Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Онгоцыг ниссэн чиглэлээс нь өөр зүгт хайж эхэллээ
Сураггүй болоод зургаа хонож буй Малайзын онгоцыг нисэх ёстой байсан чиглэлээс эсрэг зүгт хайж эхлээд байна. Өөрөөр хэлбэл Куала Лампураас Бээжин рүү нисч явсан онгоцыг Өмнөд Хятадын тэнгист бараг сөөм сөөм газраар хайсны эцэст эрлийн чигээ Энэтхэгийн далай руу чиглүүлсэн байна. Учир нь, онгоцыг чиглэлээ өөрчилж буцаад ниссэн гэдэг мэдээлэл байгаа. Түүнээс гадна холбоо тасарснаас хойш бараг дөрвөн цаг орчин агаарт нисч явсан гэдэг таамаг мэргэжилтнүүдэд байгаа аж.
Онгоцны хөөрснөөс цаг гаруйн дараа холбоо тасарсан. Ингэхдээ онгоцны техник хэрэгсэл нь гэнэт эвдэрчихээгүй бололтой гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Онгоцны холбоо харилцааны хоёр төхөөрөмж хоорондоо 14 минутын зайтай унтарсныг тогтоосон байна. Ингэж холбоо харилцааны төхөөрөмж дараалан унтарсан нь магадгүй гэнэтийн эвдрэл биш, харин хүн гараараа унтраасан байх магадлалтай гэж үзэхэд хүргэжээ.

Онгоц хэдийгээр холбоо харилцаагаа тасалсан ч агаарт нисч байгаа гэсэн дохиолол 4-5 цагийн турш Британийн хиймэл дагуулд ирж байсан байна. Тэр мэдээллээр бол онгоц холбоо тасарсныхаа 35 мянган футын өндөрт анх хөөрсөн цэгээсээ 2500 милийн зай дотор нисч байсан болж таарч байгаа юм. Гэхдээ энэ бүхэн нарийн тогтоосон мэдээлэл биш гэж Малайзын тал мэдэгдэж байна.
Ямартай ч онгоцыг Энэтхэгийн далайд унасан байж болзошгүй хэмээн тийшээ эрлийн баг гаргасны дотор АНУ-ын байлдааны бөмбөгдөгч US Kidd хөлөг онгоц ч багтжээ.
д 10 улсын 70 гаруй онгоц эрэлд гараад ч ганц ч ул мөр олж чадаагүй Бойнг онгоцонд явсан 239 зорчигч, нисэх багийнхны араас малайзчууд мөргөл залбирал үйлдсээр, сэтгэл түгшин хүлээж байна.


Сураггүй болоод зургаа хонож буй Малайзын онгоцыг нисэх ёстой байсан чиглэлээс эсрэг зүгт хайж эхлээд байна. Өөрөөр хэлбэл Куала Лампураас Бээжин рүү нисч явсан онгоцыг Өмнөд Хятадын тэнгист бараг сөөм сөөм газраар хайсны эцэст эрлийн чигээ Энэтхэгийн далай руу чиглүүлсэн байна. Учир нь, онгоцыг чиглэлээ өөрчилж буцаад ниссэн гэдэг мэдээлэл байгаа. Түүнээс гадна холбоо тасарснаас хойш бараг дөрвөн цаг орчин агаарт нисч явсан гэдэг таамаг мэргэжилтнүүдэд байгаа аж. Онгоцны хөөрснөөс цаг гаруйн дараа холбоо тасарсан. Ингэхдээ онгоцны техник хэрэгсэл нь гэнэт эвдэрчихээгүй бололтой гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Онгоцны холбоо харилцааны хоёр төхөөрөмж хоорондоо 14 минутын зайтай унтарсныг тогтоосон байна. Ингэж холбоо харилцааны төхөөрөмж дараалан унтарсан нь магадгүй гэнэтийн эвдрэл биш, харин хүн гараараа унтраасан байх магадлалтай гэж үзэхэд хүргэжээ.

Онгоц хэдийгээр холбоо харилцаагаа тасалсан ч агаарт нисч байгаа гэсэн дохиолол 4-5 цагийн турш Британийн хиймэл дагуулд ирж байсан байна. Тэр мэдээллээр бол онгоц холбоо тасарсныхаа 35 мянган футын өндөрт анх хөөрсөн цэгээсээ 2500 милийн зай дотор нисч байсан болж таарч байгаа юм. Гэхдээ энэ бүхэн нарийн тогтоосон мэдээлэл биш гэж Малайзын тал мэдэгдэж байна.
Ямартай ч онгоцыг Энэтхэгийн далайд унасан байж болзошгүй хэмээн тийшээ эрлийн баг гаргасны дотор АНУ-ын байлдааны бөмбөгдөгч US Kidd хөлөг онгоц ч багтжээ.
д 10 улсын 70 гаруй онгоц эрэлд гараад ч ганц ч ул мөр олж чадаагүй Бойнг онгоцонд явсан 239 зорчигч, нисэх багийнхны араас малайзчууд мөргөл залбирал үйлдсээр, сэтгэл түгшин хүлээж байна.



0 Сэтгэгдэл
zochin
amid baigaa baih gej bodoj bn.Suirsen gehed yadaj seg n oldmoor yum. holboo tasarsnaas hoish ochnoon tsag nissen shuu dee, baritsaalagdsan bhaa
2014.03.25
























