Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Нийтийн тээвэрт парк шинэчлэл хийнэ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Нийслэлийн зээллэг хийх тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Тодруулбал Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор цахилгаан автобусаар нийтийн тэврийн парк шинэчлэл хийнэ. Үүний хүрээнд 10 ширхэг хоёр давхар автобус, 36 ширхэг дан автобусыг нэвтрүүлэхэд нийт 26.2 тэрбум төгрөг шаардлагатай юм. Төслийн санхүүжилтийн 20 хувийг нийслэлийн төсвөөс, үлдэгдэл 80 хувийг зээлийн эх үүсвэрээр олгохоор болсон. Тиймээс 21 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нийслэлийн зээллэг хэлбэрээр бүрдүүлэн Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл авахаар боллоо.

 Цахилгаан автобус 90.4 хувийн бага зардалтай байна
2019 оны долоодугаар сараас нэг ширхэг цахилгаан автобусыг туршилтаар өвөл, зуны бүх улиралд үйлчилгээнд ашиглаж нийт 48.000 км замыг туулсан байна.  Цахилгаан автобус нь энгийн дизель автобустай харьцуулахад шатахуун, тос тослох материалын зардлаас нэг ширхэг автобус 4.2 сая төгрөгийн хэмнэлт гаргана. 46 цахилгаан автобус сард 197 сая төгрөг, жилд 2.3 тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажиллана гэж тооцоолж байна.  Өөрөөр хэлбэл цахилгаан автобус нь нийтийн тээврийн үйлчилгээнд явж ашиглагдаж байгаа энгийн дизель автобустай харьцуулахад 90.4 хувийн бага зардал гаргаж байна. Зээлийн эргэн төлөлтөд сар бүр 391 сая төгрөгийг төвлөрүүлэх ба уг төлбөрийн 50.4 хувийг шатахуун, тослох материалын хэмнэлтээс, 49.6 хувийг нь машин цагийн зардлаасаа төлж барагдуулах бүрэн боломжтой ажээ.

1 Сэтгэгдэл
Цахилгаан автобус тэгээд өвлийн цагт халаалтын систем гэж юм байдаг уу? Хэр сайн халдаг вэ?
Хамгийн их уншсан