Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Билл Гейтс гурван хүүхэддээ мөнгө өвлүүлэхгүй
Дэлхийн хамгийн баян хүн Билл Гейтс одоогийн байдлаар хурааж хуримтлуулаад байгаа 76 тэрбум ам.долларын хөрөнгөнөөсөө гурван хүүхэддээ өвлүүлэхгүй хэмээн Канадад болсон TED чуулганы үеэр ярьжээ. Тэрээр эхнэр Мелинда Гейтсийн хамт үр хүүхдээ хэрхэн өсгөж хүмүүжүүлэх талаар лекц уншихдаа өөрийнхөө хүүхдүүдэд өв хөрөнгө үлдээхийн оронд боловсрол эзэмшүүлэхийг эрхэмлэсэн гэдгээ хэлээд тэд эцэг эхийнхээ хөрөнгөнд найдах биш, өөрсдийнхөө чадварт итгэх ёстой хэмээн үздэгээ хэлсэн байна. Хэдийгээр тэдний хүүхдүүд дэлхийн хамгийн баян хүний гэр бүлд өсч торнисон ч гэлээ олж авсан боловсрол мэдлэг дээрээ үндэслэн амьдралаа босгох чадвартай болж, хамгийн гол нь хийж буй ажил мэргэжил нь утга учиртай, чухал гэдгийг ойлгож ухаараасай гэж Билл Гейтс хүсдэг гэнэ.
Билл Гейтс мөнгө хөрөнгө өвлүүлэхгүй гэдгээ хүүхдүүддээ аль хэдийнэ хэлж ойлгуулсан бөгөөд Танзани мэтийн Африкийн орнууд руу ядууст туслахаар явахдаа хүүхдүүдээ ч бас хамт авч явдаг учраас тэд эцэг эхийнхээ шийдвэрийг ойлгож хүндэтгэдэг аж.

Сүүлийн 10-аад жил дэлхийн тэргүүн баячуудын эгнээнд байнга бичигдэж буй Билл Гейтс “Giving Pledge” хэмээх уриалгад тэрбумтан найз Уоррен Баффетын хамт нэгдээд буй. Энэ уриалгад нэгдэхийн тулд нийт хөрөнгийнхөө талаас багагүй хувийг бусдын сайн сайхны төлөө зориулахаа амладаг бөгөөд Билл Гейтстэй эн тэнцэхүйц хөрөнгөтэй Уоррен Баффет гэхэд нийт хөрөнгийнхөө 98 хувийг бусдад хандивлана гэж мэдэгдсэн юм.
Дэлхийн хамгийн баян хүн Билл Гейтс одоогийн байдлаар хурааж хуримтлуулаад байгаа 76 тэрбум ам.долларын хөрөнгөнөөсөө гурван хүүхэддээ өвлүүлэхгүй хэмээн Канадад болсон TED чуулганы үеэр ярьжээ. Тэрээр эхнэр Мелинда Гейтсийн хамт үр хүүхдээ хэрхэн өсгөж хүмүүжүүлэх талаар лекц уншихдаа өөрийнхөө хүүхдүүдэд өв хөрөнгө үлдээхийн оронд боловсрол эзэмшүүлэхийг эрхэмлэсэн гэдгээ хэлээд тэд эцэг эхийнхээ хөрөнгөнд найдах биш, өөрсдийнхөө чадварт итгэх ёстой хэмээн үздэгээ хэлсэн байна. Хэдийгээр тэдний хүүхдүүд дэлхийн хамгийн баян хүний гэр бүлд өсч торнисон ч гэлээ олж авсан боловсрол мэдлэг дээрээ үндэслэн амьдралаа босгох чадвартай болж, хамгийн гол нь хийж буй ажил мэргэжил нь утга учиртай, чухал гэдгийг ойлгож ухаараасай гэж Билл Гейтс хүсдэг гэнэ. Билл Гейтс мөнгө хөрөнгө өвлүүлэхгүй гэдгээ хүүхдүүддээ аль хэдийнэ хэлж ойлгуулсан бөгөөд Танзани мэтийн Африкийн орнууд руу ядууст туслахаар явахдаа хүүхдүүдээ ч бас хамт авч явдаг учраас тэд эцэг эхийнхээ шийдвэрийг ойлгож хүндэтгэдэг аж.

Сүүлийн 10-аад жил дэлхийн тэргүүн баячуудын эгнээнд байнга бичигдэж буй Билл Гейтс “Giving Pledge” хэмээх уриалгад тэрбумтан найз Уоррен Баффетын хамт нэгдээд буй. Энэ уриалгад нэгдэхийн тулд нийт хөрөнгийнхөө талаас багагүй хувийг бусдын сайн сайхны төлөө зориулахаа амладаг бөгөөд Билл Гейтстэй эн тэнцэхүйц хөрөнгөтэй Уоррен Баффет гэхэд нийт хөрөнгийнхөө 98 хувийг бусдад хандивлана гэж мэдэгдсэн юм.
0 Сэтгэгдэл
























