Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар эхний сардаа эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа Иргэн бүрийн Нэрийн дансны хуримтлал 306.1 мянган төгрөг болж нэмэгдлээ ХЭҮК: Цэрэг, цагдаагийн алба хаагч бэлтгэх сургалтын хөтөлбөрүүдэд хүний эрхийн үнэлгээ хийнэ Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн боллоо Х.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ Дөрөвдүгээр сард 5356 иргэн Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд оролцжээ 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршуулжээ “Хүслэн 2026” хувцас загварын улсын уралдаан амжилттай зохион байгуулагдлаа Бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийг дэмжих “Нутагтаа эзэн 100:1000” төслийг хэрэгжүүлнэ БАЯНТЭС СУМАНД 320 ХҮҮХДИЙН СУРГУУЛИЙН ИЖ БҮРЭН ЦОГЦОЛБОР БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРОВ
Дөрөвдүгээр сард 5356 иргэн Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд оролцжээ

Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой дотоод, гадаадын иргэд, зочид, төлөөлөгчдийг танилцуулах аяллыг 1992 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байна. Иргэд парламентын үйл ажиллагааны талаарх мэдээллийг зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслээс авах бус, бодитоор мэдэрч, оролцох боломж улам бүр нэмэгдэж байна.

 

Энэ оны дөрөвдүгээр сард зохион байгуулсан 176 удаагийн аяллаар нийт 5356 иргэн Төрийн ордонд зочилж, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцжээ. Монгол орны өнцөг булан бүрээс зорин ирсэн иргэдээс гадна олон улсын зочид, төлөөлөгчид энэхүү аялалд нэгдсэн нь онцлог байв. Тухайлбал, Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид болон Конрад Аденаурын сангийн олон улсын хөтөлбөрийн оролцогчид хүрэлцэн ирж, туршлага солилцлоо.

Мөн Зэвсэгт хүчин, Онцгой байдлын ерөнхий газар, Хилийн цэргийн байгууллагын алба хаагчид, соёл урлаг, боловсролын салбарын төлөөлөл хууль тогтоох үйл явцтай танилцахын зэрэгцээ Улсын Их Хурлын гишүүдтэй уулзаж, санал бодлоо солилцов.

Ирээдүйн идэвхтэй, оролцоотой иргэдийг бэлтгэх зорилготой “Парламентын боловсрол” хөтөлбөрт 51 сургуулийн 1951 сурагч хамрагдаж, хууль тогтоох үйл явцыг бодитоор харж мэдэрч, Төрийн ордны түүх, соёлын өв, хосгүй үнэт бүтээлүүдтэй танилцсан нь тэдний хувьд мартагдашгүй дурсамж болжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан