Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных

Налайхын иргэд архи, согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээнд хягзаарлалт хийхийг дэмжжээ
Дүүргийн хэмжээнд архидан согтуурахтай холбоотой гэмт хэрэг зөрчлийн тоо нэмэгдэж, архинаас хамааралтай нас баралт ихсэж байгаатай холбоотойгоор архины худалдаа үйлчилгээнд хязгаар хийх тухай санал асуулгыг цахимаар зохион байгуулсан.
Тус санал асуулгад 8 хорооны 470 гаруй иргэн оролцож саналаа өгсөн бөгөөд иргэдийн 92 хувь нь аль нэг өдрийг согтууруулах ундаа худалдан борлуулах, үйлчлэхгүй байхыг дэмжсэн байна.
Нийгэм

Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо хуралдлаа
Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны анхны хурал өнөөдөр боллоо. Хурлаар нийслэлийн “Хүүхдийн төлөө зөвлөл”-ийн 2018-2020 онд хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан, нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны 2021 онд хийх ажлын төлөвлөгөөний төслийг батлах тухай асуудлуудыг тус тус хэлэлцлээ.
Нийгэм

ТАНИЛЦ:НӨАТ-ЫН СУГАЛААНД ХИЙСЭН ШАЛГАЛТЫН ДҮГНЭЛТ
ШӨХТГ-аас 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/04 дугаартай удирдамжийн дагуу “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын үйлдвэрийн газрын НӨАТ-ын урамшууллын сугалааны үйл ажиллагаа нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийлээ.
Нийгэм

Нийслэлийн товчоод дээр 79 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
Өнөөдөр өглөөний 06:00 цаг хүртэлх 24 24 цагийн хугацаанд нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх Эмээлт, Өлзийт, Гүнт, Хонхор, 5 толгой, Баруун туруун, 4-р зөрлөг, Элстэй товчоонд мэргэжлийн хяналт, онцгой, эрүүл мэнд, мал эмнэлэг, цагдаагийн байгууллагаас 79 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ.
Нийгэм

БЗД-ийн нэгдсэн эмнэлэг өнөөдрөөс хэвийн ажиллаж эхэллээ
2020 оны 12-р сарын 16-нд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хамгийн анхны тохиолдол бүртгэгдсэн билээ. Үүнээс хойш 1 сарын турш голомтыг хумихын тулд тус эмнэлгийн эмч ажилчид, дүүргийн Онцгой комисстой хамтран ажиллаж хүнд цаг үеийг хамтдаа давж гарч чадлаа. Өөрөөр хэлбэл, тус эмнэлэгт ариутгал халдваргүйтлээ бүрэн хийж, өнөөдрөөс үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэллээ.
Нийгэм

БГД гэр хорооллын өрх бүрт 30 шуудай түлш үнэ төлбөргүй олгож байна
Баянгол дүүрэг гэр хорооллын найман хорооны өрхүүдэд 6,487.5 тонн сайжруулсан шахмал түлшийг үнэ төлбөргүй олгож байна. Тухайлбал, БГД-ийн Засаг даргын санаачлагаар цар тахлын үед иргэдийнхээ аж байдалд дэмжлэг үзүүлэх үүднээс Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэн, өнгөрөгч 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн найм хорооны 8650 өрхөд сайжруулсан шахмал түлшийг үнэ төлбөргүй олгож байгаа юм.
Нийгэм

Мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр хоёрдугаар сарын 01-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Мөн ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч сулрах төлөвтэй байгаа тул:
Нийгэм

БЗД-т хоёр байранд хөл хорио тогтоож хамгаалалтад авчээ
Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос 26 дугаар хорооны Парк Саят хотхоны 823 дугаар байрны 1 дүгээр орцонд хөл хорио тогтоож хамгаалалтанд авлаа. Мөн 2-р хороо 5-р хэсэг 9-244 71-р дэлгүүрийн доор байрлах нийтийн байрыг өглөө 06:00 цагт хамгаалалтад авлаа.
Нийгэм

Цагаан сарын баяраар цахимаар золгохыг уриаллаа
XVII жарны Цагаагчин үхэр жилийн сар шинийн баяр 2021 оны хоёрдугаар сарын 12,13,14-нд болохоор хуанлид тэмдэглэгдсэн. Харин МУ-ын Засгийн газраас Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан тул иргэдийг цахимаар золгохыг ЭМЯ-наас уриалж байна.
Нийгэм

Автобусны зорчих карт цэнэглэх 263 цэг ажиллаж байна
Өнөөдрийн /2021.02.02/ 10:00 цагийн байдлаар 98 чиглэлд 933 автобус, 8 аж ахуй нэгжийн 312 такси үйлчилгээнд гарсан байна. Нийтийн тээврийн автобусаар 06:00-10:00 цагийн хооронд 59807 зорчигч үйлчлүүлжээ.
Тусгай зөвшөөрөл бүхий байгууллагууд 933 автобус, 76 таксинд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийсэн байна. Хөдөлгөөнт болон суурин 14 байршилд 16 байцаагч, 165 шалгагч ажиллаж байна.
Нийгэм

Зайлшгүй шаардлагатай 5470 хүн товчоогоор нэвтэрчээ
2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор 5470 хүн нэвтэрчээ.
Нийгэм

Зах худалдааны төвүүдэд халдвар хамгааллын дэглэм сахиж ажиллах үүрэг өглөө
Нийслэлийн онцгой байдлын газрын алба хаагчид Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх томоохон худалдааны төв, захад халдвар хамгааллын дэглэм сахиулж байгаад хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар хүний бөөгнөрөл ихтэй, QR код уншуулахгүй байх, ариутгал халдваргүйжүүлэлтийг хангалтгүй хийдэг, агаар сэлгэлт муу, зай барих тэмдэглэгээ хийгээгүй зэрэг зөрчил зарим худалдааны төвд илэрсэн байна.
Нийгэм

Э.Эрдэнэбаатар: Нийслэлд хөл хорио тогтоох эсэхийг энэ долоо хоногт шийдвэрлэнэ
Монгол Улсын Шадар сайдын 156 дугаар тушаалаар баталсан зорчигч тээврийг зохион байгуулах тухай түр журмыг баримтлан Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг зохицуулж байна. Уг журмын дагуу ар гэрийн гачигдал, оршуулгын үйл ажиллагаа, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, албан томилолттой иргэд хотоос гарах боломжтой юм. Мөн хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл, хадлан тэжээлийн ачаа тээвэрлэлт хэвийн нэвтэрнэ.
Нийгэм

Хүүхдийн хорт хавдрыг ялан дийлсэн "ЭРЭЛХЭГ БААТАР" нэгээр нэмэгдлээ
-Хоёрдугаар сарын 15 "Олон Улсын хүүхдийн хорт хавдрын эсрэг өдөр"-
Насанд хүрэгчдийн хавдрын шалтгаан тодорхой байдаг бол хүүхдийн хавдрын шалтгаан одоо болтол 95 хувь нь тодорхойгүй байна. Гэхдээ хүүхдийн хавдар насанд хүрэгчдийн хавдрыг бодоход эдгэрэлт сайтай байдаг. Хамгийн чухал нь эрт, зөв оношлох, эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдийн хавдрын анхаарах шинж тэмдгүүдийн талаар мэдээлэлтэй байх нь чухал юм.
Нийгэм

11 дүгээр сараас хойш үүсэн 29 халдварын голомтоос одоогийн байдлаар 15 нь идэвхитэй байна
-24 ЦАГИЙН ХУГАЦААНД “КОВИД-19” ХАЛДВАРЫН 35 ТОХИОЛДОЛ НЭМЖ БҮРТГЭГДЛЭЭ-
2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 11.00 цагийн байдлаар, нийслэл хотод коронавируст “Ковид-19” халдварын тохиолдол 980 болсон байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 35 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Үүнд:
• Сонгинохайрхан дүүргийн 21 худалдааны төвийн ажилчдаас 8 тохиолдол
• Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг гутлын цехийн ажилтан болон тэдний ойрын хүмүүсээс 4 тохиолдол
• “GP plaza”-д байрлах ББСБ-ын ажилчид болон тэдний ойрын хавьтлын хүмүүсээс 8 тохиолдол
• Наркологийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн иргэн болон байрны айлуудаас 4 тохиолдол
Нийгэм





























