“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Дэлхийн махны зах зээл

Монголчуудын хувьд экспортод гаргах хамгийн боломжтой бүтээгдэхүүн бол мах. Төрөөс ч мал, мах экспортлох талаар сүүлийн жилүүдэд багагүй арга хэмжээ авч байгаа билээ.
Тиймээс дэлхийн махны хэрэгцээ, экспорт импортын талаархи статистикийг сонирхоё.
•Дэлхийн махны зах зээлийг үхрийнх, гахайных, шувууных гэсэн үндсэн гурван хэсэгт хуваадаг. Мэдээж мах гэхээр загасны мах багагүй хувийг эзлэх ч энэ удаад түр хойш тавья. Дэлхийн махны зах зээлийн 40 хувь нь гахайнх, 25 хувь нь үхрийнх, 30 хувь шувууных, үлдсэн 5 хувь нь бусад / хонь, үхэр, зээр гөрөөс гэх мэт/ байдаг. 1990-ээд оноос хойш үхрийн мах илүү үнэтэй болж ховордсоноор шувууны махны хэрэглээ эрс нэмэгдсэн байна. Дэлхийн мах, махан бүтээгдэхүүний нийт эргэлт нь жилд 260 сая гаруй тонн байдаг аж.
* Дэлхийн зах зээл дээрх мах, махан бүтээгдэхүүний ойролцоогоор 40 хувийг нь Азид үйлдвэрлэдэг бол үхрийн махны гол үйлдвэрлэгч Европ нийт бүтээгдэхүүний гуравны нэгийг, харин 10-20 хувь нь Америк тивд ногддог. Африк, далайн орнуудын хувьд мах махан бүтээгдэхүүн бараг л үйлдвэрлэдэггүй.
* Дэлхийн томоохон экспортлогчид
Үхэр, тугалын мах: Бразиль, Австрали, Энэтхэг, АНУ, Шинэ Зеланд, Аргентин, Канад
Гахайн мах: АНУ, Европ, Канад, Бразиль
Тахианы мах: АНУ, Бразиль, Европын холбооны улсууд, Хятад, Тайланд, Канад
Тахианы мах /индейка/: Бразиль, Европын холбоо, Канад
•2020 он гэхэд дэлхий дээрх долоон тэрбум хүн 315 сая тонн мах иднэ, нэг хүнд дунджаар жилд 45 кг мах ноогдоно гэж үзжээ.
•Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр /нядалсан жингээр/ Хятад жилд ойролцоогоор 82 сая тонноор тэргүүлдэг бол АНУ 41 сая тонн, Бразиль 20 сая тонныг үйлдвэрлэж удаалдаг байна.
•Нэг хүн жилд 42 кг мах хэрэглэдэг гэсэн тооцоог эрдэмтэн судлаачид гаргасан байдаг. Гэхдээ хөгжингүй орнуудын иргэн жилд 82 кг-ыг хэрэглэдэг бол хөгжиж буй нь 30 кг-ыг хэрэглэдэг. АНУ-д нэг хүн жилд 120 кг гаруй мах хэрэглэдэг гэсэн баримт бий. Тэгвэл монгол хүн жилд АНУ-ын иргэнээс илүү гарна уу гэхээс дутахгүй биз.
•Үхрийн мах импортоороо АНУ, ОХУ, Япон, Европын холбоо, Мексик тэргүүлдэг.

"АSSA" сэтгүүлийн түнш
0 Сэтгэгдэл