Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Баруун бүсэд “Ачит нуур” хэмээх отрын бүс нутагтай болов
Баруун бүсийн аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар нийт 28.9 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, тус отрын бэлчээр нутгийг "Ачит нуур” гэж нэрлэн хилийн цэсийг тогтоолоо. Ингэснээр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэр дэх 8.0 мянган га, Увс аймгийн Ховд суман дахь 20.9 мянган га газар отрын бэлчээр нутаг боллоо. Дээрх отрын бүс нутгийг ашиглахад шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байх юм.
Газрын тухай хууль болон УИХ-аас баталсан "Монгол мал” үндэсний хөтөлбөрт нийт бэлчээрийн 10-аас доошгүй хувийг улс, аймаг, сумын отрын бүс нутаг, нөөц бэлчээр болгон хамгаалалтад авч, цаг хүндэрсэн үед ашиглах талаар заасан байдаг.
Өнгөрсөн оны статистикийн мэдээгээр манай улс 112,9 сая га бэлчээр, хадлангийн эдэлбэр газартайгаас 0,6 хувийг нь л отрын бэлчээрийн зориулалтаар хамгаалалтад аваад байгаа юм. Цөлжилт эрчимжиж, ган, зудын давтамж ойртон, нийт нутгийн 70 гаруй хувь нь бэлчээрийн доройтолд орсон өнөөгийн нөхцөлд тодорхой газрыг улсын тусгай хэрэгцээнд авч хамгаалснаар мал сүргийг байгалийн гэнэтийн гамшгаас хамгаалах, цаг хүндэрсэн үед малыг онд мэнд оруулахад ихээхэн нэмэр нөлөөтэй юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан