А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж

Хурандаа С.Ганбат төсвийн хөрөнгө хувьдаа завшсан гэдэг нь үндэслэлгүй гэв
2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр олон нийтийн цахим сүлжээнд Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбатыг албан үүрэгтэй нь холбогдуулан сөрөг мэдээлэл тавигдсаны дагуу Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсээс шалгалт явууллаа.
Нийгэм

Нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн гаралт 16.4 хувь буурчээ
Нийслэлийн Цагдаагийн газраас иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Та сэргийлж чадна”, “Нэг хором” зэрэг арга хэмжээнүүдийг иргэд аж ахуй нэгжийн оролцоотой хамтран зохион байгууллаа.
Нийгэм
“Төл таван эрдэнэ” нэвтрүүлгийг алслагдсан 67 сумаас бэлтгэж үзэгчдэдээ хүргэнэ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монгол үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран "Төл таван эрдэнэ" төслийг энэ жил 6 дах жилдээ хэрэгжүүлнэ. Энэхүү төслийн 2019 оны нээлт Төв аймгийн Архуст сумын Улсын сайн малчин Ч.Пүрэвжалын хотонд болсон юм. Нээлтэд ХХААХҮ -ийн дэд сайд Ж.Сауле, МҮОНРТ-ийн дэд захирал Г.Гэрэл, Төв аймгийн Архуст сумын Засаг дарга Б.Батбаатар, нэвтрүүлгийн уран бүтээлчид оролцлоо.
Нийгэм

Хачигт халдварт өвчнөөс урьдчилан сэргийлье!!!
Жил бүрийн дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл хачгийн идэвхжил өндөр байдаг бөгөөд ХАЧИГТ ХАЛДВАР гэж юу болох, өвчний нянгаар халдварлах эрсдэлт хүчин зүйл болон урьдчилан сэргийлэх аргуудын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байна.
Нийгэм

29 байршилд явган хүний зам гаргана
Явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж байгаа зөрчлийг арилгах арга хэмжээг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас зохион байгуулж байгаа. Өнгөрсөн намар эхлүүлсэн аяны хүрээнд иргэдийн саналд үндэслэн явган хүний зам хаасан 50 хаалт, хашаа, өргөтгөл, шат зэрэг объектуудыг чөлөөлөөд байгаа билээ.
Нийгэм

“Хүүхдийн кабинет”-ыг уртасгасан цагаар ажиллуулах хугацааг сунгалаа
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Энэ удаагийн хурлын хүрээнд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хавдрын тусламж, үйлчилгээнд хяналт үнэлгээ хийсэн тухай болон халдварт саагийн идэвхгүйжүүлсэн вакциныг нэвтрүүлэх ажил, хепатитийн В вирусын эсрэг дархлаажуулалтын талаар холбогдох хэлтсийн дарга нар мэдээлэл өглөө.
Нийгэм

Орон нутагт 8.0-12.0 см цастай байна
Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Увс, Завхан, Хөвсгөл, Архангай аймгийн ихэнх нутаг, Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговийн хойд, Төв аймгийн баруун хэсгээр 1-12 см цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Увсын Малчин, Өндөрхангай, Хяргас, Ховдын Дунд-Ус, Завханы Баянтэс, Хөвсгөлийн Улаан-Уул, Чандгат, Өвөрхангайн Хархорин, Бат-Өлзийд 8.0-12.0 см цастай байна.
Нийгэм

Үндэсний чуулган зохион байгуулна гэв
УИХ-ын энэ хаврын чуулганаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхтэй холбогдуулан “Хөдөлмөрлөх эрхийн өнөөгийн төлөв байдал-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл-Зохистой хөдөлмөр” сэдвээр Үндэсний чуулганыг 2019 оны 04 дүгээр сарын 09-10-ны өдрүүдэд хийх болсноо сэтгүүлчдэд өнөөдөр дуулгалаа.
Нийгэм

Түймрийг бүрэн унтраалаа
Хэнтий аймгийн Батширээт сумын Барх багийн “Цэгээний тал” гэдэг газарт /сумын төвөөс баруун урд зүгт 7 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 180 км-т/ 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гарсан хээрийн түймрийн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 71 иргэн, нийт 83 хүн, 21 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж түймрийг 04 дүгээр сарын 04-ний өдрийн 00:03 цагт цурманд оруулан 04 дүгээр сарын 06-ны өдөр бүрэн унтрааж, тус багийн байгаль хамгаалагчид хүлээлгэж өгсөн.
Нийгэм

Нүүн шилжих дадлага сургуулийг 111 аюулгүй талбайд зохион байгуулна
Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Нийгэм

С.Амарсайхан: Зургаан сард Мөсөн ордон, усан бассейн, задгай танхим бүрэн ашиглалтад орно
Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, “Азийн хүүхдүүд 2020” олон улсын наадмын захиргааны дарга Д.Жаргалсайхан, Монголын усан спорт сонирхогчдын холбооны ерөнхийлөгч П.Батсайхан нар гурван талын хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан билээ.
Нийгэм

НАЛАЙХАД НҮҮРС ОЛБОРЛОЛТЫН УЛМААС ҮҮСЭХ УУРХАЙН ОСЛЫН ТОО БУУРАХГҮЙ БАЙНА
Налайх дүүрэг дэх нүүрс олборлох тусгай зөвшөөрөл эзэмшигч 20 аж ахуйн нэгжийн 22 тусгай зөвшөөрөлд Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох дүрэм, журам стандартын хэрэгжилтийг шалгах зорилгоор 4 хяналтын чиглэлийн 11 улсын байцаагчийн бүрэлдэхүүнтэйгээр хяналт шалгалтыг хийж гүйцэтгэжээ.
Нийгэм

ЗЭРЛЭГ ГАХАЙН МАХЫГ УСТГАЖЭЭ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 01/26 тоот “Ой, ан, байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Нийслэлийн ногоон бүс, алслагдсан дүүрэг, хороодын нутаг дэвсгэрт хууль бус мод бэлтгэл, ан агнуурын чиглэлээр хяналт шалгалт хийгдэж байна.
Нийгэм

Гал түймрийн тоо 14.9 хувиар өсчээ
2019 оны эхний 3 сард улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 1200 удаа гарч, 3,3 тэрбум төгрөгийн хохирол учирч, 20 хүн нас барж, 4 хүн түлэгдэж гэмтэн 58 толгой мал хорогдож, 555 гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 253 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 15,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Нийгэм

28 аж ахуйн нэгж, 13 нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсоожээ
Мэргэжлийн хяналтын байгууллагаас уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд хийлээ. Шалгалтаар Төрийн хяналт шалгалтын тухай болон бусад холбогдох хуулиуд, дүрэм, журам, норм, стандарт, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор гуравдугаар сарын 18-ны өдрөөс 14 хоногийн хугацаанд хийв.
Нийгэм





























