Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Санхүүгийн зохицуулах хороо “санхүүг зохицуулсан уу”
Банк, санхүүгийн ээдрээтэй асуудлыг шийдэж байдаг, Санхүүгийн зохицуулах хороо одоо ч банк тойрсон маргаанд орооцолдсон хэвээр. Даргаасаа эхлээд, мэргэжилтэн нь хүртэл шүүх, цагдаагийнханд дуудагдаж, мэдүүлэг өгсөн ч адгийн зарга арав хоног гэж муу хэл амнаас салаагүй л байгаа тус “айлд” аудит хийжээ.

СЗХ-ны орон нутгийн төлөөлөгчид ажлаа хийдэггүй

Санхүүгийн зохицуулах хороо давхардсан тоогоор 2009 онд 300 байгууллагад газар дээрх шалгалт, 127 байгууллагад үзлэг хийж, 1.536 байгууллагад зайны хяналт хэрэгжүүлжээ. Шалгалтын дүнгээр 2.9 сая төгрөгийн 22 акт тогтоож, 27 байгууллагад 31.0 сая төгрөгийн торгууль ногдуулсан аж. 218 албан шаардлага, 348 зөвлөмж өгч, хэрэгжилтийг хангуулсан гэнэ. Мөн энэ онд 3050 байгуулага, иргэнд тусгай зөвшөөрөл, эрхийн бүртгэл олгож,  29 байгууллагын  эрхийг түдгэлзүүлж, 412 байгуулага, иргэний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, эрхийг хүчингүй болгожээ. Мөн санхүүгийн үйлчилгээг орон нутагт үзүүлэх 467 аж ахуйн нэгжид санхүүгийн үйлчилгээ үзүүлж, үйл ажиллагаанд нь хяналт тавих ёстой ч СЗХ-ны орон нутгийн төлөөлөгчид ажлаа хийдэггүй болох нь тус шалгалтаар илэрчээ.

“Эрсдлийн сан”-гүй компани байсаар л
 
Хөрөнгийн зах зээлд арилжаа эрхлэх нэг, үнэт цаасны төлбөр тооцоо, хадгаламжийн байгууллага нэг, брокер, диллерийн 48 компани, 353 хувьцаат компани СЗХ-нд бүртгэлтэй. Эдгээр компанийн 160 гаруй нь дампуурсан, 50 гаруй хувь  нь дөнгөж зардлаа нөхөх төдий үйл ажиллагаа явуулдаг аж. Харин идэвхитэй арилжигддаг үнэт цаасны  тоо цөөрч байгаа нь зах зээлийн хөрвөх чадварт муугаар нөлөөлж, хөрөнгө оруулагчдын  эрх ашигт хохирол учруулжээ. Мөн эрсдлийн санг ихэнх компани байгуулаагүй бөгөөд, байгаа нэг нь хэчнээн төгрөг дансанд төвлөрүүлсэнийг СЗХ нэгтгэн дүгнэж, баталгаажуулаагүй өнөөдөртэй золгосон нь зөрчлийг нэгээр нэмжээ.

СЗХ-ны дарга Д.Баярсайханд...


Аудитаар илэрсэн зөрчил дутагдлаа арилгаж,  зохицуулалтын хүрээний  байгууллагуудын үйл ажиллагааны  гол үзүүлэлт, мэдээг тогтмол авч, мэдээллийн  сан бүрдүүлж, зайны болон газар дээрх шалгалтын үр дүнг сайжруулж, хууль эрхийн актын хэрэгжилтийг бүрэн хангуулж ажиллахыг хорооны даргад үүрэг болголоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан