Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Хойд Солонгосын үйлдэл бүс нутгийн түгшүүртэй байдлыг даамжруулна

Өнгөрсөн ням гарагт Хойд Солонгос ойрын зайн тусгалтай 25 баллистик пуужин зэрэг харваж зэвсэгт хүчин нь байлдах чадвартай гэдгээ дэлхий нийтэд харуулсан. Ялангуяа, Америктай хамтран хээрийн сургууль хийж байгаагаа өмнөд хөршдөө харуулахыг хүссэн нь гарцаагүй гэж шинжээчид үзэж байна. Өмнөд Солонгос ба Америкийн жил болгон явуулдаг хамтарсан хээрийн сургуулийг Хойд Солонгос өөр рүү нь гэнэдүүлэн дайрахын өмнөх бэлтгэл гэж үзэн ямагт шүүмжилж, зогсоохыг шаардсаар ирсэн байдаг. Энэ хээрийн сургууль нь дөрөвдүгээр сарын 18-нд дуусах тул тэр хүртэл хойдууд нэг бус удаа байлдахад бэлэн байгаагаа харуулсан үйлдэл хийж таарах биз.
Хойд Солонгос пуужин харвасныг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун бүс нутгийн ээдрээтэй байдлыг улам даамжруулах нөлөө үзүүлнэ гэж бодож байгаа мэдэгдэв. НҮБ-ын хэвлэлийн албанаас гаргасан мэдээнд “Хойд Солонгосыг өдөөн хатгасан үйлдэл хийхээс татгалзаад харилцан яриаг сэргээхэд таатай уур амьсгал бий болгохын тулд хөрш зэргэлдээ улсуудтайгаа хамтран ажиллахыг уриалж байна” гэжээ.
Хойд Солонгосын харвасан пуужин нь 70 км орчим нисээд Япон тэнгист, олон улсын усанд унасан юм. Өмнөд Солонгосын штабын дарга нарын хороо нь эдгээр пуужинг “газар- газар” ангиллын “FROG” хэлбэрийнх гэж үзжээ. Ийм пуужинг Хойд Солонгосын арми өнгөрсөн зууны 60-аад онд зэвсэглэлдээ авсан аж.
1950-1953 оны хоёр Солонгосын дайн дууссанаас хойш энэ нутагт байнгын түгшүүртэй байсаар ирсэн түүхтэй. Талуудын хооронд жижиг зэвсэгт мөргөлдөөн нэг бус удаа гарсан юм.

0 Сэтгэгдэл
eh nutag
hoid solongosiig saishaaj demjij bna
2014.03.22