Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна

УИХ-ын дарга Өвөрхангайг зорилоо
УИХ-ын дарга З.Энхболд Өвөрхангай аймагт ажиллахаар өнөөдөр мордлоо. Тэрээр тус аймгийн иргэд, төлөөлөгчидтэй хийх уулзалтаа Арвайхээр, Уянга сумаас эхэлж, Уянга суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа 640 хүүхдийн сургуулийн нээлтийн ажиллагаанд оролцож, Соёлын төвийн барилга, хатуу хучилттай зам, цэвэр, бохир усны холболтын ажлын явц байдалтай танилцах юм байна.
Улс төр

“Нинжа” нарыг нутаг орноосоо хөөн гаргахад нутгийн иргэдийн оролцоо хэрэгтэй гэв
Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга Ховд аймагт ажиллаж байгаа билээ. Тэрээр тус аймагт ажиллах үеэрээ Дөргөн сумын иргэдтэй уулзав. Дөргөн сумын Аргалант багийн нутагт их хэмжээний алтны нөөц олдсон гэх мэдээг хувиараа алт олборлогчид тарааснаас тэнд “нинжа” нар цугларч газар шороог сүйтгээд байгаа аж.
Улс төр

“Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хууль хэрэгжиж эхэллээ
УИХ-аас батлагдсан “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна. Энэ хуулийн хүрээнд 1990-1995, 1995-2000 оны хооронд ажил хөдөлмөр эрхлээгүй, завсардсан иргэний нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцох боломжтой болж байгаа юм. Хуульд заасан дээрх хугацаа нь нийгмийн шилжилтийн үе байсан болохоор энэ хугацаанд иргэд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж, завсардсан.
Улс төр
Баянгол дүүргийн АН-ынхан МАН-ынхныг мэтгэлцээнд дуудав
“УИХ-ын гишүүн С.Эрдэнийн тойрон хүрээлэгчид, ойр дотны хүмүүс Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд дэвшиж байна, тус дүүргийг вант улсаа болгох нь” гэсэн мэдээлэл сүүлийн үед гарах болсон. Энэ асуудлын хариуг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, С.Одонтуяа тэргүүтэй Баянгол дүүргийн АН-ынхан мэдээлэл хийлээ.
Улс төр

Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэнэ
НИТХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр хуралдана. Хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн 2013-2016 онд Нийслэлд хотод хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэлэлцэх юм.
НИТХ дахь цөөнхийн бүлэг болох МАН-ын гишүүд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийг батлуулахгүй байна хэмээн хурал хаяж байсан удаатай билээ.
Улс төр

МАХН-ын гишүүд шүүхийн шийдвэр биелүүлэхийг шаардаж өлсгөлөн зарлалаа
МАХН-наас Сүхбаатар дүүрэгт нэр дэвшсэн 12 хүнийг МАН-ын харьяалалтай гэсэн шалтгаанаар Сонгуулийн хороо бүртгэхээс татгалзсан. Гэвч тэдгээр нэр дэвшигч МАН-ын зохих дүрмийн дагуу тус намаас гарсан гэдгээ мэдэгдэж Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороог огцрохыг шаардаж өлсгөлөн зарлаад байна.
Улс төр

Тендерийн ченж хийдэг байдлыг өөрчлөхийг хүслээ
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын хөдөө орон нутаг дахь томилолт Орхон аймагт үргэлжилж байна. Тэрбээр өнөөдөр Эрдэнэт хотод ажиллаж, аймгийн удирдлагуудтай уулзлаа. Орон нутагт төсвийн хөрөнгө оруулалт үр өгөөжгүй, хяналтгүй, он дамжин сунжирдаг байдал Эрдэнэт хотод ч ялгаагүй байна. Эрдэнэт хотын хувьд 2011 оноос эхэлсэн хотыг камержуулах ажил өнөөдрийг хүртэл дуусаагүй гурав дахь жилтэйгээ золгож байна.
Улс төр

Ц.ОЮУНБААТАР, Д.САРАНГЭРЭЛ НАР УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ТАНГАРГАА ӨРГӨНӨ
Парламентад эзэнгүй суудлын тоо нэгээр нэмэгдэж зургаа болсон. Учир нь, МАН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон У.Хүрэлсүх бүрэн эрхээсээ татгалзсан билээ. Тус намынхан нарийн бичгийн дарга Д.Сарангэрэлийг түүний оронд парламентад оруулж ирэхээр зэхэж буй.
Улс төр

Д.Эрдэнэбат: Аймгуудын төвүүдийг жишиг хот болгоход Мөрөн хот их дөхөм байгаа
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Хөвсгөл, Булган, Орхон аймагт ажиллаж байгаа. Тэрээр өнгөрсөн амралтын өдрүүдэд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Цагаан-Уул, Тариалан суманд ажиллаж, иргэдийн санал бодлыг сонсч, УИХ, Засгийн газрын баримталж буй бодлогыг танилцуулсан юм. Хөвсгөл аймагт ажилласан талаар нь Д.Эрдэнэбат гишүүнтэй цөөн хором ярилцлаа.
Улс төр

Сонгуулийн дараа сонгууль болоосой
Нохойн дуу ч ойртож дээ. Дүүргийн “парламент”-д сонгогдох нэр дэвшигчдийн сурталчилгаа ид өрнөж байна. Хороонд ажил хийсэн болж харагдах гэж зарим нэг нь байдгаараа жүжиглэж байхад, хорооныхоо гэр хороололд амьдардаггүй хэрнээ амьдардаг мэтээр харагдах гэж өдөржин гудамж метрлэж, гутлаа ээтийтэл алхдаг болж нэр дэвшигчид.
Улс төр
Налайх, Сүхбаатар дүүргийн сонгууль хүчингүй болох нь тодорхой боллоо
МАХН-аас нэр дэвшигчдийг дээрхи дүүргийн сонгуулийн хороод нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан боловч тэр нь хууль бус шийдвэр байсан нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээр тогтоогдсон билээ. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс дүүргүүдийн сонгуулийн хорооны тогтоолыг хүчингүйд тооцож орон нутгийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгажээ.
Улс төр

Иргэний цахим үнэмлэхийг орон нутгийн сонгууль хүртэл олгоно
Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэний цахим үнэмлэх олгох ажлыг эрчимжүүлж төв, орон нутгийн салбараа бямба гариг бүр ажиллуулж иргэдэд цахим үнэмлэх олгож байгаа. Мөн үүнтэй холбогдуулан аймаг, сум, хорооны Засаг даргаар ахлуулсан ажлын хэсгийн баг бүрэлдэхүүн болон бүртгэлийн ажилтнууд цахим үнэмлэхээ биечлэн авах боломжгүй иргэдэд гэрээр нь аваачиж өгч байгаа гэнэ.
Улс төр

”Монголчууд ба Монгол бичиг” хэлэлцүүлэг боллоо
Их эзэн Чингис хаан мэндэлсний 850 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас зохион байгуулсан “Монгол бичгийн өдөр”-ийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д “Монголчууд ба Монгол бичиг” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр өрнөв.
Улс төр

Ц.Элбэгдорж: Сэргээгдэх эрчим хүчний чиглэлд Монгол Улсад томоохон боломж бий
“Зүүн хойд Азийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагаа” сэдэвт олон улсын бага хурал Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Чингис хаан зочид буудалд өнөөдөр эхэллээ. Бага хуралд бүс нутгийн орнууд болох Хятад, Өмнөд Солонгос, Умард Солонгос, Орос, Япон, мөн Герман, Франц, Их Британи, Азийн хөгжлийн банк, Сэргээгдэх эрчим хүчний олон улсын агентлаг, Хайнс Зайделийн сангийн төлөөлөгчид оролцож байна.
Улс төр
Монголчууд ба Монгол бичиг хэлэлцүүлэг боллоо
Их эзэн Чингис хаан мэндэлсний 850 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас зохион байгуулсан “Монгол бичгийн өдөр”-ийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д “Монголчууд ба Монгол бичиг” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр өрнөв.
Улс төр



























