Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
11 дүгээр сараас хойш үүсэн 29 халдварын голомтоос одоогийн байдлаар 15 нь идэвхитэй байна

-24 ЦАГИЙН ХУГАЦААНД “КОВИД-19” ХАЛДВАРЫН 35 ТОХИОЛДОЛ НЭМЖ БҮРТГЭГДЛЭЭ-

2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 11.00 цагийн байдлаар, нийслэл хотод коронавируст “Ковид-19” халдварын тохиолдол 980 болсон байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 35 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Үүнд:

• Сонгинохайрхан дүүргийн 21 худалдааны төвийн ажилчдаас 8 тохиолдол

• Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг гутлын цехийн ажилтан болон тэдний ойрын хүмүүсээс 4 тохиолдол

• “GP plaza”-д байрлах ББСБ-ын ажилчид болон тэдний ойрын хавьтлын хүмүүсээс 8 тохиолдол

• Наркологийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн иргэн болон байрны айлуудаас 4 тохиолдол

• “Хас” банкны ажилтан болон түүний ойрын хүмүүсээс 2 тохиолдол

• “Микс пицца”-ны газрын ажилтнууд болон тэдний ойрын хүмүүсээс 1 тохиолдол

• Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгээс 2 тохиолдол

• Өргөө амаржих газарт төрсөн эхийн ойрын хүмүүсээс 2 тохиолдол

• Өмнө батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын давтан шинжилгээгээр болон шалтгаан хамаарлыг нь тодруулахаар ажиллаж байгаа 4 тохиолдол байна.

Нийслэлийн хэмжээнд 2020 оны 11 дүгээр сарын 11-нээс хойш 29 халдварын голомт үүссэн бөгөөд одоогийн байдлаар, 15 голомт идэвхитэй байна.

Нийслэлд анх халдварын тохиолдол бүртгэгдсэн өдрөөс хойш буюу 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд өссөн дүнгээр 695.314 хүнийг шинжилгээнд хамруулсан байна.

Үүнээс 622.713 ПГУ /PCR/-ийн шинжилгээ, 88.864 түргэвчилсэн оношлуурын шинжилгээг тус, тус хийсэн байна.

Ойрын хавьтлын 4505 хүнийг тогтоож тээвэрлэх, тусгаарлах ажлыг ХӨСҮТ-тэй хамтран зохион байгуулсан.

Мөн дам хавьтлын 24.415 хүнийг тогтоож шинжилгээнд хамруулах, гэрийн ажиглалтанд шилжүүлэх, хянах ажлыг зохион байгуулж байна.

Нийслэлийн хэмжээнд нийт 27 байршилд хязгаарлалт тогтоон тандалт судалгаа үргэлжилж байна. Үүнд:

1. СХД: 15-р хороо 20 байр 9-р орц

2. СХД: 19-р хороо “ЧИН” нийтийн байр

3. СХД: 19-р хороо “21” худалдааны төв

4. ХУД: 19-р хороо 68 байр 3-9 тоот

5. БГД: 21-р хороо Горьк нийтийн байр

6. БГД: 4-р хороо 4а байр

7. БГД: 1-р хороо 136б байр

8. БГД: 3-р хороо Цагдаа хотхон 30в байр

9. БГД: 25-р хороо Голдэн паркийн 302-р байр

10. БГД: 15-р хороо 23а байр 2-р орц

11. СБД: 1-р хороо 23-р байр

12. СБД: 1-р хороо 220-9а байр

13. СБД: 9-р хороо 241-р байр

14. СБД: 3-р хороо 45-р байр

15. ЧД: 5-р хороо 21-р байр

16. ЧД: 3-р хороо 34-р байр

17. ЧД: 3-р хороо 24-р байр

18. ЧД: 2-р хороо 50К-25-р байр

19. БЗД: 2-р хороо 8/1 байр

20. БЗД: 17-р хороо 61 дүгээр байр

21. БЗД: 19-р хороо Саруул тэнгэр 103 байр 2 орц

22. БЗД: 3-р хороо 5 байр 1 орц

23. БЗД: 8-р хороо Х апартмент А, В блок

24. БЗД: 7-р хороо 37а байр

25. БЗД: 5-р хороо 6-р байр

26. БЗД: 5-р хороо 77б байр

27. БЗД: 4-р хороо Американ дэнж 44/6-р байр.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан