Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ
Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
ТӨВ БАНК ШАТАХУУНЫ ҮНИЙГ ТОГТВОРЖУУЛХАД 82.2 ТЭРБУМ ТӨГРӨГ ӨГЛӨӨ
Монголбанкнаас жижиглэнгийн нефтийн бүтээгдэхүүнийг хамгийн бага зардлаар санхүүжүүлэхийн зэрэгцээ хил дээрх өртгийн ханшаас хамаарах нөлөөллийг бууруулж, жижиглэнгийн борлуулалтын үнийг тогтвортой байлгах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор SIFS дэд хөтөлбөрийг Уул уурхайн яамтай хамтран 2012.10.26-ны өдрөөс хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү дэд хөтөлбөрийн долоо дахь транчаар “ХААН” банкаар дамжуулан “Сод монгол” ХХК-д жилийн 3.8 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай 5.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг өнөөдөр шилжүүллээ. Түүнчлэн дэд хөтөлбөрт заасны дагуу Монголбанк нь ХААН банкаар дамжуулан “Сод монгол” ХХК-д нийт 5.5 тэрбум төгрөгтэй тэнцэх ам.долларыг хоёр сарын дараа худалдах форвард хэлцлийг хамгийн бага зардлаар гүйцэтгэж, ханшийн эрсдлийг нь буурууллаа. Ийнхүү зээлийн шугамын болон санхүүгийн үүсмэл хэрэгслийн гэрээгээ оролцогч банкуудтай байгуулсан хэрэгжүүлэгч таван компани нь нийтдээ 82.2 тэрбум төгрөгийн зээлийн шугамыг ашиглаад байна.
0 Сэтгэгдэл
























