Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Сэлэнгэ аймгийн Мандал суманд нэр дэвшигчийг хассан гэх мэдээлэл иржээ
Сэлэнгэ аймгийн Мандал суманд нэр дэвшигчдийг хассан гэх мэдээлэл СЕХ-нд иржээ. Үүний дагуу СЕХ-ноос Сонгуулийн хороон даргатай холбогдож энэ талаар тодруулахад, “Бидэнд тийм мэдээлэл ирээгүй” гэж хэлжээ. Харин нэр дэвшигчийг хассан тухай мэдээллийг сонгуульд хянагч хийж байгаа иргэн ирүүлсэн байна. Тиймээс Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хороонд энэ асуудлыг тодруулж, шийдвэрлэхийг үүрэг болгоод байгаа юм байна. Мөн Дорнод аймгийн Баян-Уул суманд ИЗНН-аас нэр дэвшсэн нэр дэвшигчдийг саналын хуудсанд бичихгүй орхигдуулсан. Энэ асуудлыг шийдвэрлэх эрх нь аймгийн Сонгуулийн хороонд байгаа аж. Өөрөөр хэлбэл, аймгийн Сонгуулийн хороо энэ асуудлаар хуралдаж асуудлыг шийдвэрлэх ёстой юм байна. Харин энэ асуудалд ИЗНН-ын удирдлагууд, “Нэр дэвшигчдийг саналын хуудсанд бичээгүй хэрнээ сонгууль явуулж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Дахин санал хураалт явуулна” хэмээн мэдэгдэж байна. Тэгвэл хуулиараа улс төрийн нам тухайн аймгийн сонгуулийн хороонд гомдол гаргаж шийдвэрлэх юм байна. Хэрэв хэн нэгний буруутай үйлдлээс нэр дэвшигчийг бүртгээгүй бол хуулийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-8 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний мөнгөөр торгох, төрийн албанаас гаргах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байдаг юм байна.
Г.Баатар
0 Сэтгэгдэл
























