“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төв байгуулна
Улаанбаатар дахь далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төвд хандив өгөх тухай асуудлыг хэлэлцээд ирэх оны улсын төсөвт тодотгол хийх үеэр уг зардлыг тусгуулах арга хэмжээ авахыг Гадаад харилцаа болон Сангийн сайдад даалгалаа. Далайд гарцгүй хөгжиж буй 31 орон байдаг. Тээврийн өртөг өндөр, үүнээс үүдэлтэй өрсөлдөх чадвар сул, гадаад худалдааны эргэлт бага, экспортын барааны нэр төрөл цөөн, дэд бүтэц муу хөгжсөн зэрэг харилцан холбоо бүхий саад тотгор нэлээдгүй байдаг учраас эдгээр улс орны ихэнх нь буурай хөгжилтэй байдаг. Далайд гарцгүй орнуудын олон улсын судалгааны төв байгуулан, дэлхийн нэртэй эрдэмтэд, эдийн засагчдын оюуны чадамжийг төвлөрүүлэн ажиллах санаачилгыг манай улс анх 2006 онд гаргаж байсан бөгөөд энэ төвийг Улаанбаатар хотноо байгуулах юм. Уг төвийг Улаанбаатарт байгуулах нь манай орны эдийн засаг, нийгмийн хөгжилд тустайн дээр манай улсад үйл ажиллагаагаа явуулах олон улсын Засгийн газар хоорондын анхны байгууллага болно.

0 Сэтгэгдэл