Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Эсэргүүцэгчдийн төв рүү цэрэг оруулжээ
Венесуэльд хоёр сар дараалан үргэлжилж байгаа сөрөг хүчний зохион байгуулсан жагсаал цуглааны үеэр хүний амь эрсдэх, шархдах нь эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Мадуро босогчдын төв рүү цэргийн хүч оруулжээ. Каракос хотын Чакао дүүргийн дарга нь сөрөг хүчний хүн тул жагсагчид тус дүүргийг төвөө болгоод байсан аж.
Эндээс Каракас хотыг бүхэлд нь хамрах дөхсөн эсэргүүцлийн жагсаалыг удирдаж байсан гэж үздэг. Цэргийнхэн Чакао дүүргийн төв талбай Алтамир эзлэн жагсагчдыг хүчээр тараажээ. Одоогоор дүүргийн цэргийн албан хаагчид бүрэн хянаж байгаа аж.
Энэ арга хэмжээг Ерөнхийлөгч Мадуро чөлөөлөлт гэж нэрлэсэн бол дүүргийн дарга, сөрөг хүчний томоохон төлөөлөгч Рамон Мучачо нь эрс эсэргүүцэв. Мучачо “Гудамжинд цэргийнхэн нь энгийн иргэдээсээ олон байгаа ийм тохиолдолд бид байдал хэвийн болох талаар ярих арга алга” гэжээ.
Украйнд сөрөг хүчин Европтой хамтран ажиллах гэрээ байгуулахыг шаардсан гэсэн шалтаг гаргаж эсэргүүцлийн жагсаал хийсээр төр эргүүлж, Өрнөдийн улс төрийн болон эдийн засгийн дэмжлэг авсантай адил үйл явдал Венесуэльд болж магадгүй гэсэн хардалт тасрахгүй байна. Венесуэлийн сөрөг хүчин нь юмны үнийн хөөрөгдөлтийг багасгах, социалист бус капиталист маягийн эдийн засагт шилжих, Засгийн газрыг огцрох гэсэн хэд хэдэн шаардлага тавьж байгаа. Өрнөдийн орнууд Венесуэлийн энэ хямралын үеэр уламжлал ёсоор сөрөг хүчнийг хэлэлцээрийн ширээний ард суулгах өөрөөр хэлбэл харилцан буулт хийхийг уриалсан. Гэвч Януковичийг ятгасаар буулт хийлгээд ямар байдалд хүрсний Мадуро сайн харж авсан болохоор сөрөг хүчинтэй хэлэлцээр хийхийн оронд “барын зулзагыг бага дээр нь” гэгчээр цэргийн хүчээр дарж авахаар шийдсэн бололтой.
Венесуэльд хоёр сар дараалан үргэлжилж байгаа сөрөг хүчний зохион байгуулсан жагсаал цуглааны үеэр хүний амь эрсдэх, шархдах нь эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Мадуро босогчдын төв рүү цэргийн хүч оруулжээ. Каракос хотын Чакао дүүргийн дарга нь сөрөг хүчний хүн тул жагсагчид тус дүүргийг төвөө болгоод байсан аж. Эндээс Каракас хотыг бүхэлд нь хамрах дөхсөн эсэргүүцлийн жагсаалыг удирдаж байсан гэж үздэг. Цэргийнхэн Чакао дүүргийн төв талбай Алтамир эзлэн жагсагчдыг хүчээр тараажээ. Одоогоор дүүргийн цэргийн албан хаагчид бүрэн хянаж байгаа аж.

0 Сэтгэгдэл