Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Крымын санал асуулгын дараа юу болох вэ, ОХУ-ын эсрэг хориг уу

Украины Автономит бүгд найрамдах Крымыг ОХУ-ын бүрэлдхүүнд нэгтгэх тухай бүх нийтийн санал асуулга болох юм бол АНУ болон Европын холбоо Оросын эсрэг хориг арга хэмжээ авна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгйин дарга Жон Керри мэдэгдсэн байна.
Жон Керри “Хэрэв Крымын статтусын тухай бүх нийтийн санал асуулга болдог юм бол даваа гаригаас АНУ болон Европын холбоо Оросын эсрэг хэд хэдэн ноцтой арга хэмжээ авах болно” гэж хэлснийг хэвлэлүүд иш татжээ.
Оросын эсрэг “хүйтэн дайны” үеийнхээс ч хатуу хориг тавих болно гэж үүний өмнө АНУ-ын Сенат мэдэгдэж байсан юм. Энэ нь барууны зүгээс зөвхөн улстөрийн үйл ажиллагаагаар хязгаарлахгүй худалдаа эдийн засгийн харилцаанд ч гэсэн хориг тавих гэсэн үг юм. Мөн Европын холбооны гишүүн орнууд ч гэсэн Оросын эсрэг тодорхой хориг тавих талаар тохиролцсон байна. Энэ нь Украины бие даасан байдлыг зөрчсөнийх нь төлөө Оросын тодорхой албан тушаалтнуудын дансыг царцаах тухай ярьж байгаа юм. Хэлэлцээрт “Украины үйл явдлын төлөө хариуцлага хүлээх тодорхой улстөрчдийн эзэмшдэг болон хянадаг бүхий л фонд, эдийн засгийн нөөцийг царцаах болно” гэж тусгажээ.
Энэ жагсаалтад Оросын хэн хэн орж болох вэ. Юун түрүү ОХУ-ын Төрийн Думын Олон улсын асуудал эрхэлсэн хорооны дарга Алексей Пушков, ОХУ-ын ерөнхий сайдын орлогч Дмитрий Рогозин, “Газпром” компанийн захирлуудын зөвлөлийн даргын орлогч, уирдах зөвлөлийн дарга Алексей Миллер, Чеченийн бүгд найрамдах улсын тэргүүн Рамзан Кадыров, Оросын байкеруудын холбооны ерөнхийлөгч, байкерын “Шөнийн чононууд” клубыг үндэслэгч, Мэс засалч хочтой Александр Залдостанов нарын нэр байна гэж EUobserver мэдээлжээ.
ОХУ-ын ерөнхий сайдын орлогч Дмитрий Рогозин пүрэв гарагт улсынхаа гол гол корпорациудын тэргүүнийг цуглуулж барууны эдийн засгийн хоригийн эсрэг хариу арга хэмжээ бодож олохыг үүрэг болгосон байна.
Харин ОХУ-ын Сангийн сайд асан Алексей Кудрин болохоор барууны орнуудын эдийн засгийн хоригийн улмаас ОХУын эдийн засагт улиралдаа 50 тэрбум ам.долларын хохирол учирна гэж үзэж байна. Энэ талаар тэр Петербург, Ленинград мужийн үйлдвэрлэгчидийн холбооны хуралдаан дээр мэдэгдсэн байна. Кудриныхаар бол ийм явдал болбол оросын банкууд АНУ болон Европын холбооны тооцоогүйгээр ажиллах болно гэнэ. Улмаар хамтарсан олон төсөл зогсох гэнэ.
Оросын эсрэг АНУ, Европын холбооны хоригоос болж хэн хохирох вэ. Ийм хориг тавибал юун түрүү Латви улс хамгийн их хохирол амсана гэж тус улсын Эдийн засгийн сайд Вячаслав Домбровский Rīta Panorāma телевизэд ярьсан байна. “Европын холбооны улсуудаас Латви л Оростой эдийн засгийн талаар хамгийн их харилцаатай, хамааралтай” гэж тэр хэлсэн байна. Хамгийн эхлээд латвийн хүнсний үйлдвэрлэл, эрчим хүч, тээврийн үйлдвэрлэл том цохилт амсана гэжээ.
“Орос бол манай эдийн засгийн хоёр дахь том түнш. Латвийн экспортын 43 хувь нь орост гардаг. Энэ бол хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдхүүн. Хоёр дахь том салбар бол эрчим хүчний салбар. Байгалийн хийн талаар бид оросоос бүрэн хараат. Гурав дахь гол салбар тол дамжуулан өнгөрөөх тээвэр. Бүхий л тээврийн 70 хувь нь оростой холбоотой” гэж Домбровский хэлжээ. Эцэст нь “Эрүүл ухаан, юун түрүү Орост эрүүл ухаан ялна” гэдэгт би итгэлтэй байна гэж тэр онцолсон байна.
Дараагийн ээлжинд Оросын эсрэг хориг тавихаас Германы компаниуд эмээж байна. Германы бөөний болон гадаад худалдааны холбооны нэгдлийн тэргүүн Антон Барнер 2014 онд германы экспорт 3, импорт 2 хувь өсөхөөр байгаа. Ингэснээр гадаад худалдааны эргэлт 2 их наяд хүрэх юм. Ганцхан Оросын эсрэг хориг нь урьдчилан тооцоолоогүй алдагдал авчирч мэдэх юм гэжээ. Германы 6,2 мянган компани оростой худалдааны харилцаатай буюу орост хөрөнгө оруулдаг юм байна. Орос Германы хоорондох худалдаа 2013 онд 76 тэрбум еврод хүрсэн юм.

0 Сэтгэгдэл