Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Хятадын Ил-76 онгоц алга болсон онгоцны гурван ч хэсэг илрүүллээ
Хятадын Ардын чөлөөлөх армийн Агаарын хүчний Ил-76 онгоц гарагт малайзын сураггүй алга болсон онгоцыг эрж байгаа бүсээс өнгөрсөн бямба гарагт гурван ч хэсэг зүйл олж илрүүлсэн байна.
Энэтхэгийн далайд байгаа цагаан, улаан, ягаавтар өнгийн энэ гурван хэсэг зүйлийг алга болсон онгоцны үлдэгдлээс байж магадгүй гэж үзэж байгаа юм хэмээн Синьхуа агентлаг мэдээллээ. Хятадын онгоц 300 орчим метрийн өндөрт нисч явахдаа энэ зүйлүүдийг олж харжээ.
Эдгээр зүйлийг орой болж байхад олж харсан болохоор тэр дороо шалгах боломжгүй болж харин хятадын “Haixun 01” хөлөг онгоцыг тийш нь илгээсэн байна. Австралийн хөлөг, хятадын бусад хөлөг онгоц ч энэ газарт ням гарагийн орой гэхэд хүрч очих юм байна.

Үүний өмнө Энэтхэгийн далайд Боинг онгоцны үлдэгдэл байж болох 300 хэсэг зүйл олж харсан бол малайзын эрх баригчид хиймэл дагуулын зургаас мөн тэр орчимд 122 объект байхыг олж харлаа гэж мэдээлсэн юм.
Өнгөрсөн долоо хоногт Малайзын ерхөнхий сайд Боинг 777-200 онгоцны зорчигчдыг бүгдийг нас барсан гэж зарлаад төрөл төрөгсдөд нь эмгэнэл илэрхийлсэн билээ. Үүнийг онгоц холбоо тасарч радараас алга болсны дараа чиглэлээ өөричлсөн хийгээд цаашид хэдэн цаг нисэх боломжтой байсан зэргийг харгалзан Энэтхэгийн далайд унасан гэж тогтоосон юм.
Малайзын иргэний агаарын тээврийн Боинг 777-200 онгоц гуравдугаар сарын 8-ны шөнө Нийслэл Куала-Лумпураас Бээжин орохоор 227 зорчигч, багийн 12 гишүүнтэй нисээд хөөрснөөсөө хойш нэг цагийн дараа холбоо тасарч сураггүй алга болсон юм. Агаарын тээврийн “Malaysia Airlines” компани хэдийнээ бүхий л хүмүүсийг нас барсан гэж зарласан юм.
Хятадын Ардын чөлөөлөх армийн Агаарын хүчний Ил-76 онгоц гарагт малайзын сураггүй алга болсон онгоцыг эрж байгаа бүсээс өнгөрсөн бямба гарагт гурван ч хэсэг зүйл олж илрүүлсэн байна.Энэтхэгийн далайд байгаа цагаан, улаан, ягаавтар өнгийн энэ гурван хэсэг зүйлийг алга болсон онгоцны үлдэгдлээс байж магадгүй гэж үзэж байгаа юм хэмээн Синьхуа агентлаг мэдээллээ. Хятадын онгоц 300 орчим метрийн өндөрт нисч явахдаа энэ зүйлүүдийг олж харжээ.

0 Сэтгэгдэл