“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Жижиг дунд үйлдвэрлэлд нэгдсэн үйл ажиллагааны системийг нэвтрүүлнэ
Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвөөс 2 сар тутамд зохион байгуулдаг ээлжит сургалтууд эхэллээ. Энэ удаагийн сургалтанд 2 ангид 54 үйлдвэрлэгч хамрагдаж, “Бизнесээ хэрхэн үр дүнтэй болгож, амжилттай үргэлжлүүлэх вэ”, “Үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангаж ажиллах нь”, “Бизнесийн сүлжээнд холбогдохын ач холбогдол”-ын талаар номын дуу сонсож байна. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн сургалт 4 модуль хичээлээс бүрддэг бөгөөд үйлдвэрлэл эрхлэгч иргэд аж ахуйн нэгжүүдийг үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, зах зээлд хэрхэн бизнесээ амжилттай удирдан явуулахад туслах үүднээс төслийг өөрийн бизнес санаанд тулгуурлан бичүүлэх зорилготой юм. Үйлдвэрлэгчдэд богино ч гэсэн сургалтын хугацаанд үр дүнтэй мэдлэг олж авахаас гадна бизнесийн түнш болон ижил төрлийн бизнес эрхэлдэг хамтрагчаа олж авдаг байна. Ингэснээр жижиг дунд үйлдвэрлэлд Кластерийн системийг нэвтрүүлэх боломжтой гэж тус төвийнхөн үзэж байна. Кластерийн систем гэдэг нь хүмүүс, хөрөнгө, техникийн боломжуудыг төвлөрүүлээд нэгдсэн үйл ажиллагаа руу хандуулдаг систем юм гэж Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс мэдээллээ.
0 Сэтгэгдэл























