“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна

Орон нутгийн ЭМБ-ын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд цахим сургалт явуулж байна
Монгол Улсын Шадар сайдын үүргийн дагуу УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас ХӨСҮТ, НЭМҮТ, ЭХЭМҮТ-тэй хамтран аймаг, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд короновируст халдварт /КОВИД-19/-ын үеийн тандалт, хариу арга хэмжээний чиглэлээр цахим сургалтыг зохион байгуулж байна.
Нийгэм

“Хөдөлгөөнт ухуулга, сурталчилгаа” нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа
Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан гэр хорооллын айл өрхүүдийн галлагаанаас үүдэлтэй болзошгүй гал түймрийн аюул, угаарын хийн хордлогод хүний амь нас өртөхөөс урьдчилан сэргийлэх, мөн хүүхдийг болзошгүй аюул, осол, эндэгдлээс хамгаалахад эцэг эх, асран хамгаалагч нарын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор “Хөдөлгөөнт ухуулга, сурталчилгаа” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
Нийгэм

Б.Гүнжидмаа: Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд Баянзүрх дүүргийн иргэд хамгийн идэвхтэй санал өгч байна
“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд есдүгээр сарын 29-нөөс энэ сарын 29 хүртэл иргэдээс санал авч буй. Энэ талаар Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Амарсанаа, Нийслэлийн хот төлөвлөлт, судалгааны институтийн маркетинг менежментийн хэлтсийн дарга Б.Гүнжидмаа нартай ярилцлаа.
Нийгэм

Ц.Баасанжав:Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиа шинэчлэн батлуулж, өнөөгийн нөхцөлд нийцүүлж чадсан нь том ололт
-Нийслэлийн тэнд хогтой, энд гэрэлгүй байна гэхээс биш, хийж бүтээж, болгож, болж байгааг харах хүн ховор-
Нийслэл Улаанбаатар хотын 25 дахь дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч хэмээх албан тушаалд анхлан томилогдож байсан Цэрэндэмбэрэлийн Баасанжавтай ярилцлаа. Тэрбээр 1992-1996 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, 1996-2000 онд НИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж, 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон, Нийслэлийн хүндэт иргэн юм. Нийслэл Улаанбаатар хотын 382 жилийн ойн босгон дээр хотын ахмад даргатай хуучилснаа та бүхэндээ хүргэе.
Нийгэм

Тоглолт зохион байгуулсан “Собт трейд” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, холбогдох албаныханд хариуцлага тооцно
“Зайсан хилл” цогцолборт зохион байгуулсан “Камертон” хамтлагийн тоглолтын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү болон холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.
Нийгэм

3000 ГАРУЙ ТОНН НӨӨЦИЙН МАХ БЭЛТГЭЭД БАЙНА
Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд 2021-2022 оны өвөл, хаврын улирлын махны нөөц бүрдүүлэхэд зориулан 100 тэрбум төгрөгийг баталсан бөгөөд нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан нөөц бүрдүүлэх ажлыг 17 аж ахуйн нэгж гүйцэтгэж байна.
Нийгэм

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд иргэд, олон нийтээс санал авч байна
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд 2021 оны есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 29-ний хооронд иргэд, олон нийтээс цахимаар болон харьяа хороогоор дамжуулан санал авч байна. Иргэд цахимаар санал өгөхдөө Ulaanbaatar2040.mn эсвэл Manaikhoroo.mn цахим хуудсаар зочлон, товч танилцуулга болон видео танилцуулга цэсийг сонгон Ерөнхий төлөвлөгөөний төсөлтэй танилцсаны дараа санал өгөх цэсийг сонгон саналаа өгнө
Нийгэм

Хотын дарга БНИУ-ын парламентын Төлөөлөгчдийн танхимын Дэд ерөнхийлөгч Этторэ Росатотой уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Бүгд Найрамдах Итали Улс (БНИУ)-ын парламентын Төлөөлөгчдийн танхимын Дэд ерөнхийлөгч Этторэ Росато, тус улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лаура Ботта тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, талуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.
Нийгэм

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ЦАГААН ТАЯГТНЫ ӨДӨР
Монгол Улсад нийт 108.4 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаагийн 11.8 мянга гаруй нь харааны бэрхшээлтэй буюу цагаан таягтнууд. Харааны бэрхшээлтэй нийт иргэдийн 3.4 мянга нь Улаанбаатар хотод амьдарч байгаа бол 8.4 мянга нь хөдөө орон нутагт суурьшиж байна.
Нийгэм

Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүллээ
Намрын ээлжит чуулганаар Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцүүллээ. Газар тариаланг тогтвортой хөгжүүлэх, арвин ургац авах үндсэн асуудлын нэг нь тухайн бүс нутагт дасан зохицсон сортын үрийг тариалах, үрийн хангамж, чанарыг сайжруулах явдал юм
Нийгэм

Цахим шилжилтийг байгууллагууд дэмжиж, тоон гарын үсгийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх шаардлагатай байна
Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, үйл ажиллагаа болон “Ковид 19”-ын цар тахлаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
Нийгэм

М.Чинсанаа: “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд нийслэлчүүд 13 мянга гаруй мод, бут, сөөг тариад байна
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхлээд удаагүй байгаа ч хөдөлгөөн эхэлснээс хойш нийслэлийн хэмжээнд 13 мянга гаруй мод, бут, сөөг суулгаад байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нийслэлийн зүгээс хэрхэн оролцож байгаа тухай Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга М.Чинсанаатай ярилцлаа.
Нийгэм

Маргааш согтууруулах ундаа худалдахгүй, олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал авах хяналтын тооллого хийхтэй холбогдуулан аравдугаар сарын 16-ны бямба гарагт нийслэлийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоох тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамж гарлаа.
Нийгэм

Задалснаас хойш вакцинжуулалтад хэрэглээгүй шалтгаанаар 136 хүн тун вакцин устгасан байна
Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн /2021.10.14/ мэдээллийг уншигч танд хүргэж байна.
Халдваргүйжүүлэлт:
Улсын хэмжээнд нийт 190 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай, гудамж зэрэг 42.452 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 120 объектын 36.611 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллав. Хяналтаар халдваргүйжүүлэх бодисын хангамж хүрэлцээгүй дутагдлыг илрүүлэн, арилгуулах арга хэмжээ авсан байна.
Нийгэм

Гэрийн тусгаарлалтад эмчлүүлж байгаа иргэдийн тоо буурч байна
НОК-оос долоо хоног бүр цар тахлын нөхцөл байдлын талаар хэвлэлийн хурал хийж буй. Өнөөдрийн мэдээллийг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж, мэргэжилтэн Д.Цэнджав, Нэгдсэн шуурхайн штабын нарийн бичгийн дарга Д.Оюунбат, НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар нар өглөө. Энэ үеэр нийслэлийн иргэдээс PCR болон түргэвчилсэн шинжилгээгээр халдвар авсан нь батлагдсан, мөн шинж тэмдэг илэрсэн зэрэг бүх тохиолдлыг нэгтгэн, хариу арга хэмжээний тусламж, үйлчилгээг үзүүлж байгааг онцолсон юм.
Нийгэм

БНХАУ-ын таван иргэнийг Гадаадын иргэн, харьяатын газрын мэргэжилтэн, байцаагчид хүлээлгэн өгчээ
Дорноговь аймаг дахь Цагдаагийн газар "Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт БНХАУ-ын 5 иргэн алхаж байна" гэсэн мэдээлэл энэ сарын 13-нд буюу өчигдөр иргэнээс хүргүүлснийг хүлээн авч, тухайн газарт очиж шалгажээ.
Нийгэм


























