УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн заалыг амралтын өдөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барив
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилээр олгохоор боллоо
Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
МАХН-ын гишүүд шүүхийн шийдвэр биелүүлэхийг шаардаж өлсгөлөн зарлалаа
МАХН-наас Сүхбаатар дүүрэгт нэр дэвшсэн 12 хүнийг МАН-ын харьяалалтай гэсэн шалтгаанаар Сонгуулийн хороо бүртгэхээс татгалзсан. Гэвч тэдгээр нэр дэвшигч МАН-ын зохих дүрмийн дагуу тус намаас гарсан гэдгээ мэдэгдэж Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороог огцрохыг шаардаж өлсгөлөн зарлаад байна.
Нэр дэвшигчид энэ талаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад “МАХН-ын нэр дэвшигчдийн Үндсэн хуулиар олгосон эвлэлдэн нэгдэх, сонгох, сонгогдох эрхийг нь зөрчсөн байна” гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороог хууль бус шийдвэрээ хүчингүй болгож, дээрх 12 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгасан боловч шүүхийн шийдвэрийг одоо хүртэл хэрэгжүүлэхгүй байгаа ажээ.
Тиймээс МАХН-ын нэр дэвшигчид Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлэх, Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороог огцрохыг шаардаж өлсгөлөн зарлаад байгаа нь энэ юм.
МАХН-наас Сүхбаатар дүүрэгт нэр дэвшсэн 12 хүнийг МАН-ын харьяалалтай гэсэн шалтгаанаар Сонгуулийн хороо бүртгэхээс татгалзсан. Гэвч тэдгээр нэр дэвшигч МАН-ын зохих дүрмийн дагуу тус намаас гарсан гэдгээ мэдэгдэж Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороог огцрохыг шаардаж өлсгөлөн зарлаад байна. Нэр дэвшигчид энэ талаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад “МАХН-ын нэр дэвшигчдийн Үндсэн хуулиар олгосон эвлэлдэн нэгдэх, сонгох, сонгогдох эрхийг нь зөрчсөн байна” гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороог хууль бус шийдвэрээ хүчингүй болгож, дээрх 12 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгасан боловч шүүхийн шийдвэрийг одоо хүртэл хэрэгжүүлэхгүй байгаа ажээ.
Тиймээс МАХН-ын нэр дэвшигчид Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлэх, Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороог огцрохыг шаардаж өлсгөлөн зарлаад байгаа нь энэ юм.
Б.Алтан
0 Сэтгэгдэл
























