Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Бид 21 мянган төгрөгөөр нэг шуудай гурил авна.Харин Монгол 669 тэрбумаар…
21 мянган төгрөгөөр юу хийж болох вэ.Нэг шуудай будаа авна. Арай хүрэхгүй юм байна аа. Нэг шуудай гурил авна. Нэг, за даа үсрээд хоёр ном авна. 50 гар нүүрийн саван авна. Хядаар бодож шүү дээ. Хүүхэддээ мөн 50 гаруй дэвтэр авна. Мах 7-8 кг-ыг авна.
За тэгвэл жилээр нь цуглуулбал 288000 болох нь. Ийм мөнгөөр гэртээ ганц компьютер авч хүрэхгүй. Бас зурагт авахгүй, будаа агшаагч, талх шарагч л авах байх.
Тэгвэл улс ирэх жилийнхээ төсөвт иргэн бүрд, сард бүр 21 мянган төгрөг өгөхөөр тооцон 669 тэрбум төгрөг суулгасан гэж байгаа. Ам.долларт шилжүүлбэл 510 сая 687 мянга 22 болох нь / нэг ам.долларыг 1310 төгрөгөөр тооцоход/
Энэ мөнгөөр юу хийж болох билээ гээд бодоод үзье
Наад зах нь байр аваад байгаа мөнгөөрөө бодоход л 669 тэрбумаар чинь 20-оод мянган айлыг орон сууцтай болгоно. Тэгвэл манай мэргэжилтнүүдийн хийсэн судалгааг танд хүргэе.
1.Саяхан “Энержи ресурс” компанийн “Ухаа худаг”-ийн уурхайд сэтгүүлчид зочлоод ирсэн билээ. тус компаниас хийсэн танилцуулгын үеэр “Ухаа худаг”-аас урд хил хүртэл 245 км засмал зам тавихад тус компаниас 100 сая ам.доллар зарцуулсан байна.
510.6 сая ам. доллар=1225 км хатуу хучилттай зам
2.Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг шинэчлэхэд өнөөдөр 51.0 сая ам.доллар шаардлагатай байгаа. Ингэснээр жилд сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай болох юм. Хэрвээ ийм хэмжээний хүчин чадалтай үйлдвэр шинээр барих юм бол 250.0 сая ам.доллар шаардлагатай гэнэ.
510.6 сая ам.доллар= Жилд сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай 2 үйлдвэр
3.Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн зэс боловсруулах дундаж хүчин чадалтай үйлдвэр байгуулахад 300-гаад сая ам.доллар хэрэгтэй. Хэрвээ ийм үйлдвэр байгуулбал Эрдэнэтийн ашиг хоёр дахин өснө гэсэн тооцоог эдийн засагчид хийсэн байна.
510.6 сая ам.доллар =Зэс боловсруулах дундаж хүчин чадалтай 1.7 үйлдвэр
4. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд барих Могойн голын цахилгаан станцыг 110 тэрбум төгрөгөөр / 83 сая ам.доллар/ барьж байгаа. 60 мегаваттын хүчин чадалтай энэ станц Завхан, Говь-Алтай аймгийг эрчим хүчээр хангаад зогсохгүй, хот руу нийлүүлэх боломжтой юм. Учир нь тус хоёр аймгийн нийт эрчим хүчний хэрэгцээ 15 мегаватт гэдэг. Үүнээс болж нийгэмд багагүй маргаан дэгдээд байгаа билээ. Гэвч төсвөөс май гээд мөнгө гаргаад өгөх боломжгүй байна гэж байгаа.
510.6 сая ам.доллар=60 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станц зургаан ширхэгийг барина.
Ингээд тооцоод үзвэл бидний төрөөс нэхээд байгаа тэрхүү 21 мянган төгрөгөөр Монгол улс наад зах нь ийм бүтээн байгуулалт хийх боломжтой юм байна даа.

0 Сэтгэгдэл