Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
ИНТЕРПОЛ НИТХ-ЫН ДАРГА Т.БИЛЭГТ МЭТИЙН “ЖИЖИГ ХЭРЭГТЭН”-ТЭЙ ХӨӨЦӨЛДӨХГҮЙ
ene haa holdodgiin.enhbayartain shorond ni hataa.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.Билэгтийг Интерполоор эрэн сурвалжлахаар болов. “Шөвгөр” хочит Ж.Бат-Өлзийг баривчлуулахаар Интерполд ханджээ. Экс Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярын дүү Н.Энхтуяаг Интерполоор эрэн сурвалжилж байна гэсэн мэдээлэл сүүлийн үед түгэх боллоо. Үнэхээр тэднийг олж, баривчлахаар Интерпол буюу Олон улсын эрүүгийн цагдаагийн газарт хандсан эсэхийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Т.Сайнжаргалаас тодруулахад “Энэ хүмүүстэй холбоотойгоор Интерполд хандаагүй.
Тэгээд ч гэмт хэрэгт холбогдсон болгоныг Интерполоор эрэн сурвалжлуулдаггүй юм. Ямар гэмт хэрэгт холбогдсон хүнийг Интерполоор эрэн сурвалжлуулах вэ гэдгийг холбогдох хууль журамд нарийвчлан заагаад өгсөн. Жишээлбэл, улс дамнасан зэвсэг, хүний наймааны хэрэгт холбогдсон гэмт хэрэгтнүүдийг Интерполоор эрэн сурвалжилдаг. Тиймээс гэмт хэрэгт холбогдсон болгоныг Интерполоор эрэн сурвалжлуулж байна гэх мэтээр худал мэдээлэл түгээж, иргэдийг төөрөгдүүлээд байх юм” гэв.
НИТХ-ын дарга Т.Билэгтийг “Улаанбаатар таймс” сонин, “Өргөө” зочид буудал зэрэг нийслэлийн өмчийн хувьчлалыг будлиантуулж, хууль зөрчсөн хэрэгт буруутгаж буй. Нэг үгээр хэлбэл, түүнийг экс Ерөнхийлөгчийн хам хэрэгтнээр тодруулаад байгаа юм. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын дүү Н.Энхтуяаг ч ахынх нь хэрэгт холбоотой гэсэн яриа бий. Тэрээр АНУ-д амьдардаг гэнэ.
“Шөвгөр” хочит Ж.Бат-Өлзийгийн хувьд “Тэргүүн шарга” компанийн захирал байхдаа “Эрдэнэт” үйлдвэрээс 1,8 сая ам.доллар залилаад сураггүй болсон тухай мэдээлэл түгэж байгаа. Харин цагдаагийнхан “Одоогоор ийм хэрэг бүртгэгдээгүй. Шалгаагүй” гэсэн хариу өгөв. Интерполд нэр нь бүртгэгдсэн, бүртгүүлэхээр хандсан, цаашид хандах гээд байгаа дээрх гурван хүний холбогдсон хэрэг гэвэл энэ. Цагдаагийнхны хэлснээр тэднийг Интерполд хандаж эрэн сурвалжлуулах шаардлагагүй аж.
Учир нь, дэлхийн 186 улсын цагдаагийн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн Интерпол буюу Олон улсын эрүүгийн цагдаагийн газар нь ийм “жижиг” гэмт хэрэгтнүүдийн араас хөөцөлддөггүй. Энэ байгууллага терроризм, улс дамнасан зохион байгуулалттай хар тамхи, зэвсэг, хүний наймаа, мөнгө угаах, кибер, насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан, хүний амь хөнөөсөн зэрэг хэрэгт холбогдсон гэмт хэрэгтнүүдийг эрэн сурвалжилдаг гэнэ. Түүнчлэн шүүхийн хариуцлага хүлээхээс зугтсан гэмт хэрэгтнүүдийг эрэн сурвалжилдаг байна. Нэг ёсондоо, Интерпол нь гишүүн улс орнуудынхаа цагдаагийн байгууллагуудын хүсэлтээр тэднийг хооронд нь холбож, улс дамжин зугтсан гэмт хэрэгтнүүдийн байгаа газрыг тогтоож, олоход тусалдаг. Мэдээллийн томоохон сантай. Тухайлбал, үүнд гэмт хэрэгтнүүдийг хувийн мэдээлэл, ДНК, хурууны хээ гэх мэтийг агуулдаг. Олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж буй онц ноцтой гэмт хэрэгтнүүдийн жагсаалтыг агуулсан мэдээллийн сангаа тодорхой хугацаанд шинэчилж байдаг гэнэ.
Манай улсын цагдаагийн байгууллагын хувьд Интерполд элссэнээс хойш 21 жил өнгөрчээ. Энэ хугацаанд онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн болон иргэдэд их хэмжээний хохирол учруулаад оргон зайлсан иргэдийг Интерполоор эрэн сурвалжилж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн байна. Тухайлбал, “Анод” банкны Тамгын газрын дарга Л.Уламбаяр, ҮХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхор нарыг саатуулан манай цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Өнгөрсөн жил гэхэд л манай улсын 30 иргэнийг интерполоор эрэн сурвалжилсан мэдээлэл байна. Тэдний олонхийг нь БНХАУ-аас олсон аж. Тус улс руу манай улсын иргэд визгүй зорчдог. Тиймээс тухайн эрэн сурвалжлагдаж буй хүн ар гэрийнхэнтэйгээ уулзахад дөхөмтэй гэдэг үүднээс тус улсад орогнодог гэнэ. Мөн гэмт хэрэгт холбогдон шалгуулах явцад зугтсан зарим иргэнээ БНСУ, АНУ, ОХУ, Европын холбооны улсад амьдарч байсныг нь Интерполын шугамаар тогтоосон байна.

0 Сэтгэгдэл
2013.06.23