Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Саудын Арави, Катар хоёрыг буруутгав
Иракийн Ерөнхий сайд Нури аль Малики нь өөрийн улсад сүүлийн хэдэн сар эрчимтэй газар аваад байгаа олон тооны алан хядах ажиллагаа, шашны хэт явцуу үзэлтнүүдийн дайралтын хариуцлагыг Саудын Арави ба Катар улсуудад тохжээ. Францын “France 24” сувагт өгсөн ярилцлагын үеэр энэ хоёр вант улсыг Иракт үйл ажиллагаа явуулж байгаа алан хядагчдыг дэмжиж байна гэж зэмлэв.
Нури аль Малики нь “Энэ хоёр улс Иракийн улс төрийн тогтолцоонд дайн зарлаад байна. Тэд “Аль Кайда” гэх мэт хэт явцуу үзэлт алан хядагч бүлэглэлүүдийг эд мөнгөөр дэмжин, зэвсэг худалдан авч өгөхийн сацуу улс төрийн болон мэдээллийн дэмжлэгийг үзүүлж байна” гэжээ.
Гэхдээ нэг талаас Саудын Арави нь өөрийн иргэдийг хилийн чанадад байлдааны ажиллагаанд оролцохыг хориглосон хууль баталсан нь сайн хэрэг. Мөн Саудын Аравийн эрх баригчид “Лалын ахан дүүс “, “Ирак ба Левантын лалын улс”, “Жебхат ан-нусра”, “Аль-Каида” болон шиа урсгалыг дагагчдын “Хезболлах” бүлэглэлүүдийг алан хядагч бүлэглэл гэж бүртгэн бүхий л байдлаар мөрдөн шийтгэхээр болсноо мэдэгдсэн.
Гэвч бодит байдал дээр Саудын Арави нь Сирийн нутаг дээр олон тооны алан хядагч байгууллагуудад байлдаж байгаа иргэдэд өршөөл үзүүлж, ямар ч хариуцлага тооцохгүй гэсэн. Дээр нь, өөрийн иргэдийг Сири, Ирак руу илгээхийг зогсоохтой зэрэгцэн Аравийн Магриб нутаг буюу Алжир, Марокко, Тунис, Ливи, Мавритан улсын нутгаас хөлсний дайчдыг элсүүлэх ажиллагаагаа эрс нэмэгдүүлсэн гэдгийг Иракийн Ерөнхий сайд онцолжээ.
Иракийн одоогийн эрх баригчид нь гол төлөв шиа урсгалыг дагагч бол Саудын Арави, Катар нь сунна урсгалыг дагагчид юм. Энэ хоёр урсгалыг дагагчид нэг шашинтай ч гэлээ лалын шашинт орны улс төр болон шашны бүтцийн талаарх зөрөлдөөнөөс болж олон зууны турш дайтсаар ирсэн түүхтэй.
Иракийн Ерөнхий сайд Нури аль Малики нь өөрийн улсад сүүлийн хэдэн сар эрчимтэй газар аваад байгаа олон тооны алан хядах ажиллагаа, шашны хэт явцуу үзэлтнүүдийн дайралтын хариуцлагыг Саудын Арави ба Катар улсуудад тохжээ. Францын “France 24” сувагт өгсөн ярилцлагын үеэр энэ хоёр вант улсыг Иракт үйл ажиллагаа явуулж байгаа алан хядагчдыг дэмжиж байна гэж зэмлэв. Нури аль Малики нь “Энэ хоёр улс Иракийн улс төрийн тогтолцоонд дайн зарлаад байна. Тэд “Аль Кайда” гэх мэт хэт явцуу үзэлт алан хядагч бүлэглэлүүдийг эд мөнгөөр дэмжин, зэвсэг худалдан авч өгөхийн сацуу улс төрийн болон мэдээллийн дэмжлэгийг үзүүлж байна” гэжээ.

0 Сэтгэгдэл