ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурын үйлдвэрлэл нэмэгджээ
Б.Батцэцэг:Төрийн байгууллагын ажил эхлэх цагийг 07:00-08:30, тарах цагийг 16:00-17:30-ийн хооронд байх зохицуулалт хийсэн
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ

“Сум хөгжүүлэх сан”-д улсын үзлэг явуулна
“Сум хөгжүүлэх сан”-гийн өнөөгийн байдлыг дүгнэн цаашид авах арга хэмжээний санал боловсруулах, сангийн үр өгөөжийг дээшлүүлэх, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор улсын үзлэг явуулах шийдвэрийг Засгийн газраас гаргав. Үзлэгийн үр дүнг долоодугаар сарын нэгний дотор Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм байна.
Улс төр

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
Эрчим хүчний сайдын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр болов. Хуралдаанд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Сайдын зөвлөлийн гишүүд Дэд сайд Т.Гантулга, сайдын зөвлөх Н.Мягмарсүрэн, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтайван, Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Батгэрэл, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал А.Бямбадорж нар оролцов.
Улс төр

Х.Баттулга: Багш нарын нийгмийн олон асуудлыг шийдвэрлэх нэг шийдэл нь орон сууцаар хангах
Гэгээрлийн яам /Орчин цагийн боловсролын асуудал эрхэлсэн төв байгууллага/-ны 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй Монголын багш нарын VII их хурал өнөөдөр Төрийн ордны Их танхимд эхэллээ. Дээд боловсролын салбараас 70, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагаас 40, нийслэл болон аймаг орон нутгийн цэцэрлэг, сургуулийн багш нараас 400, мэргэжлийн холбоод, үйлдвэрчний эвлэл, олон улсын болон төр, төрийн бус байгууллагуудаас урилгаар 90 төлөөлөгч оролцож байгаа энэ хурал хоёр өдөр үргэлжлэх юм.
Улс төр

У.Хүрэлсүх: Багш нар бусдыг манлайлан ажиллана гэдэгт би огт эргэлзэхгүй байна
Монголын багш нарын VII хурлыг нээж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэм хүндэт Багш, сурган хүмүүжүүлэгчид ээ,
Эрдэмтэн мэргэд, доктор профессорууд аа,
Их хурлын төлөөлөгчид өө,
Монголын багш нарын их хурал 23 жилийн дараа зохион байгуулагдаж буй энэ сайхан өдрийн мэндийг Та бүхэндээ өргөн дэвшүүлж, чин сэтгэлийн халуун баяр хүргэе.
Улс төр

"Чингис хааны өв, соёлын хүрээлэн" байгуулахын ач тус
Тус хүрээлэнг байгуулснаар "Мянганы суут хүн-Чингис хаан"-ы Монголын болон дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг гадаад, дотоодод дагнан сурталчлах, таниулах, Чингис хаан судлалыг Монгол судлалын бие даасан салбар ШУ болгон хөгжүүлэх боломж бүрдэж байгаа юм.
Улс төр

Чуулганаар хэлэлцэх асуудлуудтай танилц
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр, маргааш хоёр өдөр ямар асуудлууд хэлэлцэхээр болсныг сонирхуулъя.
- Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нарын 8 гишүүн 2018.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Улс төр

ОРОН ТООНЫ БУС БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАВ
УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 04-ний өдөр үе үеийн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нар, ШУА болон МУИС, Удирдлагын академийн эрдэмтэд, залуу хуульчид, судлаачдыг хүлээн авч уулзсан. УИХ-ын үйл ажиллагааны залгамж чанарыг хангах, хууль тогтоох болон хянан шалгах чиглэлээр гишүүдэд арга зүй, мэдээллийн дэмжлэг үзүүлэх, судалгаа шинжилгээний төвийг байгуулж, бэхжүүлэхэд зөвлөгөө өгөх, хамтран ажиллах чиг үүрэгтэй орон тооны бус Бодлогын зөвлөл байгуулах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа УИХ-ын дарга энэ үеэр илэрхийлсэн юм.
Улс төр

Тавантолгойн төмөр замын бүтээн байгуулалтыг цогцоор нь шийдвэрлэлээ
Бүтээн байгуулалтад 1800 гаруй цэргийн албан хаагч, 450 гаруй нэгж, техник хэрэгсэл оролцох юм. Тавдугаар сараас таван рот цэрэг 30, 30 км төмөр зам хариуцан барьж эхлэх бөгөөд цэргүүд дунджаар хоёр сая төгрөгийн цалин авна гэсэн тооцоо гарчээ.
Улс төр

Иргэд түрээсийн орон сууцаа өмчилж авах боломжтой боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаарх мэдээллийг хүргэе. Иргэд тухайн түрээслэгч байгууллагад хүсэлтээ гаргаснаар өмчилж авч болохоор “Түрээсийн орон сууцыг өмчлөх журам”-д заажээ. Ингэхдээ урьдчилгаа 30 хувийг төлж ипотекийн зээлд хамрагдах боломжтой. Мөн тав хүртэлх жилийн дотор төлбөрийг сар бүр хуваан төлж худалдан авч болох юм.
Улс төр

ТБХ: Байнгын хорооны тогтоолын төслүүдийг баталлаа
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Хуралдааны эхэнд "Үндэсний аудитын газрын 2019 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай Байнгын хорооны 2018 оны тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.
Улс төр
Хаврын тариалалтын өмнө тариаланчдын зөвлөгөөн болж байна
“Улсын тариаланчдын зөвлөгөөн” өнөөдөр төрийн ордонд болж байна. Энэ удаа Монгол улсад Атар газар эзэмшиж газар тариаланг шинжлэх ухааны үндэстэй, бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ой тохиож, газар тариалангийн салбарт техникийн үе шаттай шинэчлэл хийгдэж байгаа гэдгээрээ онцлог болж байна
Улс төр

ОУПХ-ны Ази, Номхон далайн бүлгийн Тогтвортой хөгжлийн асуудлаарх II чуулга Улаанбаатарт болно
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй монголын парламентчид Олон Улсын Парламентын Холбоо /ОУПХ/-ны 140 дүгээр чуулга, уулзалтад 2019 оны дөрөвдүгээр сарын 06-наас 10-ны өдрүүдэд оролцож байгаа билээ.
Улс төр

БОХХААБХ: Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2019.04.10) хуралдаан 11 цаг 18 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Улс төр

Монголбанк: Капитал банкны харилцагчид та бүхнийг тайван хүлээцтэй хандахыг хүсч байна
Монголбанкнаас Капитал банктай холбоотойгоор нэгэн мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдэлдээ “Харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн тогтвортой байдлыг хангах үүднээс Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А-96 дугаар тушаалаар Капитал банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, Банкны эрх хүлээн авагч томилсон.
Улс төр

Олны анхааралд орсон эрүүгийн хэргүүдийг татаж хянах ажлын хэсэг томилжээ
Улсын Ерөнхий Прокурорын 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн тушаалаар ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсгийн прокурорууд төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокурор, Авлигатай тэмцэх газар, Тагнуул, Цагдаагийн байгууллагын албан хаагч холбогдсон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд байгаа ээдрээтэй, хэвлэл мэдээлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлж, олны анхааралд орсон эрүүгийн хэргүүдийг татаж хянах болжээ.
Улс төр

Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Улс төр

Стандарт банкны өрийг дарахад хуулийн зөрчил гарсан эсэхийг тодруулах шаардлага бий гэв
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2019.04.09/ хуралдаж, бүлгийн үйл ажиллагааг дуусгавар болгож, УИХ дахь Ардчилсан намын зөвлөл байгуулах шийдвэр гаргав. Мөн Эрдэнэт үйлдвэрийн Стандарт банкны өр буюу 40 сая ам.долларын төлбөрийн тухай асуудлыг хэлэлцээд ажлын хэсэг байгуулахаар болсон тухайгаа мэдээллээ.
Улс төр

ХЗБХ: Түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2019.04.09) хуралдаан 10 цаг 31 минутад гишүүдийн 55.1 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар даргалсан бөгөөд, хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд "Түр хороо байгуулах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
Улс төр

























