Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Иргэний дайнд Засгийн газар ялж байна
Сирийн Ябруд хот руу нэвтэрсэн Засгийн газрын цэргүүд тулаан явуулан хотын төв рүү ойртож байгаа тухай “Аль-Маядин” суваг мэдээлэв. Сүүлийн нэг хоногийн дотор тэд хотын захиргаа байрладаг төв талбайд тулжээ. Ябруд хотыг чөлөөлөх ажиллагааг удирдаж буй Сирийн армийн офицер “Дайснууд маш ширүүн эсэргүүцэж байна. Мөн хотод энгийн олон байгаа учир армийн бүх хүчийг дайчлах боломжгүй байна” гэсэн байна. Гэсэн хэдий ч зэвсэглэсэн босогчдыг хотоос тууштай шахсаар байгаа аж. Хотыг эзлээд байсан “Исламын фронт”-ынхон хотоос гарч хөрш Ранкусыг чиглэж эхэлсэн. “Жебхат ан-нусра” бүлэглэлийн дайчид эсэргүүцсээр байгаа ч уг бүлэглэлийн толгойлогч, кувейт гаралтай хөлсний цэргийг армийнхан устгажээ. Армийнхан Ябруд хотод байгаа босогчдыг арын хангамжаас нь бүрэн тусгаарласан тул хотыг ойрын хугацаанд бүрэн чөлөөлөх аж.
Сирид болж буй иргэний дайны дөрөв дэх жилдээ үргэлжилж байгаа. 2011 оны гуравдугаар сарын 15-нд эхэлсэн Засгийн газрыг эсэргүүцэх жагсаал, цуглаан нь яваандаа олон зуун хүний аминд хүрсэн иргэний дайн болж хувирсан юм. Тодруулбал, Сирийн Өмнөд нутаг Дара нэртэй жижиг хотод ялихгүй хэрэг гарсныг хэрцгийгээр шийдсэн нь ийм аймшигт дайн болгоно гэж хэн ч зүүдлээгүй биз.
Дара хотын цагдаа нар байшингийн хана, зам талбайд шүршдэг будгаар элдэв зураг зурсан хэсэг залуусыг баривчилж, хэрцгийгээр зодож гэсгээсэн аж. Үүнийг хотын иргэд бухимдалтай хүлээн авч, эрх баригч “БААС” намын байрыг цагдаагийн газартай хамт дайрч эзлээд сүйрүүлсэн байна. Үүний дараа эрх баригчид үймээнийг дарахаар цагдаагийн тусгай хүч оруулахад олон арван хүн шархдаж, баривчлагдсан ажээ. Улмаар бусад хотын иргэд ч Дарагийн жирийн иргэдийг дэмжин жагсаал хийж эхэлснээр үймээн хүрээгээ тэлсэн байдаг.
Сирийн Ябруд хот руу нэвтэрсэн Засгийн газрын цэргүүд тулаан явуулан хотын төв рүү ойртож байгаа тухай “Аль-Маядин” суваг мэдээлэв. Сүүлийн нэг хоногийн дотор тэд хотын захиргаа байрладаг төв талбайд тулжээ. Ябруд хотыг чөлөөлөх ажиллагааг удирдаж буй Сирийн армийн офицер “Дайснууд маш ширүүн эсэргүүцэж байна. Мөн хотод энгийн олон байгаа учир армийн бүх хүчийг дайчлах боломжгүй байна” гэсэн байна. Гэсэн хэдий ч зэвсэглэсэн босогчдыг хотоос тууштай шахсаар байгаа аж. Хотыг эзлээд байсан “Исламын фронт”-ынхон хотоос гарч хөрш Ранкусыг чиглэж эхэлсэн. “Жебхат ан-нусра” бүлэглэлийн дайчид эсэргүүцсээр байгаа ч уг бүлэглэлийн толгойлогч, кувейт гаралтай хөлсний цэргийг армийнхан устгажээ. Армийнхан Ябруд хотод байгаа босогчдыг арын хангамжаас нь бүрэн тусгаарласан тул хотыг ойрын хугацаанд бүрэн чөлөөлөх аж.Сирид болж буй иргэний дайны дөрөв дэх жилдээ үргэлжилж байгаа. 2011 оны гуравдугаар сарын 15-нд эхэлсэн Засгийн газрыг эсэргүүцэх жагсаал, цуглаан нь яваандаа олон зуун хүний аминд хүрсэн иргэний дайн болж хувирсан юм. Тодруулбал, Сирийн Өмнөд нутаг Дара нэртэй жижиг хотод ялихгүй хэрэг гарсныг хэрцгийгээр шийдсэн нь ийм аймшигт дайн болгоно гэж хэн ч зүүдлээгүй биз.
Дара хотын цагдаа нар байшингийн хана, зам талбайд шүршдэг будгаар элдэв зураг зурсан хэсэг залуусыг баривчилж, хэрцгийгээр зодож гэсгээсэн аж. Үүнийг хотын иргэд бухимдалтай хүлээн авч, эрх баригч “БААС” намын байрыг цагдаагийн газартай хамт дайрч эзлээд сүйрүүлсэн байна. Үүний дараа эрх баригчид үймээнийг дарахаар цагдаагийн тусгай хүч оруулахад олон арван хүн шархдаж, баривчлагдсан ажээ. Улмаар бусад хотын иргэд ч Дарагийн жирийн иргэдийг дэмжин жагсаал хийж эхэлснээр үймээн хүрээгээ тэлсэн байдаг.
0 Сэтгэгдэл
























