Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
АИ-95-ААС БУСАД НЬ ЛИТР ТУТАМД 50 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭВ
Нефть импортлогч компаниуд өчигдрөөс эхлэн АИ-95-аас бусад нефтийн бүтээгдэхүүний үнийг литр тутамд 50 төгрөгөөр нэмлээ. Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлддөг гэгчээр нефть импортлогч компаниуд энэ удаад яаран мэдэгдэл хийсэнгүй. Харин Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай тэргүүтэй албаны хүмүүс энэхүү гэнэтийн мэдэгдлийг хэвлэлийнхэнд өглөө.
“Петровис”, “Шунхлай”, “Сод монгол”, “Магнай трейд” зэрэг компанийн шатахуун түгээх станцууд өчигдөр дорхноо үнийн самбартаа өөрчлөлт хийж, дизель түлш 1750, АИ-92 1620, АИ-80 1530 төгрөгөөр тус тус борлуулж эхэллээ. ШӨХТГ-ын дарга О.Магнайгийн хэлснээр нефть импортлогч компаниуд энэ удаад дураараа аашлаагүй, тооцоо үндэслэлийг нь гаргаж ингэж нэмэхээс өөр арга байсангүй хэмээн учирлав.  
Тэрээр “Шатахууны үнэ өнгөрсөн долдугаар сараас хойш нэмэгдээгүй. Одоо нэмж буй  50 төгрөг бол бодитой тооцоо, судалгаанд үндэслэсэн үнэ юм. Ер нь, цаашдаа шатахууны үнэ жижиглэнгийн зах зээл буюу хэрэглээний төвшинд тогтвортой байх болно. Шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор хэрэглээний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд ШӨХТГ-аас хяналт тавьж ажиллах болно. Ийнхүү шатахууны үнэ 50 төгрөгөөр нэмэгдэхэд талхны үнэ дөрвөн мөнгөөр, нэг кг мах 17 төгрөгөөр тус тус нэмэгдэх тооцоо гарсан байгаа. Цаашид ОХУ-д үнэ өслөө гэхэд дагаад өсдөг мөртлөө буусан тохиолдолд хэвэндээ байдаг байсан. Одооноос эхлээд шатахууны үнэ буурвал бас буудаг байх тогтолцоонд хяналт тавьж ажиллана” хэмээн хэллээ. Монголбанкнаас нефть импортлогчид хөнгөлөлттэй зээл аваагүй байсан бол литр тутамд 210 төгрөгөөр нэмэгдэхээр байсан гэв. Нефьт импортлогч компаниудад тавьсан 17 тэрбумын торгууль болон “Петровис” компанийн дөрвөн тэрбумын торгуулийн талаар тодруулахад “Петровис компани 30 хоногийн дотор хуулийн дагуу давж заалдах ёстой. Одоогоор бидний гаргасан шийдвэрт эсэргүүцсэн зүйл алга. Хэрвээ 30 хоногийн дотор асуудал гарахгүй бол шүүхээр дамжуулан торгуулиа төлөх болно” гэсэн тайлбар өглөө.

У.Бадам
0 Сэтгэгдэл
одоо болиоо чээ энэ улсад хөдөлбөл хөлс зогсвол зоос дээрээс нь бэнзин шатахуун
Хамгийн их уншсан