А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж

ББСБ-тай гэх ажилтнуудын хөрөнгө орлогыг шалгаж байна
2018 оны шинэчилсэн хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлэгт цахимд суурилсан дүн шинжилгээг хийж, өндөр үнийн дүнтэй хөрөнгө, орлого бүхий албан тушаалтнуудын мэдүүлэгт хяналт шалгалтын ажлыг нарийвчлан байна. Тухайлбал, төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу зарим шүүгч, Банк бус санхүүгийн байгууллагатай гэх Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооны нэр бүхий ажилтнууд зэрэг 67 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж байна.
Нийгэм

13 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ
Авлигатай тэмцэх газар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дэх зүйлийн 2 дахь хэсэг, Авлигын эсрэг хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу харьяаллын гэмт хэргүүдийг шалгах, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд иргэд, байгууллагаас авлигын холбогдолтой гомдол, мэдээллийг хүлээн авч, гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдсон тохиолдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж ажилласан байна.
Нийгэм

Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах 24 төрлийн ажил хийх нь
Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийслэл дэх орон тооны бус салбар зөвлөлийн өнөөдрийн хэлэлцүүлгээр өнгөрсөн 2018 оны хийсэн ажлын тайлан, 2019 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ.
Нийгэм

УТААНААС ЯЛГАРАХ ХОРТ БОДИСЫН ХЭМЖЭЭГ ШАЛГАЖ БАЙНА
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан ‘’Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгжүүдийн их багтаамжийн автобусны утааны тортогжилтын хэмжээнд хяналт шалгалт хийх тухай’’ удирдамжийн хүрээнд шугам замд Автотээврийн үндэсний төв, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газартай хамтран нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобусны утааны тортогжилтын хэмжээнд хяналт шалгалт хийж байна.
Нийгэм

Тэтгэлэгт хамрагдсан залуучууд сертификатаа гардан авлаа
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Эм Кэй Ай Ти” сургалтын төвтэй хамтран 2018 оны 11 дүгээр сараас эхлүүлэн Жава хөгжүүлэгчийн ахисан түвшний 4 сарын хугацаатай сургалт зохион байгуулсан бөгөөд амжилттай хамрагдсан залуучууд сертфикатаа гардан авлаа. Эдгээр 12 залуу сар бүр 220,000 төгрөгний тэтгэлэгтэй суралцсан бөгөөд ажлын байранд шууд холбогдож байна.
Нийгэм

“Залуучуудын хөгжлийн хөтөлбөр-2019” нээлт болов
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Кристина Ноблийн хүүхдийн сантай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх “Залуучуудын хөгжлийн хөтөлбөр-2019” үйл ажиллагааны нээлт өнөөдөр Нийслэлийн иргэний танхимд боллоо.
Нийгэм

Чихрийн шижин өвчний үеийн хөлний шархны оношилгоо эмчилгээ сургалт болов
Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг Бүгд найрамдах куба улсын Биотехнологи инженерчлэлийн үйлдвэрийн төв болон Монгол Эм Импэкс Концерн хамтран эмч мэргэжилтнүүдэд Чихрийн шижин өвчний үеийн хөлний шархны оношилгоо эмчилгээний орчин үеийн чиг хандлага онол практик хослосон сургалт зохион байгууллаа.
Нийгэм

Аврагчид 84 удаагийн шумбалт хийв
Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын эрэн хайх, аврах салбарын аврагчид “Өвлийн улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагааны” дадлага сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн сургалт бэлтгэлийг Архангай аймгийн Өгий нууранд зохион байгууллаа.
Нийгэм

Өнөөдөр 16:00 цагт гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарна
Монгол улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 340 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг өнөөдөр буюу 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16:00 цагт улс орон даяар зохион байгуулна.
Нийгэм

Гал түймэр унтраах багаж, хувцас хэрэгслийг хүлээлгэн өглөө
Онцгой байдлын ерөнхий газраас Австрали Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Монгол Улсын Сэлэнгэ, Хэнтий аймгуудын зарим сумдын Гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийн гал түймэр унтраах чадавхыг нэмэгдүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа билээ.
Нийгэм

Нүдний торлог шилэнцрийн мэс заслыг эх орондоо амжилттай хийж байна
Нүдний өвчний эмчилгээ оншилгоог сайжруулах зорилгоор өнгөрсөн оны аравдугаар сард УНТЭ-ийн Нүд судлалын тасагт торлог шилэнцрийн 2 машин, мэс заслын микроскопи, хөлдөөх аппарат, дагалдах эм, эмнэлгийн хэрэгсэл, мэс заслын зохиомол орчны багаж хэрэгсэл зэрэг 1,2 тэрбум төгрөгийн өртөг бүхий багаж тоног төхөөрөмжийг гардуулж өгсөн билээ. Энэхүү чухал ач холбогдолтой хөрөнгө оруулалтын үр дүнд ард иргэдэд нүдний тусламж үйлчилгээг цаг алдалгүй, чанартай үзүүлснээс гадна 200 гаруй хүнд нүдний мэс засал амжилттай хийсэн байна.
Нийгэм

Иргэний үнэмлэхийг цахимаар захиалах боломжтой боллоо
Өнөөдрөөс эхлэн Иргэний цахим үнэмлэхийг www.burtgel.mn сайтаар орж цахимаар захиалах боломжтой боллоо. Хаяж гээгдүүлсэн, ашиглах боломжгүй болсон үед иргэний үнэмлэхээ өөрөө болон бусад ах дүү хамаатан садангийхаа хаяг, овог, нэр, регистрийг оруулаад авахуулж болох юм байна. Харин хуулийн дагуу хүйсээ солиулсан, ургийн болон овог нэр солигдсон, гоо сайхны мэс засалд орсон бол заавал өөрийн биеэр очих юм байна.
Нийгэм

Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 16/08 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гаригт иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөгийг зохион байгуулдаг.
Нийгэм































