УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Өнөөдөр нутгийн зүүн хагаст салхи шуургатай байна
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно

Хөвсгөлийн Рашаант суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Хөвсгөл аймгийн Рашаант сумын Их-Ац багийн “Хөвсгөлийн нуруу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 20 км-т, Ө-49°03’36”, У-101°41’24″/ 08.25-ны өдрийн 13:36 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Мэдээллийг тухайн өдрийн 13:36 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Д.Өнөрболдоос тодруулахад сумын болон багийн төвийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдэгджээ.
Нийгэм

Т.Мөнхсайхан: Сэлэнгэ аймгийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулж, эрүүл мэндийг дэмжих төв байгуулна
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан сум, багийн түвшинд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ЭМЯ-ны удирдлагууд, холбогдох албаныхан болон ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордицагийн хамт энэ сарын 22, 23-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллалаа.
Нийгэм

СӨГНӨГӨРИЙН АМНААС ХУУЛЬ БУСААР НОЙТОН МОД БЭЛТГЭЭГҮЙ
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл өчигдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөрийн амнаас хууль бусаар нойтон мод бэлтгэж байна гэх асуудлаар холбогдох албаны хүмүүстэй уулзлаа. Батсүмбэр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 1-р сарын 28-ны өдрийн 5-р тогтоолоор ойн сангаас 16440 куб.метр хэрэглээний болон түлээний мод бэлтгэх, модны хэмжээ, хуваарийг батлан 8 аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгожээ.
Нийгэм

Нийтийн тээвэрт парк шинэчлэл хийнэ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Нийслэлийн зээллэг хийх тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Тодруулбал Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор цахилгаан автобусаар нийтийн тэврийн парк шинэчлэл хийнэ. Үүний хүрээнд 10 ширхэг хоёр давхар автобус, 36 ширхэг дан автобусыг нэвтрүүлэхэд нийт 26.2 тэрбум төгрөг шаардлагатай юм.
Нийгэм

“Жинтуул ХХК-д үйлдвэрлэсэн зүсмэл нэрийн бүтээгдэхүүнээс нийлэг уут гарсныг шалгажээ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 70128012 тоот утсанд “Жинтуул ХХК-д үйлдвэрлэсэн зүсмэл нэрийн бүтээгдэхүүнээс нийлэг уут гарсныг шалгаж өгнө үү” гэх иргэний ирүүлсэн гомдлын дагуу хяналт шалгалт хийсэн байна.
Нийгэм

“Усны гүнээс болон урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага, сургууль” хийж байна
Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Үндэсний аврах бригад, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчдын хамтарсан “Усны гүнээс болон урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага, сургууль” явагдаж байна.
Нийгэм

Онцгой байдлын хэлтэст 20 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ
Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагааг бэхжүүлэх, алба хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулах, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр тогтмол хамтран ажиллаж, тодорхой хөрөнгө оруулалтуудыг хийдэг.
Нийгэм

Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг бууруулах Дэд хөтөлбөрийг анх удаа боловсруулж байна
Улаанбаатар хотын хөрсний нянгийн бохирдлыг стандарт үзүүлэлттэй харьцуулахад нийт дээжний 88 хувьд нь нян, хөгц мөөгөнцөр илэрсэн бол хотын хүн амын төвлөрөл ихтэй худалдаа үйлчилгээ явуулдаг томоохон төвүүдийн орчимд аммонийн бохирдолт бэлчээрийн эрүүл хөрстэй харьцуулахад 10 дахин их байгаа юм. Мөн гэр хороолол, олон нийтийн газрын ахуйн хог хаягдал, шингэн бохирдолтой шууд холбоотой Улаанбаатар хотын хөрсөнд органик гаралтай бохирдол их байна.
Нийгэм

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ ХХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
Нийслэлийн Засаг даргын А/1036 дугаартай “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, хяналт тавин ажиллах тухай” захирамж, МХЕГ-ын даргын баталсан урьдчилан сэргийлэх удирдамжийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт байрлах Таван толгой түлш ХХК-ийн шахмал түлш үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлээр өгөгдсөн албан шаардлагын биелэлтэд гүйцэтгэлийн шалгалт хийж байна.
Нийгэм

АЙРАГНЫ СОЁЛЫГ ДЭЛХИЙД ТҮГЭЭХ УЛАМЖЛАЛД СУУРИЛСАН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛНЭ
Монгол улс “Хөхүүрийн айраг исгэх уламлжлал, холбогдох зан үйл”-ийг ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэн авснаас хойш зохиогдож буй анхны Айрагны баяр өнгөрсөн амралтын өдөр Булган аймгийн Сайхан сумын нутагт боллоо. Айрагны баярт БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, АНУ-ын элчин сайд Майкл С. Клечески нарын зочид, төлөөлөгч оролцлоо.
Нийгэм

Багахангай дүүргийн Ахмадын өргөөг нийслэлийн өмчид бүртгэлээ
Өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа. Хуралдааны эхэнд Багахангай дүүргийн I дүгээр хороонд ашиглалтад орсон Ахмадын өргөөний барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авах тухай тогтоолын төслийг танилцуулав. Ахмадын өргөө нь нийт 500.1 м2 талбайтай бөгөөд ажлын өрөө, чийрэгжүүлэлтийн өрөө, амралтын өрөө, уулзалтын заал зэрэг өрөө тасалгаатай аж. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт ашиглалтад орсон Ахмадын өргөөг нийслэлийн өмчид бүртгэн авлаа.
Нийгэм
А.Амбасэлмаа:Нийт батлагдсан 298 тохиолдлын 289 нь эдгэрээд байна
Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Нийт 399 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Харин ХӨСҮТ-ээс нэг хүн эдгэрч сувилал руу шилжиж байна. Манай улсын нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 298 байгаа бол үүний 289 нь эдгэрээд байна. ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа есөн хүний долоогийнх нь биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байа” гэлээ.
Нийгэм

Мөнх цаст оргилуудад албаны тугаа мандууллаа
Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны болон техникийн ажиллагааны сургалтыг зохион байгууллаа.
Сургалт Цамбагарав, Цэнгэл хайрхан, Хөх сэрх болон Мөнххайрхан ууланд зохион байгуулагдсан бөгөөд баруун бүсийн Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хамрагдсан юм.
Нийгэм

Зөвлөмжийн биелэлтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх шалгалт эхлэв
Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар 2019 онд нийслэлийн Онцгой байдлын газар, Багануур, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвийн үйл ажиллагаанд иж бүрэн шалгалт хийсэн.
Нийгэм

“Сайн туршлага тодорхойлох, танилцуулах, түгээн дэлгэрүүлэх нь” хэлэлцүүлэг боллоо
Сүхбаатар дүүргийн хороодын сайн туршлагыг тодорхойлох хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга Ү.Ганболд, , нийслэлийн Сургалт, судалгааны төвийн чиглүүлэгч багш нар болон Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажил хариуцсан дарга, мэргэжилтнүүд, хороодын зохион байгуулагч, нийгмийн ажилтнууд оролцлоо.
Нийгэм

Элэг шилжүүлэх мэс заслыг нутагшуулсан амжилтаар манай улс дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгдэж байна
Элэг шилжүүлэн суулгах мэс заслын багийн хамт олон өнөөдөр 100 дахь мэс заслынхаа тайланг тавилаа. 2011 онд энэ төрлийн мэс заслыг Монголд хийх ажлыг эхлүүлэх гэж байхад манай улс элэгний эмгэг, хорт хавдар, нас баралтын тохиолдлоороо дэлхийд дээгүүрт бичигддэг байсан.
Нийгэм

Хонконг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 23:15 цагт газардана
Улсын Онцгой комиссын шийдвэрээр наймдугаар сард гадаад улс орнуудаас иргэдээ татан авахаар 14 удаагийн тусгай үүргийн нислэг төлөвлөгдсөн. Өнгөрсөн хугацаанд найман удаагийн нислэг үйлдээд байна. Тэгвэл өнөөдөр /2020.08.20/ Истанбул болон Хонконг руу тусгай үүргийн онгоцууд ниссэн юм.
Нийгэм

Орон нутгийн сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэлээ
Ирэх аравдугаар сард орон нутгийн сонгууль улс орон даяар зохион байгуулагдахаар товлогдсон. Монгол Улсын аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуулинд заасны дагуу улс төрийн нам эвсэл НИТХ-ын 2020 оны нийслэл дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцохоо илэрхийлж буй.
Нийгэм


























