Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Ерөнхийлөгчийн амралт нь дэндэж байна гэв
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама өнгөрсөн амралтын өдрүүдийг гэр бүлээрээ дулаахан газар өнгөрүүлэхээр Флоридаг зорьжээ. Их ажлын дундуур түр амсхийж, Вашингтоноос холдохын тулд Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай хоёр Флоридагийн Кей Ларго дахь тансаг амралтын газар хоногийн 2500 ам.долларын үнэтэй өрөөнд хоёр хоног тухалсан байна. Төрийн тэргүүний энэ тансаг амралт харин олон нийтийн таалалд нийцсэнгүй. Украин олон улсын тулгамдсан асуудал болоод байгаа энэ эгзэгтэй үед хувийн зугаа цэнгэлээ хөөн амрахаар явлаа, ер нь Ерөнхийлөгчийн амралт дэндлээ гэсэн шүүмжлэл улс төрийн хүрээнд гарчээ.
Барак Обама өнгөрсөн долдугаар сард зуны ээлжит амралтаа эдэлснээс гадна шинэ жилийн үеэр Хавайд гэр бүлээрээ хэд хоног амарч, нэгдүгээр сарын 5-нд Цагаан ордонд буцаж ирсэн юм.
Тэрээр удахгүй Нидерланд, Бельги, Итали, Саудын Араб гэсэн улсуудад айлчлах бол түүний эхнэр, хоёр охин нь Хятадад долоо хоногийн айлчлал хийх гэж байгаа аж.



АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама өнгөрсөн амралтын өдрүүдийг гэр бүлээрээ дулаахан газар өнгөрүүлэхээр Флоридаг зорьжээ. Их ажлын дундуур түр амсхийж, Вашингтоноос холдохын тулд Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай хоёр Флоридагийн Кей Ларго дахь тансаг амралтын газар хоногийн 2500 ам.долларын үнэтэй өрөөнд хоёр хоног тухалсан байна. Төрийн тэргүүний энэ тансаг амралт харин олон нийтийн таалалд нийцсэнгүй. Украин олон улсын тулгамдсан асуудал болоод байгаа энэ эгзэгтэй үед хувийн зугаа цэнгэлээ хөөн амрахаар явлаа, ер нь Ерөнхийлөгчийн амралт дэндлээ гэсэн шүүмжлэл улс төрийн хүрээнд гарчээ. Барак Обама өнгөрсөн долдугаар сард зуны ээлжит амралтаа эдэлснээс гадна шинэ жилийн үеэр Хавайд гэр бүлээрээ хэд хоног амарч, нэгдүгээр сарын 5-нд Цагаан ордонд буцаж ирсэн юм.
Тэрээр удахгүй Нидерланд, Бельги, Итали, Саудын Араб гэсэн улсуудад айлчлах бол түүний эхнэр, хоёр охин нь Хятадад долоо хоногийн айлчлал хийх гэж байгаа аж.




0 Сэтгэгдэл
Зочин
Манай ерөнхийлөгч ерөнхий сайд нар бол байнгын амралтын байдалтай байдаг шүү дээ. Тэгээд байхад улс эрх орон хөгжөөд л сайхан байгаа даа. Ард түмэн хоногиЙН хоолгүй ядуураад л цалин мөнгө нь хүрэхгүй зовоод л, инфляци үсрэнгүйгээр өсөөд л, долларын ханш бараг 2000 хүрээд л сайхан л байгаа. Хэн ч санаа зовохгүй бүсээ чангал хивэг ид өндөг мэтийн тан саг хоол битгий ид зүгээр гээд тайвшруулаад л бид болоод л байнаө. Манай Монголчууд дэндүү хүлцэнгүй байгаа юм шүү. Тэгэх тусам эрх баригчид баяжаад мөнгө идэж уугаад л хагартлаа баяжаад л зарим гадаадад мөнгөө мартаад л тасархай даа.
2014.03.14
























