Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Онгоц нь осолдсон Малайзын компани дампуурах уу
Онгоц нь сураггүй алга болоод 20 орчим хонож, агаарын тээврийн түүхэнд байгаагүй учир битүүлэг явдал болсон Малайзын “Malaysia Airlines” компани дампуурахад ойрхон байгаа гэнэ. Тус компанийн данс санхүү онгоц нь алга болохоос ч өмнө улайчихсан байсан аж. Сүүлийн гурван жилийн дотор 4,2 тэрбум ринггит буюу 1,3 тэрбум ам.долларын алдагдал хүлээж, тэртээ тэргүй ядарч туйлдчихсан компанийг MH 370 дугаар нислэгийн онгоцны осол бүрмөсөн өвдөг дээр нь сөхрүүлэхээр байна хэмээн энэ салбарын мэргэжилтнүүд хэлж байна.
Онгоцонд явсан 239 хүний ар гэрт олгох нөхөн төлбөр, онгоцыг эрэн хайх их ажлын зардал мөнгө хэдэн арван сая ам.доллараар яригдах учир энэ бүх явдлын дараа “Malaysia Airlines” дампуурч, магадгүй Малайзын Засгийн газар мэдэлдээ авах байх гэсэн яриа гараад байна. Одоохондоо онгоцыг эрж хайх ажилд хамаг анхаарлаа тавиад байгаа учраас тус компанийн санхүү, эдийн засгийн талаар хараахан ярилцах цаг болоогүй байна. Улсынхаа агаарын тээврийн салбарын гол ачааг нуруундаа үүрдэг хамгийн том компанийн хувьд, түүнчлэн олон мянган хүнийг ажлын байраар хангадгийн хувьд Малайзын Засгийн газар энэ компанийг зүгээр харж байгаад дампууруулахгүй нь тодорхой гэж энэ салбарыхан үзэж байна.
Гэвч хөрөнгө оруулагчдын хувьд аль хэдийнэ компанийн дампуурлаас болгоомжиж эхэлсэн байна. Нэг жилийн дотор хувьцааны үнэ нь 30 орчим хувиар унасан тус компанийн онгоц алга болсноос хойш гэхэд найман хувиар унажээ.
Сүүлийн жилүүдэд агаарын тээврийн салбарт шинэ компаниуд гарч ирж, хямд үнэтэй тасалбар санал болгож байгаа нь тус компанийг хүнд байдалд оруулсан аж. Тэд санхүүгийн хямралаа давахын тулд тасалбарынхаа үнийг өсгөх биш, харин илүү олон билет борлуулах бодлого барьж байгаагийн дээр холын нислэгүүдээсээ цөөлж байгаа аж.
“Malaysia Airlines” хохирогчдын ар гэрийнхэнд хэдий хэмжээний нөхөн төлбөр өгөх нь тодорхойгүй байгаа ч онгоцны ослы иймэрхүү хэрэг дээр ажиллаж байсан туршлагатай өмгөөлөгч, хуульч нарын таамаглаж буйгаар зорчигч тус бүрээр хамгийн багадаа 400 мянган ам.доллараас 10 сая ам.доллар хүртэл авах боломжтой гэнэ.
Эхний ээлжинд 5000 ам.долларын төлбөр авсан хохирогчдын ар гэрийнхэн одоогоор “Malaysia Airlines”-ын эсрэг шүүхэд гомдол гаргаагүй байна. Хохирогчдын ар гэрийнхэн тус компаниас гадна тийз худалдан авсан газраас, мөн даатгалын компаниас, хэрэг осол техникийн алдаанаас болсон бол онгоц үйлдвэрлэгчийн эсрэг гомдол гаргаж, нөхөн төлбөр гаргуулах боломжтой аж.
Онгоц нь сураггүй алга болоод 20 орчим хонож, агаарын тээврийн түүхэнд байгаагүй учир битүүлэг явдал болсон Малайзын “Malaysia Airlines” компани дампуурахад ойрхон байгаа гэнэ. Тус компанийн данс санхүү онгоц нь алга болохоос ч өмнө улайчихсан байсан аж. Сүүлийн гурван жилийн дотор 4,2 тэрбум ринггит буюу 1,3 тэрбум ам.долларын алдагдал хүлээж, тэртээ тэргүй ядарч туйлдчихсан компанийг MH 370 дугаар нислэгийн онгоцны осол бүрмөсөн өвдөг дээр нь сөхрүүлэхээр байна хэмээн энэ салбарын мэргэжилтнүүд хэлж байна. Онгоцонд явсан 239 хүний ар гэрт олгох нөхөн төлбөр, онгоцыг эрэн хайх их ажлын зардал мөнгө хэдэн арван сая ам.доллараар яригдах учир энэ бүх явдлын дараа “Malaysia Airlines” дампуурч, магадгүй Малайзын Засгийн газар мэдэлдээ авах байх гэсэн яриа гараад байна. Одоохондоо онгоцыг эрж хайх ажилд хамаг анхаарлаа тавиад байгаа учраас тус компанийн санхүү, эдийн засгийн талаар хараахан ярилцах цаг болоогүй байна. Улсынхаа агаарын тээврийн салбарын гол ачааг нуруундаа үүрдэг хамгийн том компанийн хувьд, түүнчлэн олон мянган хүнийг ажлын байраар хангадгийн хувьд Малайзын Засгийн газар энэ компанийг зүгээр харж байгаад дампууруулахгүй нь тодорхой гэж энэ салбарыхан үзэж байна.
Гэвч хөрөнгө оруулагчдын хувьд аль хэдийнэ компанийн дампуурлаас болгоомжиж эхэлсэн байна. Нэг жилийн дотор хувьцааны үнэ нь 30 орчим хувиар унасан тус компанийн онгоц алга болсноос хойш гэхэд найман хувиар унажээ.
Сүүлийн жилүүдэд агаарын тээврийн салбарт шинэ компаниуд гарч ирж, хямд үнэтэй тасалбар санал болгож байгаа нь тус компанийг хүнд байдалд оруулсан аж. Тэд санхүүгийн хямралаа давахын тулд тасалбарынхаа үнийг өсгөх биш, харин илүү олон билет борлуулах бодлого барьж байгаагийн дээр холын нислэгүүдээсээ цөөлж байгаа аж.
“Malaysia Airlines” хохирогчдын ар гэрийнхэнд хэдий хэмжээний нөхөн төлбөр өгөх нь тодорхойгүй байгаа ч онгоцны ослы иймэрхүү хэрэг дээр ажиллаж байсан туршлагатай өмгөөлөгч, хуульч нарын таамаглаж буйгаар зорчигч тус бүрээр хамгийн багадаа 400 мянган ам.доллараас 10 сая ам.доллар хүртэл авах боломжтой гэнэ.
Эхний ээлжинд 5000 ам.долларын төлбөр авсан хохирогчдын ар гэрийнхэн одоогоор “Malaysia Airlines”-ын эсрэг шүүхэд гомдол гаргаагүй байна. Хохирогчдын ар гэрийнхэн тус компаниас гадна тийз худалдан авсан газраас, мөн даатгалын компаниас, хэрэг осол техникийн алдаанаас болсон бол онгоц үйлдвэрлэгчийн эсрэг гомдол гаргаж, нөхөн төлбөр гаргуулах боломжтой аж.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























