УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн заалыг амралтын өдөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барив
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилээр олгохоор боллоо
Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
САНАЛЫН ХУУДАС ДАХИН ХЭВЛЭЖ БОЛОХ ЭСЭХ АСУУДЛААР СЕХ-НД ХАНДЖЭЭ
Хөвсгөл аймгийн Сонгуулийн хороо орон нутгийн сонгуульд МАХН, МҮАН-аас нэр дэвшигчдийг бүртгээгүй. Тиймээс эдгээр намаас гурван хүн өнгөрсөн долоо хоногт өлсгөлөн зарласан юм. Тус аймгийн МАХН-ын мянгатын дарга н.Пүрэв-Осортой холбогдож, энэ талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Аймгийн Сонгуулийн хорооны гаргасан шийдвэрийг эсэргүүцэж, гурван хүн өлсгөлөн зарласан. Тэдний бие ямар байна вэ?
-МАХН-аас нэг, МҮАН-аас хоёр хүн аймгийн Сонгуулийн хорооны хууль бус шийдвэрийг эсэргүүцэж, өлсгөлөн зарласан юм. Сонгуулийн хороотой зөвшилцөлд хүрсэн учир тэд 108 цагийн буюу дөрөв хоногийн дараа өлсгөлөнгөө зогсоосон. Тэд одоогоор аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа. Гурван хүний нэгийнх нь бие хүнд байна.
-Сонгуулийн хороотой ямар зөвшилцөлд хүрсэн юм бэ?
-Аймгийн Сонгуулийн хороонд өлсгөлөн зарласан хүмүүсийн эрүүл мэндийг бодож, аймгийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан давж заалдах гомдлоо татаж авъя, МАХН, МҮАН-аас нэр дэвшигчдийг бүртгэх тухай анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэх зөвшилцөлд хүрсэн. Хамгийн гол нь, СЕХ-ноос саналын хуудас дахин хэвлэж болох эсэх тухай хариу хүлээж байна.
Сонгуулийн хороо анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй саналын хуудсаа хэвлүүлсэн буруугаа зөвшөөрсөн. Тиймээс одоо саналын хуудас дахин хэвлүүлэх арга хайж байна.
-Сонгууль болоход хэдхэн хоног үлдлээ. СЕХ саналын хуудас дахин хэвлэж, тарааж амжих болов уу?
-Саналын хуудас дахин хэвлэж болох эсэх талаар СЕХ шийдвэр гаргах байх. Тэгээд ч сонгуулийн санал авах өдрөөс гурав хоногийн өмнө саналын хуудсыг бүх хэсгийн хороо, штабт хүргүүлнэ гэсэн заалт хуульд байгаа юм билээ. Тэгэхээр МАХН, МҮАН-аас нэр дэвшигчдийн нэрийг оруулж, саналын хуудсыг дахин хэвлэж болно гэж бодож байна.
Хөвсгөл аймгийн Сонгуулийн хороо орон нутгийн сонгуульд МАХН, МҮАН-аас нэр дэвшигчдийг бүртгээгүй. Тиймээс эдгээр намаас гурван хүн өнгөрсөн долоо хоногт өлсгөлөн зарласан юм. Тус аймгийн МАХН-ын мянгатын дарга н.Пүрэв-Осортой холбогдож, энэ талаар зарим зүйлийг тодрууллаа.-Аймгийн Сонгуулийн хорооны гаргасан шийдвэрийг эсэргүүцэж, гурван хүн өлсгөлөн зарласан. Тэдний бие ямар байна вэ?

0 Сэтгэгдэл