УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн заалыг амралтын өдөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барив
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилээр олгохоор боллоо
Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
“Даяаршил ба Монгол үндэстний хэл” сэдэвт хэлэлцүүлэг болно
Улсын Их Хурлын Тамгын газрын Судалгааны төв, Хэлний бодлогын үндэсний академиас хамтран зохион байгуулах “Даяаршил ба монгол үндэстний хэл” сэдэвт хэлэлцүүлэг маргааш өглөө 09:00 цагаас Төрийн ордны “А” танхимд болно. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, М.Батчимэг нар оролцохын зэрэгцээ “Даяаршил ба үндэстний хэл” сэдвээр Хэлний бодлогын үндэсний академийн ерөнхийлөгч, хэл шинжлэлийн ухааны шинжлэх ухааны доктор, профессор Ч.Зэгиймаа, “Монгол хэлийг хамгаалан хөгжүүлэх талаар явуулах бодлого” сэдвээр Хүмүүнлэгийн их сургуулийн Эрдмийн сургуулийн Соёл судлалын багийн ахлагч, доктор, профессор Ц.Пүрэвсүрэн нар илтгэл тавьж хэлэлцүүлнэ. Мөн тус хэлэлцүүлэгт Боловсрол, шинжлэх ухааны яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Шинжлэх ухааны академи, Их, дээд сургууль, Олон улсын байгууллага, Төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид оролцож санал бодлоо солилцох юм.
0 Сэтгэгдэл
























