Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Хотжилтод онцгой анхаарна
Манай урд хөрш 2014-2020 онуудад хүн амаа эрчимтэй хотжуулах төлөвлөгөөгөө танилцуулсан байна. Энэ төлөвлөгөө нь хотжилтыг хүнд чиглэсэн, хүрээлэн буй орчинд гамтай хандахад чиглэн явуулж буй бодлогын нэг хэсэг гэж “Синхуа” агентлаг мэдээлжээ. Хотжилтод онцгой анхаарахад хүргэсэн гол шалтгаан нь Хятадын эдийн засгийн цаашдын өсөлтийг тогтвортой хангах явдал аж. Төлөвлөгөөнд “Хятадын хөгжлийн хамгийн үндсэн түлхэц бол дотоод эрэлтийг нэмэгдүүлэх. Эрэлтийг хамгийн их нэмэгдүүлдэг зүйл нь хотжилт” гэж онцолсон байна. Одоогийн байдлаар Хятадын хотжилт нийт хүн амын 53,7 хувь байгаа нь өндөр хөгжилтэй орнуудынхаас бага үзүүлэлт. Хөгжилтэй орнуудад хүн амын 80 хүртэл хувь нь хотжсон байдаг бол хүн амд ногдох орлогын хэмжээгээрээ Хятадтай адил улсуудад хотжилтын хэмжээ 60 хувь байдаг аж. Шинэ төлөвлөгөөг хэрэгжүүлснээр 2018 он гэхэд хотуудад тогтмол амьдардаг хүмүүсийн эзлэх хувь 60-д хүрнэ. Хятадын одоогийн эдийн засгийн өсөлт хэдий удааширч байгаа ч хүн амыг хотжуулахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн аж. Хятадын ДНБ ганцхан хувиар өсөхөд л хотуудад 1,3-1,7 сая шинэ ажлын байр нээгддэг.Сүүлийн хэдэн жил Хятадын хотуудад шинэ ажлын байр жил болгон олон саяар нэмэгдсээр 2012 онд гэхэд нийтдээ 12,66 сая шинэ ажлын байр бий болжээ.
0 Сэтгэгдэл
























