ХЭҮК: Цэрэг, цагдаагийн алба хаагч бэлтгэх сургалтын хөтөлбөрүүдэд хүний эрхийн үнэлгээ хийнэ
Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн боллоо
Х.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ
Дөрөвдүгээр сард 5356 иргэн Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд оролцжээ
100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршуулжээ
“Хүслэн 2026” хувцас загварын улсын уралдаан амжилттай зохион байгуулагдлаа
Бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийг дэмжих “Нутагтаа эзэн 100:1000” төслийг хэрэгжүүлнэ
БАЯНТЭС СУМАНД 320 ХҮҮХДИЙН СУРГУУЛИЙН ИЖ БҮРЭН ЦОГЦОЛБОР БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРОВ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Баянзүрх дүүргийн 14 болон 42 дугаар хороонд нийт 1.2 км авто зам барина
Усанд урссан эх хүү хоёрыг хайх ажиллагааг зогсоожээ
Сэлэнгэ мөрний усанд мөсөн дээр сууж урссан Н.Саранчимэг түүний хүү Шинэбаяр нарыг хайх эрлийн ажиллагааг ар гэрийнхнийх нь хүсэлтээр энэ сарын 17-нд зогсоожээ. Өнгөрсөн хугацаанд Аврах тусгай ангийн бүлэг, ар гэрийнхний хамт Тавтын заставаас “Цагаан арал” хүртэл явганаар 5 км газар, аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлэг 2 завьтайгаар “Орхон Сэлэнгийн бэлчир”-ээс “Цагаан арал”-ын хилийн пост хүртэл 20 км усаар, мөн 1 бүлэг “Орхон Сэлэнгийн бэлчир”-ээс Тавтын пост хүртэл 18 км усаар, мөн 1 бүлэг Төмөр замын 19 дүгээр зөрлөгөөс Тавтын застав хүртэл моторт завьтай 14 км усаар, Аврах гал унтраах 36 дугаар ангийн албан хаагчид “Алтан арал”-аас Тавтын застав хүртэл 5 км газар явганаар эрлийн ажиллагааг зохион байгуулсан гэж албаныхан мэдэгдэж байна. Гэвч одоо болтол сураг гаргаагүй байгаа юм. Тиймээс ар гэрийнхний хүсэлтээр эрлийн ажиллагааг ийн зогсоожээ. Хэргийн дахин сануулахад, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг, “Орхон-Сэлэнгийн бэлчир”-т энэ сарын 4-нд иргэн Н.Саранчимэг гэх 27 настай бүсгүй найман сартай хүү Шинэбаярын хамт Сэлэнгэ мөрөнд осолдсон. Тэд голын мөсөн дээр сууж урссаар хил давсан юм. Түүнээс хойш ямар ч сураг чимээ гараагүй байгаа юм.
Д.Мөнх
0 Сэтгэгдэл
























