Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Хятадын зурагт ажиглагдсан тэнгисээс юу ч олсонгүй
Хятадын Ерөнхий сайд Ли Кэцян сураггүй болсон онгоцыг эрэн хайх ажлаа эцсийн найдвараа үгүй болтол үргэлжлүүлсээр байх болно хэмээн албан ёсоор мэдэгдлээ. Тус онгоцонд 239 зорчигч явсны 153 нь Хятадын иргэд юм.
Хятадын Засгийн газрын албан ёсны цахим хуудас өчигдөр орой хиймэл дагуулаас авсан Өмнөд Хятадын тэнгист үл мэдэгдэх биет хөвж явааг харуулсан зургийг дэлгэсэн нь онгоцыг олж магадгүй гэсэн найдлага төрүүлээд байгаа. Онгоцны хамгийн сүүлд холбоо барьсан газраас 150 милийн зайтай далайд энэ биет хөвж яваа бөгөөд онгоцны нэг хэсэг мөн эсэхийг хараахан олж тогтоогоогүй байгаа юм. Тэр хавиар Вьетнам, Малайзын онгоцууд явж, тухайн байрлалыг шалгасан боловч хиймэл дагуулан зурагт харагдсан шиг зүйлийг олж хараагүй байна.

Түүнчлэн Хятадын хэлээд байгаа тэр газарт бямба гаригт ямар нэг ноцтой зүйл ажиглагдаагүй, онгоц хэрвээ дэлбэрээд усанд унасан бол АНУ-ын тагнуулын хиймэл дагуулд мэдэгдэх байсан гэж мэргэжилтнүүд хэлж байна. Тус улсын тагнуулын зориулалттай хиймэл дагуул агаарын хэмийг хүртэл мэдэрдэг учраас хэрэв онгоц дэлбэрч шатсан бол хиймэл дагуулд мэдэгдэх ёстой байжээ.
Хятадын хиймэл дагуул дээрх зургийг осол болсны маргааш авсан атал дөнгөж өчигдөр олон нийтэд дэлгэгдсэн юм. Яагаад ингэж удсан шалтгааныг мэдээллийг нарийн нягталж, шалгаж боловсруулахад цаг хугацаа орсон хэмээн тайлбарлажээ.
Ийнхүү олон улсын баг хамтран хайж байгаа ч Малайзийн агаарын тээврийн Бойнг онгоцны хувь заяа хэрхсэн нь одоо хүртэл тодорхойгүй л байна.
China Reality Show...odoo hurtel meddgui yum uu ?
Хятадын Ерөнхий сайд Ли Кэцян сураггүй болсон онгоцыг эрэн хайх ажлаа эцсийн найдвараа үгүй болтол үргэлжлүүлсээр байх болно хэмээн албан ёсоор мэдэгдлээ. Тус онгоцонд 239 зорчигч явсны 153 нь Хятадын иргэд юм. Хятадын Засгийн газрын албан ёсны цахим хуудас өчигдөр орой хиймэл дагуулаас авсан Өмнөд Хятадын тэнгист үл мэдэгдэх биет хөвж явааг харуулсан зургийг дэлгэсэн нь онгоцыг олж магадгүй гэсэн найдлага төрүүлээд байгаа. Онгоцны хамгийн сүүлд холбоо барьсан газраас 150 милийн зайтай далайд энэ биет хөвж яваа бөгөөд онгоцны нэг хэсэг мөн эсэхийг хараахан олж тогтоогоогүй байгаа юм. Тэр хавиар Вьетнам, Малайзын онгоцууд явж, тухайн байрлалыг шалгасан боловч хиймэл дагуулан зурагт харагдсан шиг зүйлийг олж хараагүй байна.

Түүнчлэн Хятадын хэлээд байгаа тэр газарт бямба гаригт ямар нэг ноцтой зүйл ажиглагдаагүй, онгоц хэрвээ дэлбэрээд усанд унасан бол АНУ-ын тагнуулын хиймэл дагуулд мэдэгдэх байсан гэж мэргэжилтнүүд хэлж байна. Тус улсын тагнуулын зориулалттай хиймэл дагуул агаарын хэмийг хүртэл мэдэрдэг учраас хэрэв онгоц дэлбэрч шатсан бол хиймэл дагуулд мэдэгдэх ёстой байжээ.
Хятадын хиймэл дагуул дээрх зургийг осол болсны маргааш авсан атал дөнгөж өчигдөр олон нийтэд дэлгэгдсэн юм. Яагаад ингэж удсан шалтгааныг мэдээллийг нарийн нягталж, шалгаж боловсруулахад цаг хугацаа орсон хэмээн тайлбарлажээ.
Ийнхүү олон улсын баг хамтран хайж байгаа ч Малайзийн агаарын тээврийн Бойнг онгоцны хувь заяа хэрхсэн нь одоо хүртэл тодорхойгүй л байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
2014.03.13
























