Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
“Сайн туршлага тодорхойлох, танилцуулах, түгээн дэлгэрүүлэх нь” хэлэлцүүлэг боллоо

Сүхбаатар дүүргийн хороодын сайн туршлагыг тодорхойлох хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга Ү.Ганболд, , нийслэлийн Сургалт, судалгааны төвийн чиглүүлэгч багш нар болон Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажил хариуцсан дарга, мэргэжилтнүүд, хороодын зохион байгуулагч, нийгмийн ажилтнууд оролцлоо.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Азийн сантай хамтран хэрэгжүүлж буй “Хотын засаглалыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр хороод өөрийн дотоод үйл ажиллагаанд хэрэгжүүлж байгаа шилдэг сайн туршлагыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, бусад хороодод нутагшуулах зорилгоор нийслэлийн нийт хороодын дунд “Сайн туршлага тодорхойлох, танилцуулах, түгээн дэлгэрүүлэх нь” болзолт уралдааныг зохион байгуулж байгаа билээ.

Энэхүү болзолт уралдааны удирдамжийн дагуу хороодын сайн туршлагыг хэлэлцүүлснээс 4 дүгээр хорооны жил бүр шинэчлэн гаргадаг “Манай хорооныхон” ном, 10 дугаар хорооны дахин төлөвлөлтийн бүс болох 100 айлын нийтийн байранд хэрэгжүүлсэн “Ирээдүйн 100 айл НүТББ” иргэдийн бүлэг ажиллуулсан тухай төсөл, 11 дүгээр хорооны “Гэрлэлтийн батлах гардуулах ёслол”-ыг зохион байгуулж хэвшсэн тухай, 12 дугаар хорооны “Ажлын байрны дасгал, хөдөлгөөн” зэрэг шалгарлаа.

Болзолт уралдааныг дүгнэхдээ тухайн сайн туршлага нь дүүрэг, нийслэлийн хэмжээнд түгээн дэлгэрүүлэх боломжтой байх, төрийн аливаа үйл ажиллагаа, үйлчилгээний чанар, хүртээмж, үр нөлөөг сайжруулах чиглэлд ахиц, дэвшил гаргаж, амжилттай туршигдаж үр дүнгээ өгсөн байх, төсөв хөрөнгө шаардахгүй, эсхүл бага зардлаар хэрэгжүүлэх, иргэдийн оролцоог хэрхэн хангасан зэрэг удирдамжинд заасан шалгуур үзүүлэлтээр үнэллээ.

Дүүргээс шалгарсан сайн туршлагыг нийслэлийн хэмжээнд хэлэлцүүлэн шалгаруулж, 2020.09 дүгээр сард болох “Нийслэлийн харилцан суралцах арга зүй” форумын үеэр шагналыг гардуулан өгч, алдаршуулах юм.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан