Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Оросын десант Крымд бууж байна гэв
Крым дэх Украины ерөнхийлөгчийн байнгын төлөөлөгч Сергей Куницын Оросыг Крымд цэргийн ажиллагаа явуулж байна гэж мэдэгдээд оросын десантчдыг ачсан 14 онгоц Крымд буусан гэсэн байна. Тэр “Тус бүрдээ “Гвардийн” 150 десантчийг суулгасан Ил-76 онгоц 13 удаа буусан” гэж ATR телевизээр ярьжээ. Түүний хэлснээр бол тэнгисийн явган цэрэг, десантчид, тусгайгийнхан бууж байгаа гэнэ.
Үүнтэй зэрэгцээд Украины ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Александр Турчинов Орос улсыг Крымд яг л “абхазын хөтөлбөр” хэрэгжүүлж Крымыг эзлэхээр оролдож байна гэсэн байна. Тэр бас “Украины цэргүүд Крымд өөрийнхөө үүргийг биелүүлж байгаа, гэхдээ зөрчилдөөн үүсгэх биш харин Крымын ард иргэдийг хамгаалж байгаа гэжээ. Би “ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд хандаж цэргийн сүрээр өдөөн хатгахаа боль, ОХУ, АНУ, Их британи ч аль аль нь Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлын баталгаа болно. Өдөөн хатгалгаа зогсоож, Крымын нөхцөл байдлыг хэвийн болгохыг шаардааж байна. Украин улс газар нутгаа хамгаалах чадвартай. Манай газар нутаг руу халдах ямар нэгэн оролдлого хортой үр дагавар дагуулна. Крымын хойгийн нөхцөл байдлыг ойрын үед хэвийн байдалд оруулах ёстой гэж анхааруулсан” гэж хэлжээ.
Одоо Симферопольд оросын хуягт машины цуваа явж, “Укртелекома”-ийн нэвтрүүлгийг таслан, холбоо харилцаа, интернетийг таслан Киевээс онгоц буулгахгүй агаарын орон зайг хаагаад байгаа тухай Украины хэвлэлүүд мэдээлж байна.
yadag muu ***** Ivanuud ve
Крым дэх Украины ерөнхийлөгчийн байнгын төлөөлөгч Сергей Куницын Оросыг Крымд цэргийн ажиллагаа явуулж байна гэж мэдэгдээд оросын десантчдыг ачсан 14 онгоц Крымд буусан гэсэн байна. Тэр “Тус бүрдээ “Гвардийн” 150 десантчийг суулгасан Ил-76 онгоц 13 удаа буусан” гэж ATR телевизээр ярьжээ. Түүний хэлснээр бол тэнгисийн явган цэрэг, десантчид, тусгайгийнхан бууж байгаа гэнэ. Үүнтэй зэрэгцээд Украины ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Александр Турчинов Орос улсыг Крымд яг л “абхазын хөтөлбөр” хэрэгжүүлж Крымыг эзлэхээр оролдож байна гэсэн байна. Тэр бас “Украины цэргүүд Крымд өөрийнхөө үүргийг биелүүлж байгаа, гэхдээ зөрчилдөөн үүсгэх биш харин Крымын ард иргэдийг хамгаалж байгаа гэжээ. Би “ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд хандаж цэргийн сүрээр өдөөн хатгахаа боль, ОХУ, АНУ, Их британи ч аль аль нь Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлын баталгаа болно. Өдөөн хатгалгаа зогсоож, Крымын нөхцөл байдлыг хэвийн болгохыг шаардааж байна. Украин улс газар нутгаа хамгаалах чадвартай. Манай газар нутаг руу халдах ямар нэгэн оролдлого хортой үр дагавар дагуулна. Крымын хойгийн нөхцөл байдлыг ойрын үед хэвийн байдалд оруулах ёстой гэж анхааруулсан” гэж хэлжээ.
Одоо Симферопольд оросын хуягт машины цуваа явж, “Укртелекома”-ийн нэвтрүүлгийг таслан, холбоо харилцаа, интернетийг таслан Киевээс онгоц буулгахгүй агаарын орон зайг хаагаад байгаа тухай Украины хэвлэлүүд мэдээлж байна.
0 Сэтгэгдэл
2014.03.12
























