Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Хийсэн хэргийг нь ярихад шүүхийн танхимд бөөлжжээ
Өнгөрсөн жилийн Валентины баярын өдөр найз бүсгүйнхээ аминд хүрсэн паралимпын аварга Оскар Писториус шүүх хурлын үеэр хийсэн хэргийнх нь талаар ярих үед шүүх танхимд бөөлжжээ. Тэрээр найз бүсгүйгээ хэрхэн шархдуулсан талаар шүүх эмнэлгийн шинжээч тайлбарлан ярих үед сонсч чадахгүй, чихээ дарж, салганаж чичирч байгаад бөөлжиж эхэлсэн гэнэ.
Оскар Писториус найз бүсгүйнхээ толгой, тохой, гар, өгзөг гээд дөрвөн тус газар буудаж шархдуулсан бөгөөд сум тус бүр хэрхэн амь насанд нь хүрсэн болохыг шинжээч эмч график дүрслэлээр харуулсан нь тамирчны сэтгэл зүйд хүндээр туссан бололтой. Нөгөө талаар хэвлэлийнхэн битүү шавсан шүүх хурлын танхим Оскар Писториусыг тайван суулгахгүй байгаа аж.


Шүүх эмнэлгийн тайлбарласнаар Оскар Писториус найз бүсгүйгээ "Black Talon" гэдэг нэртэй маш хорлонтой сумаар буудаж хөнөөсөн байжээ."Алуурчин цагдаа" гэгддэг мэргэжлийнхэн голдуу хэрэглэдэг энэ сум хүний биед орохдоо мөөг шиг болон задарч, бусад сумнаас илүү гэмтээдэг аж. Чухам ийм сумыг Оскар Писториус яах гэж ашигладаг байсан нь одоогоор тодорхойгүй байна.
Жил гаруй өмнө болсон энэ хэргийн тухай цухас сануулвал, паралимпын аварга болж, нэгэн үе дэлхий нийтийн бахархал болж байсан Өмнөд Африкийн тамирчин Оскар Писториус 2013 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн шөнө дунд энэ аймшигт хэргийг үйлдсэн юм. Оскар Писториус өөрөө хэлэхдээ бол найз бүсгүйтэйгээ 10 цагт орондоо ороод, шөнө дунд унтаж байх үед нь чимээ гарахаар гадны хүн орж ирж хэмээн сэжиглээд үл таних хүн рүү буудсан гэдэг.

Гэвч түүний гадны хүн хэмээн сэжиглэсэн хүн найз бүсгүй нь болж таарсан юм.
Нэгэнт энэ хэргийг Оскар Писториус үйлдсэн нь тодорхой учир одоо энэ хэргийг зөвхөн санаатай хийсэн үү, үгүй юу гэдгийг тогтооход шүүхийн анхаарал чиглэж байгаа юм. Тамирчны өмгөөлөгчид энэ явдлыг санамсаргүй хэрэг болсон гэж харагдуулах гэж хичээж байгаа ч Оскар Писториусын эсрэг баримтууд шүүх хурлын явцад гарч ирж байгаа гэнэ. Тухайлбал, буун дуу гарсны дараа байрных нь хамгаалагч тэдний гэр рүү утасдаж, асуухад Оскар бүх зүйл хэвийн байна гэж мэдэгдсэн гэж байгаа юм. Үүнээс гадна тэрээр гэнэтийн огцом ууртай, өмнө нь буу эзэмших зөвшөөрлөөс бол цагдаагийн өмнө биеэ барьж чадахгүй уурлаж байсан гэдгийг гэрчүүд ярьжээ.









хөрш нь эмэгтэй хүн амь авараач гэж орилоод дараа нь буудаад байсан гэж гэрчилсэн гэсэн байсан.
iimerhuu umnuud uhej bval taarna
Өнгөрсөн жилийн Валентины баярын өдөр найз бүсгүйнхээ аминд хүрсэн паралимпын аварга Оскар Писториус шүүх хурлын үеэр хийсэн хэргийнх нь талаар ярих үед шүүх танхимд бөөлжжээ. Тэрээр найз бүсгүйгээ хэрхэн шархдуулсан талаар шүүх эмнэлгийн шинжээч тайлбарлан ярих үед сонсч чадахгүй, чихээ дарж, салганаж чичирч байгаад бөөлжиж эхэлсэн гэнэ. Оскар Писториус найз бүсгүйнхээ толгой, тохой, гар, өгзөг гээд дөрвөн тус газар буудаж шархдуулсан бөгөөд сум тус бүр хэрхэн амь насанд нь хүрсэн болохыг шинжээч эмч график дүрслэлээр харуулсан нь тамирчны сэтгэл зүйд хүндээр туссан бололтой. Нөгөө талаар хэвлэлийнхэн битүү шавсан шүүх хурлын танхим Оскар Писториусыг тайван суулгахгүй байгаа аж.


Шүүх эмнэлгийн тайлбарласнаар Оскар Писториус найз бүсгүйгээ "Black Talon" гэдэг нэртэй маш хорлонтой сумаар буудаж хөнөөсөн байжээ."Алуурчин цагдаа" гэгддэг мэргэжлийнхэн голдуу хэрэглэдэг энэ сум хүний биед орохдоо мөөг шиг болон задарч, бусад сумнаас илүү гэмтээдэг аж. Чухам ийм сумыг Оскар Писториус яах гэж ашигладаг байсан нь одоогоор тодорхойгүй байна.
Жил гаруй өмнө болсон энэ хэргийн тухай цухас сануулвал, паралимпын аварга болж, нэгэн үе дэлхий нийтийн бахархал болж байсан Өмнөд Африкийн тамирчин Оскар Писториус 2013 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн шөнө дунд энэ аймшигт хэргийг үйлдсэн юм. Оскар Писториус өөрөө хэлэхдээ бол найз бүсгүйтэйгээ 10 цагт орондоо ороод, шөнө дунд унтаж байх үед нь чимээ гарахаар гадны хүн орж ирж хэмээн сэжиглээд үл таних хүн рүү буудсан гэдэг.

Гэвч түүний гадны хүн хэмээн сэжиглэсэн хүн найз бүсгүй нь болж таарсан юм.
Нэгэнт энэ хэргийг Оскар Писториус үйлдсэн нь тодорхой учир одоо энэ хэргийг зөвхөн санаатай хийсэн үү, үгүй юу гэдгийг тогтооход шүүхийн анхаарал чиглэж байгаа юм. Тамирчны өмгөөлөгчид энэ явдлыг санамсаргүй хэрэг болсон гэж харагдуулах гэж хичээж байгаа ч Оскар Писториусын эсрэг баримтууд шүүх хурлын явцад гарч ирж байгаа гэнэ. Тухайлбал, буун дуу гарсны дараа байрных нь хамгаалагч тэдний гэр рүү утасдаж, асуухад Оскар бүх зүйл хэвийн байна гэж мэдэгдсэн гэж байгаа юм. Үүнээс гадна тэрээр гэнэтийн огцом ууртай, өмнө нь буу эзэмших зөвшөөрлөөс бол цагдаагийн өмнө биеэ барьж чадахгүй уурлаж байсан гэдгийг гэрчүүд ярьжээ.









0 Сэтгэгдэл
098
АЙМШИГ.СЭТГЭЦ ЗҮГЭЭРГҮЙ БХА.
2014.03.12
2014.03.11
2014.03.11
























