Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Сураггүй болсон онгоцыг Умард Солонгост буусан байж магадгүй гэв
Малайзын иргэний агаарын тээврийн сёураггүй алга болсон онгоцонд австри, италийн иргэний алдсан паспортыг ашиглан зорчиж явсан хоёр хүн нь ираны иргэн байсан. Иран нь өнгөрсөн хугацаанд Умард Солонгостой олон төсөл хамт хэрэгжүүлэн хамтарч ажиллаж байсан орон. Магадгүй Малайзын алга болоод байгаа МИ370 чиглэлийн онгоцыг хулгайлсан бол ямар нэгэн нууц байрлалд байлгаж байж болох юм гэж Ираны хэвлэлүүд бичиж эхэллээ.
Ираны телевизийн сэтгүүлч Насер Намвар ираны албан ёсны эх сурвалжийг үндэслэн "Хорт санаа бодол агуулсан хэд хэдэн хүн онгоцонд байсан байх. Тэд онгоцыг хяналтдаа аваад чиглэлийг нь өөрчлөн ниссэн”гэжээ. Тэгээд онгоц ямар ч дохио нэвтрэхгүй нууцалсан тоон хамгаалалттай газар байж болох юм гэдгээ “Онгоц аль нэгэн улсын хамгийн орчин үеийн электрон системээр хамгаалсан, гаднаас болон гадагшаа долгион, дохио дамжихааргүй тоон хамгаалалт бүхий газар байгаа” гэж тайлбарлажээ. Тэр бас том онгоц буучихаар ийм газар бол цэргийн бааз л байна гэсэн байна. “Боинг 777-220 онгоц чинь 64 метр урт, далавч нь 61 метр шүү дээ. Ийм том онгоцонд нислэгийн асар том зурвас хэрэгтэй” гэж Намвар бичжээ.
Үүнээс үүдээд хэвлэлүүд янз бүрийн эх сурвалжаас авсан мэдээлэл, хувилбаруудыг авч үзэхэд онгоцыг хулгайлж Умард Солонгост буулгасан байж магадгүй гэж бичиж байна. Боинг 777 онгоц бүтээдэг технологийг Умард Солонгосын тагнуулын агентлаг маш их сонирхдог байж болох юм.
"Malaysia Airlines" MH370 чиглэлийн онгоц гуравдугаар сарын 8-нд сураггүй алга болсон юм. 20 орчиморны аврах, эрэн хайх багууд агаараас усан замд хайсаар байгаа ч ямар ч үр дүнд хүрээгүй байгаа юм.
Малайзын иргэний агаарын тээврийн сёураггүй алга болсон онгоцонд австри, италийн иргэний алдсан паспортыг ашиглан зорчиж явсан хоёр хүн нь ираны иргэн байсан. Иран нь өнгөрсөн хугацаанд Умард Солонгостой олон төсөл хамт хэрэгжүүлэн хамтарч ажиллаж байсан орон. Магадгүй Малайзын алга болоод байгаа МИ370 чиглэлийн онгоцыг хулгайлсан бол ямар нэгэн нууц байрлалд байлгаж байж болох юм гэж Ираны хэвлэлүүд бичиж эхэллээ. Ираны телевизийн сэтгүүлч Насер Намвар ираны албан ёсны эх сурвалжийг үндэслэн "Хорт санаа бодол агуулсан хэд хэдэн хүн онгоцонд байсан байх. Тэд онгоцыг хяналтдаа аваад чиглэлийг нь өөрчлөн ниссэн”гэжээ. Тэгээд онгоц ямар ч дохио нэвтрэхгүй нууцалсан тоон хамгаалалттай газар байж болох юм гэдгээ “Онгоц аль нэгэн улсын хамгийн орчин үеийн электрон системээр хамгаалсан, гаднаас болон гадагшаа долгион, дохио дамжихааргүй тоон хамгаалалт бүхий газар байгаа” гэж тайлбарлажээ. Тэр бас том онгоц буучихаар ийм газар бол цэргийн бааз л байна гэсэн байна. “Боинг 777-220 онгоц чинь 64 метр урт, далавч нь 61 метр шүү дээ. Ийм том онгоцонд нислэгийн асар том зурвас хэрэгтэй” гэж Намвар бичжээ.
Үүнээс үүдээд хэвлэлүүд янз бүрийн эх сурвалжаас авсан мэдээлэл, хувилбаруудыг авч үзэхэд онгоцыг хулгайлж Умард Солонгост буулгасан байж магадгүй гэж бичиж байна. Боинг 777 онгоц бүтээдэг технологийг Умард Солонгосын тагнуулын агентлаг маш их сонирхдог байж болох юм.
"Malaysia Airlines" MH370 чиглэлийн онгоц гуравдугаар сарын 8-нд сураггүй алга болсон юм. 20 орчиморны аврах, эрэн хайх багууд агаараас усан замд хайсаар байгаа ч ямар ч үр дүнд хүрээгүй байгаа юм.
0 Сэтгэгдэл
Huyaga
Bi Xoid Solongost buusan gej setgegdel bichij baisan ortoi baih shyy manai mergen lam boo orifleimiin Oyungerel nar yaagaad duugaa xuraagaad onigoo bolood baigaa yum be!!!
2014.03.25
























