Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Мишель Обама Хятадад долоо хоногийн айлчлалаар ирлээ
Цагаан ордны бүсгүйчүүд бараг бүгдээрээ Хятадад ирээд байна. Тэргүүн хатагтай Мишель Обама, хоёр охин, мөн ээжийгээ дагуулан БНХАУ-д долоо хоногийн айлчлал хийхээр өчигдөр хүрэлцэн ирсэн юм. Хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал алхам болно хэмээн үзэж буй энэ айлчлалын үеэр хатагтай Обама хэд хэдэн их дээд сургууль болон дунд сургуульд зочилж, хоёр улсын оюутан солилцооны талаар хэлэлцүүлэгт оролцох ажээ. Харин өнөөдрийн тухайд БНХАУ-ын тэргүүн хатагтай Пен Лиюан АНУ-ын Ерөнхийлөгчийн гэр бүлийг бүтэн өдрийн турш зочлох юм байна.
Боловсрол мэдлэг болоод хувцаслалт, биеэ авч явах байдлаараа байнга сайшаал сонсч байдаг тэргүүн хатагтай Мишель Обамагийн хажууд Хятадын Ерөнхийлөгчийн гэргий Пен Лиюан ихэмсэг, дэгжин байдлаараа дутахгүй хэмээн олон улсын хэвлэлүүд бичиж байна.

Хатагтай Мишель Обама өдгөө 50 настай, Принстон, Харвард гээд нэр хүндтэй их сургуулиудад боловсрол эзэмшсэн, тэргүүн хатагтайн хувиар олон нийтэд хандсан эрүүл байхыг уриалсан кампанит ажил идэвхтэй зохион байгуулдаг бол Пен Лиюан түүнтэй нэг үе буюу 51 настай, Хятадын хөгжмийн консерватурт мастер хамгаалсан, эх орон, эр цэргийн дуугаар Ардын чөлөөлөх армид асар их нэр хүнд олсон эмэгтэй юм. Тэрээр 2011 оноос ДЭМБ-ийн сайн санааны элчээр ажиллаж байгаа аж.
Хоёр тэргүүн хатагтай хоёулаа 1990-ээд онд төрсөн охинтой. Улсдаа нэр хүндтэй, хувцаслах, биеэ авч явах байдлаараа өндөр үнэлэгддэг эмэгтэйчүүд юм. Тийм ч учраас энэ айлчлалын үеэр бие биеэ сайн ойлгож, хоёр улсын харилцааг илүү дотно болгон хөгжүүлэхэд тус болно хэмээн найдаж байна.

Цагаан ордны бүсгүйчүүд бараг бүгдээрээ Хятадад ирээд байна. Тэргүүн хатагтай Мишель Обама, хоёр охин, мөн ээжийгээ дагуулан БНХАУ-д долоо хоногийн айлчлал хийхээр өчигдөр хүрэлцэн ирсэн юм. Хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал алхам болно хэмээн үзэж буй энэ айлчлалын үеэр хатагтай Обама хэд хэдэн их дээд сургууль болон дунд сургуульд зочилж, хоёр улсын оюутан солилцооны талаар хэлэлцүүлэгт оролцох ажээ. Харин өнөөдрийн тухайд БНХАУ-ын тэргүүн хатагтай Пен Лиюан АНУ-ын Ерөнхийлөгчийн гэр бүлийг бүтэн өдрийн турш зочлох юм байна. Боловсрол мэдлэг болоод хувцаслалт, биеэ авч явах байдлаараа байнга сайшаал сонсч байдаг тэргүүн хатагтай Мишель Обамагийн хажууд Хятадын Ерөнхийлөгчийн гэргий Пен Лиюан ихэмсэг, дэгжин байдлаараа дутахгүй хэмээн олон улсын хэвлэлүүд бичиж байна.

0 Сэтгэгдэл