Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Х.Баттулга: Би УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй байх

 

Монгол Улсын Тав дахь Ерөнхийлөгч, МоАХ-ы дарга Х.Баттулга Хөрөнгө оруулалтын хуулийг эсэргүүцсэн шаардлагаа УИХ-ын дарга Г.Занданшатарт хүлээлгэн өгснийхөө дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

Гадаадын хөрөнгө оруулалт маш их багасаад байна гэж байгаа шүү дээ?

-Гадаадын хөрөнгө багасах шалтгаан юунаас болсон бэ гэдгийг та бүхэн санаж байгаа байх. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн үед Японы тухайн үеийн Ерөнхий сайд Шинзо Абэ Монголд ирээд Тавантолгойд хөрөнгө оруулна гээд санамж бичиг зурсан. Үүний дараахан асар том довтолгоо болсон. Баянгол зочид буудал дээр над руу дайрч, баривчилна гэсэн төрийн том дайралт болж байсан. Тухайн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байсан. Ингээд Японы хөрөнгө оруулалт гэдэг юмыг зогсоож байсан. Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн үед Тавантолгойд Бразил, Энэтхэг, ОХУ, Японы консерциум гээд гаднын хөрөнгө оруулалт орох үеийн шийдвэрээ болиод Хятадын Шинхуа компанид өгөх болчихсон. Гадаадын хөрөнгө оруулалтыг манай хууль тогтоох байгууллагууд өөрсдөө үгүйсгээд байдаг учраас энэ тал дээр эргэн харах хэрэгтэй.

Та Ерөнхийлөгч байхдаа Ч.Хүрэлбаатар сайдын төслүүдэд хориг тавьж байсан. Хувь хүн талаас нь хандаад байгаа юм уу?

-Ч.Хүрэлбаатартай хувь хүн талаасаа асуудал байхгүй.

-Нүүрсний сонсголд та яагаад ирээгүй вэ?

-Ирсэн. Ирээд тайлбараа өгсөн. Ерөнхийлөгч оффтэйк гэрээ хийдэггүй юмаа.

-Тог, цахилгаан таслахад таныг нөлөөлж байгаа гэж, Оросуудтай хуйвалдаж байна гэж хардаад байх шиг байна?

-Одоо ер нь миний нөлөөлөөгүй юм байгаа юмуу. Нэг хүн халтираад унахад хүртэл намайг л нөлөөлсөн гэж бичих нь дутуу байна.

Мухар төмөр замыг та барьсан юм биш үү?

-Төмөр замын асуудал бол Монголчуудын бахархал. Мухар төмөр зам биш. Бид гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр Монголчууд өөрсдөө барьсан. Эдийн засгийг, говийг эзэнжүүлсэн асар том төрийн бодлого хэрэгжсэн. Үүнд хорсоод байгаа хүмүүс байх шиг байна.

-Та УИХ-ын сонгуульд нэр дэвших үү?

-Мэдэхгүй. Би дэвшихгүй байх.

 

Н.Отгон

Sonin.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан