Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Алга болсон онгоцоор террорист халдлага үйлдэхээр нууцалж байж магадгүй
Сураггүй болсон Малайзын онгоцыг эрэн хайх ажиллагаа огт өөр чиглэлд шилжиж, нисгэгчдийг нь шалгаж эхлээд байгаа. Ялангуяа онгоцны ахмад Захари Ахмад Шах мөрдөгчдийн анхаарлыг их татаж байгаа бололтой. Учир нь, тэрээр Малайзын сөрөг хүчнийг идэвхтэй дэмждэг, “Ардын шударга ёс” намын гишүүн байсан бөгөөд нислэгт гарахын өмнөх өдөр сөрөг хүчний удирдагч Анвар Ибрахимыг шүүх хуралд очиж, түүнд ял оноохыг харсан байна. Тэрээр улс төрийн үзэл бодлын хувьд одоогийн эрх баригчдадаа сэтгэл дундуур байсан бололтой. “Ардчилал үгүй болсон” гэсэн бичигтэй цамц өмссөн зураг нь ч гарч иржээ.
Түүний гэрийг хайж шалгаж эхлэхэд онгоцны ахмад нислэгт гарахаас ердөө нэг хоногийн өмнө эхнэр, гурван хүүхдээ өөр газарт нүүлгэсэн байжээ. Цагдаагийнхан гэрт нь очиход онгоцны төхөөрөмж, эд ангийг яг хэмжээгээр нь дуурайлган хийсэн моделиуд байсан гэнэ.
Энэ бүхнээс ахмад Захариг онгоцоо барьцаалсан гэж хэлэх баримт нотолгоо гаргаж чадахгүй ч, онгоц ямар нэг гэнэтийн эвдрэл саатлаас болж унаж осолдоогүй, харин санаатайгаар зориуд холбоо харилцаагаа таслаж, нислэгийн чиглэлээ өөрчилсөнд тэрээр холбоотой байж болох магадлал гарч ирээд байгаа юм.
Онгоцны холбоо харилцааны хоёр ч систем хоорондоо зайтай унтарсан нь нислэгийн багийнхан явах чиглэлээ нууцалж, радар, хиймэл дагуулд харагдахгүй байх үүднээс өөрсдөө гараараа ажиллагаагүй болгосных гэж үзэж байгаа юм. Хэрэв энэ таамаглалаар авч үзэх юм бол онгоцыг хаа нэгтээ газардуулаад, зорчигчдыг нь барьцаалж, онгоцыг нь ямар нэг зүйлд ашиглахаар нууцалж байж болох юм хэмээн үзэх нэг хувилбар ч яригдаж байна. Магадгүй онгоцыг ашиглан террорист халдлага хийж ч болзошгүй гэж АНУ-ын мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Гэхдээ энэ бүх таамгийн алийг нь ч эцсийн байдлаар үнэн гэж үзэх цаг нь болоогүй хэмээн Малайзын албаны хүмүүс мэдэгдэж байна. Гэхдээ энэ сэжиг таамгийн дагуу шалгасаар байгаа аж.
Сураггүй болсон Малайзын онгоцыг эрэн хайх ажиллагаа огт өөр чиглэлд шилжиж, нисгэгчдийг нь шалгаж эхлээд байгаа. Ялангуяа онгоцны ахмад Захари Ахмад Шах мөрдөгчдийн анхаарлыг их татаж байгаа бололтой. Учир нь, тэрээр Малайзын сөрөг хүчнийг идэвхтэй дэмждэг, “Ардын шударга ёс” намын гишүүн байсан бөгөөд нислэгт гарахын өмнөх өдөр сөрөг хүчний удирдагч Анвар Ибрахимыг шүүх хуралд очиж, түүнд ял оноохыг харсан байна. Тэрээр улс төрийн үзэл бодлын хувьд одоогийн эрх баригчдадаа сэтгэл дундуур байсан бололтой. “Ардчилал үгүй болсон” гэсэн бичигтэй цамц өмссөн зураг нь ч гарч иржээ. Түүний гэрийг хайж шалгаж эхлэхэд онгоцны ахмад нислэгт гарахаас ердөө нэг хоногийн өмнө эхнэр, гурван хүүхдээ өөр газарт нүүлгэсэн байжээ. Цагдаагийнхан гэрт нь очиход онгоцны төхөөрөмж, эд ангийг яг хэмжээгээр нь дуурайлган хийсэн моделиуд байсан гэнэ.
Энэ бүхнээс ахмад Захариг онгоцоо барьцаалсан гэж хэлэх баримт нотолгоо гаргаж чадахгүй ч, онгоц ямар нэг гэнэтийн эвдрэл саатлаас болж унаж осолдоогүй, харин санаатайгаар зориуд холбоо харилцаагаа таслаж, нислэгийн чиглэлээ өөрчилсөнд тэрээр холбоотой байж болох магадлал гарч ирээд байгаа юм.
Онгоцны холбоо харилцааны хоёр ч систем хоорондоо зайтай унтарсан нь нислэгийн багийнхан явах чиглэлээ нууцалж, радар, хиймэл дагуулд харагдахгүй байх үүднээс өөрсдөө гараараа ажиллагаагүй болгосных гэж үзэж байгаа юм. Хэрэв энэ таамаглалаар авч үзэх юм бол онгоцыг хаа нэгтээ газардуулаад, зорчигчдыг нь барьцаалж, онгоцыг нь ямар нэг зүйлд ашиглахаар нууцалж байж болох юм хэмээн үзэх нэг хувилбар ч яригдаж байна. Магадгүй онгоцыг ашиглан террорист халдлага хийж ч болзошгүй гэж АНУ-ын мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Гэхдээ энэ бүх таамгийн алийг нь ч эцсийн байдлаар үнэн гэж үзэх цаг нь болоогүй хэмээн Малайзын албаны хүмүүс мэдэгдэж байна. Гэхдээ энэ сэжиг таамгийн дагуу шалгасаар байгаа аж.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























