УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна

Олон улсын цас мөсний тэмцээнээс сийлбэрчин Ч.Тогтохбаяр шагнал хүртлээ
Жил бүр Харбин хотод зохион байгуулагддаг "Мөс цасан сийлбэр"-ийн олон улсын тэмцээнээс манай улсын сийлбэрчин Ч.Тогтохбаяр амжилттай оролцож, шагнал хүртжээ. Тэрбээр цасан баримлын төрөлд мөнгөн медаль, мөсөн баримлын төрөлд "Галт шувуу" бүтээлээрээ тусгай байрын шагналыг хүртсэн байна.
Улс төр
Эрээний хилээр зорчигчдыг биедээ авч явах ачаагаа зохистой хэмжээнээс хэтрүүлэхгүй байхыг анхааруулжээ
БНХАУ-ын Гаалийн хуулийн 4.46-д “Хувь хүн хилээр орох болон гарахдаа биедээ авч явах ачаа тээшний хэмжээ нь зохистой хэмжээнд байх ёстой бөгөөд зөвхөн өөрийн хэрэгцээний тоо хэмжээгээр хязгаарлагдана.
Улс төр

The Guardian: Монгол зэрлэг адууг устахаас аварч чадсан, бусдыг нь чадах уу
Тэдгээр адууны жижиг бие, бүдүүн хүзүү нь мориноос илүү одой морьтой төстэй харагдуулдаг юм. Монголчууд эдгээр зэрлэг адууг тахь гэж нэрлэдэг бол дэлхийн бусад орнууд Пржевальскийн адуу гэдгээр нь мэднэ. Тахь нь хүн хэзээ ч гаршуулж байгаагүй цорын ганц адууны төрөл зүйл юм.
Улс төр

Талийгаач дүүгийнхээ хэргийг шийдүүлэхээр явж байсан эмэгтэй амь насаа алджээ
Тухайн үед Гадаад харилцааны яамнаас “БНСУ-ын Умард Чүнчон мужийн Ымсон хотод амьдарч байсан иргэнийг гэртээ нас барсан байхад нь олсон. Ар гэрийнхэн нь БНСУ-ын хууль хяналтын байгууллагад албан ёсны хүсэлтээ өгсний дагуу хэргийг шалгаж байгаа. Яамны зүгээс талийгаачийн ар гэрийнхнийг Солонгос руу явахад, өмгөөлөгч авахад нь болон чандрыг авчрахад дэмжлэг үзүүлсэн" гэдэг мэдээллийг өгч байв.
Улс төр

109 хуульд цахим харилцааг зохицуулсан өөрчлөлт орлоо
Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 430 орчим хуулиас цахим шилжилтийг удаашруулах нөхцөл үүсгэж байсан 120 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг хууль батлах бүх шатанд хэлэлцүүлснээр 109 хууль нь өнөөдөр УИХ-ын чуулганаар эцэслэн батлагдлаа.
Улс төр

Г.Занданшатар: Манай улсын татварын тогтолцоо бүхэлдээ гажуудалд орсон
УИХ-ын дарга Г.Занданшатар татварын реформ хийх хэрэгтэй байгаа талаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр "Татварын реформ шударга өрсөлдөөний зарчмыг хангаж чадахгүй байгаа. Сая төгрөгийн цалин авч байгаа хүн 10 хувийн хүн амын орлогын албан татвар төлж байгаа. Гэтэл 1.5 тэрбум төгрөгийн орлоготой хүн нэг хувийн татвар төлж байгаа. Цаашлаад НӨАТ, гаалийн татвар гээд манай улсын татварын тогтолцоо бүхэлдээ гажуудалд орсон. Татварын реформ хийж байж үндэсний үйлдвэрлэл сэргэнэ" гэлээ.
Улс төр

Т.Доржханд: Өнөөдөр "Хөрөнгө оруулалтын тухай хуулийг" хэлэлцэх эсэхээ шийдэхгүй бол гадаадын хөрөнгө оруулагч нарт маш буруу дохиолол очно
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн ч АН-ын бүлэг 3 хоногийн завсарлага авсан юм.
Улс төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцоно
Монгол Улсын Ерөнхий сайд тус чуулганд оролцох үеэрээ Швейцарын Холбооны Улс, Бүгд Найрамдах Армен, Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхийлөгчид тус тус бараалхаж, Бүгд Найрамдах Солонгос Улс, Тайланд Улсын Ерөнхий сайдтай уулзаж хоёр орны харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцана.
Мөн олон улсын үндэстэн дамнасан корпорациудын тэргүүн нартай уулзаж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын талаар хамтран ажиллах санал солилцоно.
Улс төр

Иргэдийн утсыг булаан зугтаж, интернэт банкнаас нь зээл авч, давхар мөнгө угаах хэрэг үйлджээ
Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2023 оны 11, 12-р сард Улаанбаатар хотын Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нийт 16 удаагийн үйлдлээр бусдын эд зүйлийг дээрэмдсэн хэргийг илрүүлэн шалгаж байна.
Улс төр

Э.Бат-Үүл: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг МАН зогсоосон
Хотын дарга Х.Нямбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ гэр хорооллын дахин төлөвлөлтийн уршгаар хохирсон иргэдэд орон сууц олгохоо мэдэгдсэн. Ингэхдээ тэрбээр "Э.Бат-Үүл даргын үед хохирсон хүмүүстэй энэ сард уулзаж, Нийслэлийн орон сууцны корпорацийн өмчлөх эрхтэй байруудаас санал болгоно" гэдгээ мэдэгдсэн юм.
Улс төр

Цагдан хорих хугацааг сунгах эсэхийг хугацааг нь тулгаж шийдвэрлэхээ болино
УИХ-аар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж буй. Уг хуулийн төсөлд мөрдөгч яллагдагчийг үргэлжлүүлэн цагдан хорих саналаа хугацаа дуусахаас долоогоос доошгүй хоногийн өмнө прокурорт хүргүүлэх, прокурор уг саналыг даруй шүүхэд хүргүүлэх, шүүх прокурорын саналыг хугацаа дуусахаас дөрвөөс доошгүй хоногийн өмнө хянан хэлэлцэж сунгах эсэх шийдвэр гаргах зохицуулалтыг тусгажээ.
Улс төр
































