“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурын үйлдвэрлэл нэмэгджээ
Б.Батцэцэг:Төрийн байгууллагын ажил эхлэх цагийг 07:00-08:30, тарах цагийг 16:00-17:30-ийн хооронд байх зохицуулалт хийсэн
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Х.Баттулга: Цаофэйдянь боомтоор туршилтын ачаа тээврийг явуулж үзэх гэж байна. Энэ бол том алхам
БНХАУ-д Төрийн айлчлал хийж, “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтад оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Цаофэйдянь боомтын үйл ажиллагаатай танилцахаар Хэбэй мужийн Таншань хотод хүрэлцэн очсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Цаофэйдянь боомтын Төлөвлөлт, хөгжлийн төвийн үзэсгэлэнгийн танхим, вагон хөмрөгч цех, далайн болон төмөр зам хосолсон тээврийн систем, нүүрсний терминал зэрэгтэй танилцаж энэ сэдвээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад товч хариулав.
Улс төр

Иргэд ногдол ашиг гэж бэлэн мөнгө тараахын эсрэг байр суурьтай байна
"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ноогдол ашгийг бэлэн мөнгө хэлбэрээр өгөх үү эсвэл эдийн засагт тэргүүлэх чиглэлийн томоохон төслүүдэд хөрөнгө оруулалт хэлбэрээр хандивлах уу гэдэг дээр иргэдийн байр суурь харилцан адилгүй байна.
Улс төр

Ерөнхийлөгч Х.Баттулгад Хэбэй мужийн намын хорооны Нарийн бичгийн дарга бараалхав
БНХАУ-д Төрийн айлчлал хийж, “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтад оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНХАУ-ын Цаофэйдянь боомтын үйл ажиллагаатай танилцахаар Хэбэй мужийн Таншань хотод хүрэлцэн очлоо.
Улс төр

Х.Баттулга: Хатуу, зөөлөн дэд бүтцийн “Бүс ба зам”-уудаар холбогдох нь ирж буй цагийн шаардлага мөн
БНХАУ-ын Бээжин хотод болж буй “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр чуулга уулзалтын төлөөлөгчдийн тэргүүн нарын дугуй ширээний уулзалтад оролцож үг хэллээ.
Улс төр

Танилц:Ерөнхийлөгч Х.Баттулгын Төрийн айлчлалын хүрээнд зурагдсан баримт бичгүүд
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын албан ёсны хэлэлцээний дараа хоёр улсын Ерөнхийлөгч нарыг байлцуулан зарим баримт бичигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр БНХАУ-ын Ардын Их Хурлын ордны “Зүүн их” танхимд болж өндөрлөв.
Улс төр

Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ардын Их хурлын талбайд угтав
БНХАУ-д Төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг өнөөдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ардын Их хурлын талбайд угтлаа.
Төрийн тэргүүнийг Ардын Их хурлын талбайд хүрэлцэн ирмэгц БНХАУ-ын дарга Ши Жиньпин угтан мэндчилж БНХАУ-ын талаас угтах ёслолд оролцож буй өндөр, дээд албан тушаалтнуудыг танилцуулав.
Улс төр

Нөхөн сонгуульд 287 сая төгрөг зарцуулна
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт болох УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд шаардагдах 287 сая гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Нөхөн сонгууль 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр болно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Улс төр

Энэ сард 13 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв
Авлигатай тэмцэх газар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дэх зүйлийн 2 дахь хэсэг, Авлигын эсрэг хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу харъяаллын гэмт хэргүүдийг шалгах, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд иргэд, байгууллагаас авлигын холбогдолтой гомдол, мэдээллийг хүлээн авч, гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдсон тохиолдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж ажиллав.
Улс төр

Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 7 албан тушаалтанд хариуцлага тооцох шаардлагатай гэв
Нийт 28 албан тушаалтны ХАСХОМ-т төлөвлөгөөт болон өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулсан байна. Хяналт шалгалтаар 7 албан тушаалтан Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан “Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдож, Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2, 13.8.3-т заасны дагуу тус тус хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлсэн байна.
Улс төр

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзана
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д Төрийн айлчлал хийж байгаа. Төрийн тэргүүнийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Кун Шюаньёу, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин нарын төлөөлөгчид угтан авсан.
Улс төр

“Ю БИ КОНСТРАКШН” ХХК-Д ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЖЭЭ
Нийслэлийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/364 дүгээр захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Жанжин Сүхбаатарын талбайн урд талд байрлах “Ю Би Констракшн” ХХК-ны нэр дээрх 2.5 га газрын эрхийг хүчингүй болгосон билээ.
Улс төр

У.Хүрэлсүх:Төсвийн нэг хувийг гамшгийн эрсдэлийг бууруулахад зарцуулж хэвших ёстой
Онцгой байдлын ерөнхий газар өнөөдөр нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. 1990 оноос хойш 29 жилийн дараа хийж байгаа энэ сургуулийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж үг хэлэв.
Улс төр

“Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг батлав
Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон дагаж гарах хууль, тогтоомжийн төсөл, “”Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
Улс төр































