А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж

KFC-д хүүхдүүд дахин хордож ХӨСҮТ-д эмчүүлж байна
Сар гаруйн өмнө Зайсангийн KFC-гээр үйлчлүүлсэн олон хүн хордлого авч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн. Энэ асуудалтай холбоотойгоор KFC-гийн 12 салбарт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт явуулсан. Уг шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийсэн билээ. Нийтдээ 64 зөрчил илрүүлсэн гэх мэдээллийг өгөөд байгаа юм.
Нийгэм

Зайсангийн KFC-гийн салбараас 8,5 сая төгрөгийн хууль бус орлогыг нь хураан авчээ
Хан-Уул дүүргийн 11 хороонд байрлах Зайсангийн KFC-д гарсан хоолны хордлогын эцсийн дүн, мөн бусад салбарт хийсэн шалгалтын дүн гарчээ. Нийслэлийн хэмжээнд KFC-гийн 12 сүлжээ газар үйл ажиллагаа явуулдаг. НМХГ-аас хийсэн шалгалтын явцад хэд хэдэн зөрчил илрүүлсэн байна. Гарсан зөрчил бүр дээр арга хэмжээ авч ажилласан гэв.
Нийгэм

“Цахим бодлогын зөвлөл”-ийг НИТХ-ын Төлөөлөгч М.Халиунбат ахална
Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, нийслэлийн төр захиргааны байгууллагаас “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй, түргэн шуурхай, ил тод, нээлттэй хүргэх, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, төрийн байгууллагын шийдвэр гарах түвшний үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэн саналыг авч, төрийн үйлчилгээг удирдах, хянах, үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангаж иргэдийн санал хүсэлтийг сонсож шийдвэрлэхийг зорин ажиллаж байгаа билээ.
Нийгэм

“Хустайн Ам”-д гарсан түймрийг цурманд оруулжээ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, “Хустайн-Ам” гэдэг газарт /“Төгөл” амралтын газраас зүүн хойд зүгт 3 км-т/ ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 03.18-ны өдрийн 15:26 цагт хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 13 км зам туулан 15:45 цагт очсон байна.
Нийгэм

Хууль бусаар 11 мянган дуслын систем, тариур нэвтрүүлэхийг завдав
Хаяг шошгын зөрчилтэй нийт 11000 ширхэг нэг удаагийн тариур, дуслын системийг нэр бүхий иргэн зорчигч тээвэрлэх суудлын автомашинд нууж хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас илрүүлэн таслан зогсоож, прокурорт шилжүүлжээ.
Нийгэм

Пүрэв гарагт гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарна
Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан. Үүний дагуу энэ оны гуравдугаар сарын 20-ны өдөр улс даяар “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлнэ.
Нийгэм

Н.Батсүмбэрэл: Агаар цэвэршүүлэх 1500 төхөөрөмжийг хаагуур тараасан нь тодорхойгүй байна
Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үйл ажиллагаатай танилцах, хяналт шалгалт явуулах, тодорхой дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах чиг бүхий Ажлын хэсгийг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл ахлан, эдгээр өдрүүдэд төслийн нэгжүүдийн үйл ажиллагааг шалгаж байна. Ажлын хэсэг “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл" болон “Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах төсөл-2”-ын үйл ажиллагааг шалгасан юм.
Нийгэм

Орон даяар гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллана
Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн 03 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон шийдвэрлэсэн. Харин Засгийн газрын 2011 оны 339-р тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-д зааснаар жил бүрийн 03 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гарагийн 16 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль хийж, бэлэн байдлыг ханган ажиллана гэж заасан байдаг.
Нийгэм

НИТХ-ын ээлжит хуралдааныг ирэх 28-нд товлолоо
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, өмч шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн юм. Нийслэл дэх Төрийн аудитын газраас балансдаа бүртгэлтэй 348 сая 530 мянган төгрөгийн үнэ бүхий 77 нэр төрлийн машин, тоног төхөөрөмж, 95 нэр төрлийн тавилга, эд хөрөнгө, гурван нэр төрлийн программ хангамж, тээврийн хэрэгслийг төрийн өмчид шилжүүлэх хүсэлт ирүүлжээ. Тэргүүлэгчид нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар худалдаж авсан хөрөнгийг энэ мэтээр шилжүүлж болохгүй гээд танилцуулга дутуу тул хойшлуулав.
Нийгэм

Зарим үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, yийслэлийн хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, хот орчмын мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, эрүүл ахуйн байдлын талаар судлах, санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийн тайлан мэдээллийг сонсов.
Нийгэм

Шалгалтад 66 обьектыг хамруулж, 406 зөрчил илрүүлжээ
Нийслэлийн Онцгой байдлын газраас хүн ам олноор цуглардаг худалдаа, олон нийтийн байгууллагуудад Гамшгаас хамгаалах тухай хууль болон Галын аюулгүй байдлын тухай хууль, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах гүйцэтгэлийн хяналт шалгалтыг энэ сарын 04-08-ны зохион байгууллаа.
Нийгэм

Илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгуулахаар шийдвэрлэлээ
Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Хөдөлмөрийн хяналтын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалтыг Бор-Өндөр сумын Дашваанжил ХХК-ийн АХЦС-38 салбарын үйл ажиллагаанд хийж, байгууллагын сургалт зохион байгуулан, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулахаар хугацаатай албан шаардлага өглөө. Улмаар дутуу олгосон илүү цагийн нэмэгдэл хөлсийг ажилчдад нөхөн олгуулахаар шийдвэрлэв.
Нийгэм
































