Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Тайланд онц байдлаа цуцлав
Тайландын эрх баригчид өчигдөр нийслэл Бангкокт нэгдүгээр сараас хойш тогтоогоод байсан онц байдлаа цуцлаж байгаагаа мэдэгджээ. Сөрөг хүчний зохион байгуулсан эсэргүүцлийн жагсаал цуглааны оргил үе буюу нэгдүгээр сард тогтоосон онц байдлын дэглэмийг энэ сарын 23-нд дуусах ёстой ч жагсаал цуглааны эрч буурсан, хөл хорио дагалдсан онц байдал нь хотод жижиг бизнес эрхэлдэг хүмүүст ихээхэн хохирол учруулж байна гэж үзээд ийнхүү хугацаанаас нь өмнө цуцалсан байна.
Өнгөрсөн хоёрдугаар сард болсон хугацаанаас өмнө сонгуулийн үеэр сөрөг хүчний явуулах жагсаал, цуглааны эрчим нэмэгдэх нь гарцаагүй гэж үзээд Засгийн газар онц байдал зарласан юм. Эсэргүүцлийн жагсаалыг дагалдсан олон тооны буудалцаан болж, 23 хүн амиа алдан, 750 гаруй хүн шархадсан.
Гэхдээ хөл хориог бүрэн цуцлаагүй, дөрөвдүгээр сарын 30 хүртэл нийслэл болон зэргэлдээх хоёр мужид өндөржүүлсэн бэлэн байдлын тусгай горим үйлчилнэ. Энэ горим нь цагдаа нарт сэжигтэй хүмүүсийг нэгжих, шууд баривчлах эрхийг олгож байгаа аж.
Тайландын Шадар сайд Сурапонг Товичакчаикун онц байдлыг халсны дараа зэвсэгт хүчний удирдлагадаа хандан Бангкок хотын гудмуудад байрлуулаад байсан бэхжүүлсэн галын цэгүүдийг зайлуулах хүсэлт тавьсан байна. Ийм бэхжүүлсэн галын цэгүүдийг тус хотын чухал ач холбогдол бүхий гудамж, уулзваруудад байрлуулсан юм. Галын цэгийг шуудайтай элсээр хүрээлэн, өнгөлөн далдлалтаар хамгаалсан бөгөөд дотор нь арваас цөөнгүй цэргийн албан хаагч 24 цагийн турш жижүүрлэж байжээ.
Гэхдээ одоо ч Банкокт байдал түгшүүртэй хэвээр. Өнгөрсөн долоо хоногт сөрөг хүчний төв болсон Люмпин цэцэрлэгт хүрээлэн болон Чаенг Ваттана талбай дээр жагсч байгаа хүмүүс рүү гранат шийдсэн хэрэг гарсан юм.
Тайландын эдийн засагт аялал жуулчлал маш чухал ач холбогдолтой. Олон сар үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаал, түүнийг дагалдсан буудалцан, тэсрэх бөмбөгний хэрэг, хөл хорьсон онц байдал зэрэг нь гадаадын жуулчдыг үргээж тус улсад багагүй хэмжээний хохирол учруулсан нь Засгийн газрын шийдвэрт давхар нөлөөлсөн бололтой.

0 Сэтгэгдэл