Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо хуралдлаа

Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны анхны хурал өнөөдөр боллоо. Хурлаар нийслэлийн “Хүүхдийн төлөө зөвлөл”-ийн 2018-2020 онд хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан, нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны 2021 онд хийх ажлын төлөвлөгөөний төслийг батлах тухай асуудлуудыг тус тус хэлэлцлээ.

Хүний хөгжлийн хорооны 2021 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэх үеэр хорооны гишүүн нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч Г.Гангамөрөн жижиг дунд үйлдвэрлэл, бичил бизнес эрхэлж буй иргэдэд түлхүү анхаарал хандуулж, тэднийг дэмжих, илүү чадавхжуулах зэрэг хувь хүний хөгжлийг дэмжих ажлыг хийх шаардлагатай гэдэг саналыг гаргасан. Мөн хорооны гишүүн нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын орлогч Н.Баярчимэг ирэх жил хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийхдээ хүний хөгжилд түлхүү чиглүүлэх хэрэгтэй байгааг онцолж байв. Түүнчлэн хорооны бусад гишүүд Хүний хөгжлийн хорооны 2021 онд хийх ажлын төлөвлөгөөнд хорооны үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулж, харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай нэг бүрчлэн танилцаж нягт хамтын ажиллагаатай ажиллах ёстой гэдэгт санал нэгдсэн юм.

Харин “Хүүхдийн төлөө зөвлөл”-ийн 2018-2020 онд хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг хэлэлцэх үеэр хорооны гишүүн, нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч Ү.Оюунзул хүүхэд хамгааллын чиглэлээр нөлөөллийн ажлыг тасралтгүй явуулах ёстой гэдэг санал гаргасныг хорооны гишүүд дэмжиж, төлөвлөгөөнд тусгасан юм. Мөн энэ үеэр хорооны гишүүд хүүхдийн хөгжилд чухал хувь нэмэр оруулах Хүүхдийн ордон, Хүүхдийн урлан бүтээх төв зэргийг дүүрэг бүрт байгуулах хэрэгтэй байгааг онцолж байлаа. Энэ чиглэлд төсөв санхүүгийн тооцоог гаргаж бодит ажил болгох тал дээр ажиллах ёстой хэмээн санал нэгдэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан