“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтыг энэ сарын 15-наас хийх хүсэлтээ ЭМЯ-нд хүргүүллээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өнгөрсөн нэг сарын хугацаанд давхардсан тоогоор нийт 14.614 аж ахуйн нэгж, иргэнийг хамруулан халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдөн ажиллаж байгаад шалгалт хийв. Улмаар 1082 зөрчил илрүүлж, 60 хувийг газар дээр нь арилгуулсан байна. Мөн томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг есдүгээр сарын 15-наас хийх талаар санал, хүсэлтийг ЭМЯ-нд хүргүүллээ.
Нийгэм

Гурав дахь тунд 75.261 хүн хамрагдаад байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн удаагийн шуурхай зөвлөгөөнөөр есөн чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 72.7 хувьтай байна. Энэ үеэр “Ковид-19” халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж нар танилцуулав.
Нийгэм

12 ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛД ХЭРЭГ БҮРТГЭЛТИЙН ХЭРЭГ НЭЭЖЭЭ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 8 дугаар сарын 30-наас 9 дүгээр сарын 3-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 28 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 87 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 56 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Нийгэм

Орон сууц, сургууль, цэцэрлэгийг дулаанаар хангахад бэлэн болжээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн удаагийн шуурхай зөвлөгөөнөөр есөн чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 72.7 хувьтай байна.
Нийгэм

Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, худалдааны төвүүдэд халдваргүйтгэл хийж байна
Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 8-ныг хүртэлх хугацаанд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэг, эмнэлэг болоод томоохон зах, худалдааны төвүүдийн гадна орчинд халдваргүйтгэл хийж байна.
Нийгэм

“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийг СС-35 МВт-ын турбингенератороор өргөтгөх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК нь 1987 онд 7 зуух, 3 турбингенератортой, суурилагдсан хүчин чадал цахилгаанаар 36 Мегаватт /МВт/, дулаанаар 302 Гегакалор.цаг /Гкал.цаг/ ба Эрдэнэт хот болон Монгол Улсын Төвийн эрчим хүчний системийн хэрэглэгчдийг цахилгаан, дулааны эрчим хүчээр найдвартай хангаж ирсэн. Тус станцад өнгөрсөн 34 жилийн хугацаанд гадаад, дотоодын томоохон төсөл хэрэгжиж байгаагүй юм.
Нийгэм

Гал унтраах техникийн олон төрөлт спортын 16 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Гал унтраах техникийн олон төрөлт спортын насанд хүрэгчдийн 16 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Бүгд Найрамдах Казахстан Улсын Караганда хотын “Шахтер” цэнгэлдэх хүрээлэнд 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр эхэллээ. Тэмцээнд 14 орны 262 тамирчин өрсөлдөж аваргаа шалгаруулна.
Нийгэм

НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Коронавируст цар тахалтай холбоотойгоор БНХАУ-ын талаас Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээврийн автомашин нэвтрүүлэхийг 14 хоног хязгаарлах санал гаргасан. Хоёр тал тохиролцсоны үндсэн дээр өнгөрсөн мягмар гарагаас эхлэн PCR шинжилгээний хариу нь сөрөг гарсан жолооч нарыг нүүрс тээврийн хөдөлгөөнд оролцуулж буй бөгөөд нүүрсний экспорт хэвийн үргэлжилж байна. Өчигдрийн байдлаар /2021.09.02/ Гашуунсухайт, Замын-Үүд, Булган боомтоор нүүрс ачсан 320 орчим машин нэвтэрчээ.
Нийгэм



































