Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө “Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурын үйлдвэрлэл нэмэгджээ Б.Батцэцэг:Төрийн байгууллагын ажил эхлэх цагийг 07:00-08:30, тарах цагийг 16:00-17:30-ийн хооронд байх зохицуулалт хийсэн УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзана

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д Төрийн айлчлал хийж байгаа.  Төрийн тэргүүнийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Кун Шюаньёу, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин нарын төлөөлөгчид угтан авсан. 

Айлчлалын хүрээнд өчигдөр БНХАУ-ын Дяоюйтай төрийн ёслол, хүндэтгэлийн цогцолборт тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхсан.

Бараалхалтын эхэнд ноён Ли Көчян БНХАУ Монголын талтай найрсаг хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг чухалчилж ирснийг цохон тэмдэглээд “Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, мөн хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг шинэчлэн байгуулсны 25 жилийн ой тохиож байгаа нь хоёр улсын хувьд хамтын ажиллагаагаа хөгжүүлэх шинэ боломж хэмээн харж байна” гэсэн юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар хийж буй Төрийн айлчлал нь Монгол-Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээний 25 жилийн ой тохиож буйгаараа онцлог болж байна. Мөн “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтад оролцох гэж буйдаа баяртай байна. Халуун дотно хүлээн авч буйд баярлалаа” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж албан ёсны хэлэлцээ хийнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан